x

Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхтэй ярилцлаа.

 

-Тун удахгүй сонгууль болно. Танай намын хувьд энэ удаагийн сонгуульд ямар бодлого, зорилттой оролцож байна вэ?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам дөрвөн удаа сонгуульд орсон туршлагатай. Энэ удаагийн сонгуульд бид дангаараа оролцох шийдвэрээ гаргаад СЕХнд хүсэлтээ хуулийн хугацаанд нь өгсөн. Бидний гол зорилго бол Монголын ард түмэн 34 жилийн хугацаанд ядууралд улам л автлаа. Ийм болохоор нэн түрүүнд ядуурлаас гарах ёстой. Ингэхийн тулд хулгайчаас салах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд эрх барьсан АН, МАН, парламентад суудалтай байсан, зохих ёсны шагналаа эрх баригчдаас авсаар ирсэн намууд л хөгжилд саад болсон. Тийм болохоор эхлээд хулгайч намуудаас салахгүй бол авлигачдаас сална гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бидний үндсэн зорилго бол энэ. Хоёрдугаарт, монголчууд бидний боломжийг хуулийн, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн дээр байсан намууд хулгайлсан. Ард түмнийг төөрөгдүүлсэн. Тэгэхээр энэ боломжоо бид буцааж авах ёстой. Алдсан боломжуудаа буцаагаад авчихвал дахиад 34 жилд хөгжүүлэх чадвар бидэнд бүрэн байгаа.

Энэ хэмжээнд бид мөрийн хөтөлбөрөө боловсоруулсан. Гуравдугаарт, дээрх хоёрыг хийхийн тулд хамгийн аюултай, хэцүү нь хууль эрх зүй. Одоо Ерөнхий сайд элдэв сонсгол явуулаад болох, болохгүй зүйлүүдийг нийгэмд гаргаж байгаа нь сайн талтай байж болно. Гэхдээ энгийн хүмүүсийн хүрээнд сенсацилаад байгаа нь учир дутагдалтай. Тэгэхээр эдгээрийг гаргахаасаа өмнө хууль, эрх зүйн орчныг батлуулах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, ард түмний хөрөнгөөс хулгай, луйвар хийж, авлига авч, иргэдийнхээ боломжийг булаасан хүмүүст ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох ёстой. Хөрөнгийг нь хураадаг, нэмж торгодог, ямар нэгэн өршөөлд хамруулдаггүй зэргээр хатуу хуульчилж байж л энэ бүхэн засарна. Бид бүхэн ийм үндсэн зорилго, агуулгатай ажиллаж байгаа.

-Нийт 126 гишүүн сонгогдох учраас өмнө нь байгаагүй олон нам, эвсэл сонгуульд оролцож байх шиг байна. Гишүүдийн тоо нэмэгдсэн учраас та бүхэн ямар нэгэн найдвар, боломжийг олж харсан учраас сонгуульд оролцож байна уу?

-Уих-ын гишүүдийн тоог нэмэх талаар ярьж байхад манай нам байнга эсэргүүцэж байсан. Бид тоонд ач холбогдол өгөхгүй. Ганцхан улс орныг хөгжүүлэх сэтгэлтэй, ёс зүйтэй хүмүүс л Их хурлын гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тухайн үед тавьсан. Гэсэн хэдий ч Улс төрийн намын тухай хууль батлагдаж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон. Сонгуулийн тухай хуулийн 26.3.9 дэх заалт гэж бий. үүнд нам, намын даргын Улсын дээд шүүхийн бүртгэл, тамга тэмдгийн бүртгэл гэсэн гурван ойлголт байгаа юм. маш сайн баримтлах ёстой. Бидэнд боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ хулгайч, луйварчдаасаа салсны дараа оронд нь ажиллаж чадах субъект байна шүү гэдгээ ард түмэндээ харуулах ёстой. хоёрдугаарт, дээрх заалтыг маш сайн анхаарах ёстойг дахиад хэлье. Яагаад гэхээр магадгүй эрх бүхий байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр төрийн эрх авах энэ үйл ажиллагааг будилуулж, хуулийг давсан байдлаар төрийн эрхийг ямар нэгэн субъект рүү чиглүүлэх гэсэн санаархал ажиглагдаж байна. ингэж нөгөө боломжийг хаах гээд байгаа байхгүй юу.

-Жижиг намууд буюу та бүхэнд ард түмэн тэр бүр итгэл хүлээлгэдэггүй. Учир нь төрийн эрх барих хүний нөөц, боломж, чадавх хомс гэж үздэгтэй холбоотой юм шиг санагддаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улсын дээд шүүхийн бүртгэл дээр тэр нь том нам, энэ нь жижиг гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ нөгөө луйварчид чинь олон нийтийн уураг тархинд ийм нэр томьёог зориуд босгосон юм. Тэгвэл нөгөө талдаа том гээд байгаанууд нь нам биш том хулгайчид. Дотроо боловсон хүчний хомсдолтой, туршлагатай хүнгүй л байгаа шүү дээ. Дээрээс нь эх орон, ард түмнээ гэсэн ямар ч бодол, сэтгэл байхгүй. Ганцхан газар шороо, ард түмнээ барьцаалаад гаднаас зээл авдаг. Түүнийгээ ямар ч тооцоололгүйгээр тараадаг. Үүнээс болж Монгол Улс маань их хэмжээний өрөнд орсон. Тэдний зохиосон өнөөх том гэсэн үлгэрт нь иргэд итгэж, тэднийг сонгосоор байгаад өөрсдийнхөө амьдралыг бүр шороонд хутгачихсан. Харин энэ жилээс бүх зүйл өөр болно. Яагаад гэхээр эдгээр хулгайчдаас салъя гэсэн бодол, хүсэл нь маш их давамгайлж байна. энэ орон зайг л бид эзлэх хэрэгтэй.

-Танай нам нэр дэвшүүлэхдээ ямар бодлого барих вэ?

-Сонгуулийн хуульд аль нэг хүйс нь 30 хувь байх, нийгмийн бүхий л салбарын төлөөлөл байх ёстой зэрэг тодорхой заалтууд бий. хүрээнд нийцүүлээд нэр дэвшигчдээ бүрдүүлэх алхмуудыг хийж байна. Мэдээж зарлах хуулийн хугацаа нь болоогүй. харин эрх баригчид энэ удаад Боловсролын зээлийн сан мэт сангуудаас хулгай хийсэн нөхдүүдээ дэвшүүлэхгүй гэсэн. үүндээ хүрээсэй билээ.

-Жижиг намууд тойргийн 50 хувьд яаж ийгээд хүмүүсээ нэр дэвшүүлээд, нам нь сонгогчдын гурваас дээш хувь авчихбал ядаж 1-2 төлөөллөө парламентад суулгачихна гэсэн тооцоолол хийгээд байх шиг санагдах юм?

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам ийм жижиг хэмжээнд бодохгүй байгаа. Манайх бол иргэншилтэй, эх оронтой, ард түмэнтэй нам. Тийм ч учраас эх орныхоо гажуудлыг засахад бидний улс төрийн манлайлал маш чухал гэж үздэг. Ер нь сонгогчдын тодорхой хувийг авч байж парламентад төлөөллөө суулгах эрх нээгдэнэ. Сонгуулийн хуулийг хэлэлцэж байх явцад эрх баригчид наанаа парламентад суудалгүй намуудыг оруулна гэж ярьж байсан ч эрх зүйн орчинд нь хаалтууд тавьж байсан.

-Тухайлбал?

-Сонгуулийн хуульд анх 74.2 гэсэн заалтыг оруулж ирсэн. Тэр нь намууд эхлээд парламентад ийм, ийм суудлыг авсны дараа босгыг нь бодохоор тусгасан байсан. Тиймээс бид шаардлага тавьж байгаад энэ заалтыг хасуулсан. заалт бол хуулийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг зөрчөөд байсан юм. Мөн тойргийн 78 мандатын 40-д хүнээ дэвшүүлж байж эрхээ авна гэсэн нь одоо хэрэгжиж байгаа. Ард түмний бодол санаа өөр болсон гэж би хэлсэн. Тэд одоо 34 жил явж ирсэн хулгайчдаас салж, боломжоо өөрсдөө эдэлье. үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүчин байна уу л гэж хайж байгаа. эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам байгуулагдаад 18 жил болж байна. Бид энэ хугацаанд аливаа нэг улс төрийн хүчинтэй эвсэл болсонгүй. баригчидтай тохирч, нэгнийгээ элчин сайдаар явуулж байсангүй. ихэнх нь ийм л замаар явж ирсэн. бидэнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, эдийн засгийг гадаад, дотоодын олигархуудаас хараат бусаар хөгжүүлэх ганцхан л зорилго байгаа. Тэгэхгүй бол манай эдийн засаг чинь юун улс битгий хэл гадны ганцхан компанийн эрхшээлд бараг орчихсон шахуу л байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 02 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • охх (127.0.0.1)
    хэн ч гарсан ялгаагүй юу ч өөрчлөгдөхгүй монгол мөхлийнхөө замд орсон.
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 13 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 15 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 16 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 18 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 20 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 8 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 12 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 13 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 14 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 14 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 15 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 17 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 18 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 14 цаг 4 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 14 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 15 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 16 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 17 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top