x

О.Тэнүүн: Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн ерөнхий захирал О.Тэнүүнтэй ярилцлаа. Тэрбээр Англид гадаад харилцаа, эдийн засаг, БНХАУ-д хэл, соёл, АНУ-ын Харвардад бизнесийн удирдлагаар сурсан, шинэ залуу лидерүүдийн нэг.

-Та Монголын нийгмийн өнөөгийн нөхцөлийг хэрхэн дүгнэж байна. Монголчуудын хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ?

-Өнөөдөр Монголын хамгийн том асуудал нь дундаж давхарга болчихоод байна шүү дээ. дундаж давхаргын хавх гэж бий. бүх зардлаа хасаад хуримтлалтай үлдэж байвал дундаж давхаргынх гэсэн үг. дундаж давхарга бол нийгмийн хамгийн том аудитор. аудитор байхгүй бол хээл хахууль, хулгай, олон нийтийн өмч дээр дураараа дургидаг одоогийнх шиг хяналтгүй бүхэн бий болдог. хяналтыг дундаж давхарга тавьдаг. учир нь дундаж давхарга бол арай өөр ойлголт, боловсролтой байдаг л даа.

Өнөөдөр иргэд ядуу байх тусам  улс төр дэх хамгийн увайгүйчүүд нь саналыг нь худалдаж аваад төрийн эрхэд гарчихаад байна. халамжаар угжиж байна. дийлэнх хөгжилтэй орнуудын дундаж давхаргыг харахаар боловсролтой, мэдлэгтэй, мэдээлэлтэй, хөдөлмөрийн бүтээмж ихтэй, орлого өндөр байдаг. дундаж давхарга бол эдийн засгийн ноён нуруу. Эдийн засгийн цусны эргэлт. Эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулж, солонгоруулахгүй бол хэт баян, хэт ядуугийн ялгаа их гараад байна.

Өнөөдөр гадны оронд боолын ажлыг монголчууд хийгээд, “цагаан захтай” хөнгөн ажлыг гадныхан хүрч ирж хийгээд байна.

Латин Америкийн Аргентин, Мексик зэрэг улсууд дундаж давхаргын хавханд орчихоод гарч чадахгүй 200 жил болж байна. Азиас Тайланд, Индонез, Малайз зэрэг улс дундаж давхаргын хавханд ороод 60-70 жил явж байна. Тайландын иргэд оюуны ажил хийхгүй дандаа боолын ажил хийж байна. Бусдын хөлийг барьж амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс өнөөгийн нэн тулгамдсан асуудал бол дундаж давхаргагүй байгаа явдал.

-Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх оновчтой бодлогыг та юу гэж харж байна. Одоогийн эрх баригчид “халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлсэн ч бодит байдал дээр нийгэм бахь байдгаараа л байна. Бид эсвэл дундаж давхаргын хавханд хэдийнэ орчихоод байна уу?

-Ерөөсөө л боловсрол. Эдийн засгийн хөгжил хүний хөгжлийн индексээс шууд хамааралтай. Ер нь бүхий л ойлголт, нийгмийн бүхий л доройтол шууд боловсролтой холбоотой. 1978 оны сүүлээр Сингапур улсын удирдлагууд улсаа хөгжүүлэхийн тулд хүний хөгжил рүү анхаарсан. Хөгжсөн иргэн байх аваас улс хөгжих юм байна. Хүнгүйгээр улс гэж байдаггүй. Тиймээс иргэдээ соён гэгээрүүлье. Сургая. Ажлын байртай болгоё гэж зорьж байсан байгаа юм.

Тиймээс нэн чухал зүйл бол боловсрол. Өнөөдөр нийгэмд тулгамдаад буй асуудал боловсролын систем муу, хүртээмжгүй, тэгш бус байгаагаас болж гарч байна. Жишээ нь, Яармагийн 34 дүгээр сургуульд нэг ангид 69 хүүхэд хичээллэж байна. Нэг ширээн дээр гурван хүүхэд сууж байна шүү дээ.

Бидний үед хамгийн ихдээ нэг ангид 37 хүүхэд сурдаг байлаа. Энэ боловсролын доройтол биш үү. Нэг багш хүүхэд бүртэй тулж ажиллаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, нэг ангид өдөр өнжүүлэх төвийг л багш ажиллуулж байна. Сургууль дээр хичээл заахгүй байгаа нь хамгийн том зовлон болчихоод байна. Мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн эрүүл мэнддээ, өдөр тутам хийж байгаа ажилдаа, амьдралын хэв маяг, амьжиргаандаа анхаарч эхэлдэг.

Өнөөдөр энэ улсыг удирдаж байгаа хүмүүс яагаад боловсрол руу анхаарахгүй байна вэ. Энэ нь бидний доройтол болоод байна. Зөвхөн Монголд ийм зүйл тохиолдоод байгаа юм биш. Хөгжиж буй орны статустай байсан бүх улс ийм замыг туулсан. Тэд зөв бодлого хэрэгжүүлж, хүний хөгжлийг чухалчилсан. Тэгэх нь байтугай ирээдүйд тухайн улс орныг удирдах хүмүүсийг гадаад улсад сургаж байна. Үүнийг яагаад хийхгүй байна. Наад талын жишээ, Боловсролын сангийн зээл зорилтот сегментдээ яагаад хүрэхгүй байна. Сайд дарга нар хуваагаад авчихсан байна шүү дээ. Үүнээс гадна дундаж давхаргын хавх үүсээд байгаа, нийгэм доройтоод байгаа, төрд хулгай нүүрлээд байгаа зэрэг нь хэлний асуудлынх.

-Тэгэхээр нэн хүнд байдалд байгаа боловсролын салбарт ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Тухайн бүсэд сүүлийн 5, 10 жил хэдэн сургууль нэмэгдэв гэдгийг харах хэрэгтэй. Нэгдүгээрт хүртээмж. Гэтэл хүртээмжийг бий болгох гээд байхад хажуугаар нь хулгай хийгээд байгаа асуудал байна. Халамжийг хавтгайруулаад байна. 1072 хувьцааны ногдол ашиг нэрээр нийт 760 гаруй тэрбум төгрөг тараачихлаа. Байнд ч үгүй банзанд ч үгүй мөнгийг иргэдэд тарааж байхын оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэгт зориулсан бол илүү үр өгөөжтэй байх байлаа.

Манай улсын дундаж залуу нас 27.1. Хамгийн бүтээмж өндөртэй, төрөлт хамгийн ихтэй, хэрэглээ ихээр нэмэгддэг үе. Нэг ёсондоо дундаж давхарга өсөх боломжтой хамгийн “чихэрлэг” үе. Үүнийг харахгүйгээр өнгөрүүлээд байна. Боловсролын реформ, сектор, кембрижийн хөтөлбөр гэж гүйх бус хамгийн түрүүнд хүрэлцээг нь хангах ёстой. Ингэж ярихаар багш нарын хүртээмж байхгүй гэх байх. Аргагүй шүү дээ. Багш нарт чиглэсэн бодлого алга. Өнөөдөр Монголын багш нар 60 хүүхдэд хичээл заах гэж үйл тамаа цайж байхаар Солонгост очиж буудал цэвэрлэвэл амьжиргаанд нь илүү тустай байна шүү дээ. Амьжиргааны түвшин доогуур, орчин нөхцөл бүрдээгүй, хүрэлцээгүй орчинд ямар багш ажиллахыг хүсэх вэ дээ.

-Долоон хувийн өсөлттэй байх прогнозтой байсан эдийн засаг хөдөө аж ахуйн салбарын уналтаас болоод буурчихлаа. Дээр нь инфляци өдөр ирэх тусам өсөж байгаа энэ үед эдийн засгийг сайжруулах ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?

-Сүүлийн 10 жил нэг хүнд ногдох ДНБ 4-5 мянган ам.доллар. Гэхдээ энэ тоо бодит байдал дээрх нөхцөл хоёр шал өөр байна. Учир нь хуримтлалгүй байдал, өр зээл, татвар, валютын ханшийн уналт зэргээс үүдэж авсан цалин нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Өнөөдөр нэг хүнд ногдох ДНБ нь ядаж 15 мянган ам.доллар болчихвол хүмүүс өөр зүйлд зарцуулах бүрэн бололцоотой.

Өөрсдийн хөгжил, гадагшаа дотогшоо сургууль соёлд явах, дундаж давхаргын илүү гэж хүсч байгаа зүйлд зарцуулах бүрэн бололцоотой болно. Гэтэл иргэдийн өнөөдөр авч байгаа цалин хэрэглээндээ хүрэхгүйгээр барахгүй хасах руу орчихоод байна. 18 их наяд төгрөгийн эдийн засагтай улс 4000-5000 ам.долларын ДНБ-тэй, иргэд нь өр зээлдээ баригдчихсан, төрийн албан тушаалтнууд нь хахуульдаа идэгдчихсэн, иргэдийнхээ боломжийг хулгайлдаг, иргэд 40 хувийн татвар төлдөг нийгэмд амьдарч байна. Тэгэхдээ бүр 40 хувийн татварынхаа үйлчилгээг ч авч чадахгүй амьдарч байна шүү дээ.

Уг нь 15 тэрбум ам.долларын эдийн засаг 100 тэрбум ам.доллар болох бололцоотой. Ерөөсөө л түүхийгээр нь гаргахгүй байх хэрэгтэй. Гадаадад хар ажил хийж олж байгаа мөнгийг эндээ олох бололцоотой шүү дээ. 60 ам.доллараар зарж байгаа нүүрсээ угаагаад 400-300 ам.доллараар зарвал нэг хүнд нэг цагийн хэдэн төгрөг өгч болох вэ. Үүнийг хийж чадахгүй байна. Өнөөдөр Монголоос хамгийн бүтээмжтэй, боловсролтой, хамгийн гайгүй гэсэн 213 мянган залуус үр хүүхдээ бодоод гадагшаа гараад явчихсан.

Ийм байхад 27.1 гээд байгаа дундаж залуу нас байхгүй болчихоод байгаа юм. Цаашид ч байхгүй болохоор байна. Энэ тоо 30 руу орвол эдийн засгийн уналт шууд бий болно. АНУ эдийн засгаа авч үлдэх үүднээс дундаж залуу насаа 40-өөс дээш гаргадаггүй. 40өөс дээш гарчихвал тухайн улсын эдийн засаг эргэлтэд ордоггүй юм байна.

-Энэ байдал юуны буруу вэ. Тогтолцооных уу?

-Одоогийн эрх баригчдад сэтгэл алга. Баян нь хэт баян болох гээд, хувийн асуудлаа өөрөө зохицуулаагүй хүмүүс дээшээ гараад бусдын төлөө гараа хөдөлгөхгүй байна. Хувьсгалын асуудлыг ярих гэхээр хувийн асуудал нь хөндөгдөөд нийтийн бус, өөрийн эрх ашгийг нэгт тавьснаас өнөөдрийн энэ бүх асуудал үүсч байна.

-Иргэд, аж ахуйн нэгжид дарамт болж байгаа зүйлсийн нэг нь татвар. Татварын асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ. Бусад улстай харьцуулахад хэвийн хэмжээнд байгаа, бууруулаад хэрэггүй гэж үзэх хүмүүс ч байдаг шүү дээ?

-Норвеги бараг 50 хувийн татвартай. Гэхдээ тэр хэмжээгээр төрийн үйлчилгээг иргэддээ өгч чаддаг. Эрүүл мэндийн систем нь чанартай. Боловсрол нь бүгд үнэгүй. Хангалттай хүрэлцээтэй. Элбэг ажлын байртай. Гэтэл 3.5-хан сая хүн амтай. Төсвийн дийлэнх хувийг баялаг бүтээж байгаа, бизнес эрхэлж байгаа хүмүүсээсээ бүрдүүлдэг. Өрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан хоёроос. Үүнээс гадна зөвхөн уул уурхайгаас хамааралтай болох гээд байгаа асуудлаа шийдэх ёстой. Эдийн засгаа солонгоруулах ёстой. Мэдлэгтэй болгох хэрэгтэй. Тэгж байж биеийн хүчний бус оюуны хөдөлмөр, бүтээмжийг ашиглана.

Хүний хөдөлмөрийг байнга үнэлж байх ёстой. Одоогийн нийгэм хөдөлмөрлөж байгаа болон баялаг бүтээж байгаа хүмүүсийг үзэн яддаг болчихсон. Учир нь олон нийтийн итгэлийг авч төрийн эрхэд гарсан хүмүүс нь хулгайн янз бүрийн хэрэгт орооцолдоод байна л даа. Үүнээс болоод баялаг бүтээгч нь энэ, хулгайч нь энэ гэдэг нь нийгэмд ялгагдахгүй байна. Баялаг бүтээгч мянга баялаг бүтээгээд ямар ч үнэ цэнэгүй болчихоод байна. Тиймээс ялгаж салгаж өгөх ёстой юм байна. Тэгэхгүй бол тэгш бус байдал бий болгоод байна. Үүнээс гадна манай улс геополитикийн хувьд эмзэг байршилд байдаг. Экспортын 95 хувь нь Хятадаас хамааралтай энэ улс яагаад нийтийн тээврийн автобусаа Хятадынхыг сонгов. Тэр хүмүүсээс дахиад хамааралтай болчихлоо шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.149)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо 30 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 35 мин Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ 36 мин Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөртэй танилцлаа 38 мин Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм 2 цаг 25 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар энэ оны зорилгоо тодорхойллоо 2 цаг 50 мин Чингэлтэй дүүргийн 3100 гаруй өрх хийн түлшний зуух ашиглаж эхэллээ 2 цаг 50 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо 2 цаг 52 мин Гавьяат тамирчин А.Энхтуулд хоёр өрөө байр бэлэглэв 2 цаг 52 мин Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 хувьтай байна 2 цаг 53 мин Волейболын дээд лигийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо 2 цаг 54 мин Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алджээ 2 цаг 56 мин Түргэн тусламжийн машиныг хотхон, хорооллын хаалтаар саадгүй нэвтрүүлж, тусгай зогсоолтой болгоно 4 цаг 54 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд чуулж байна 4 цаг 55 мин Жолоодох эрхгүй жолооч осол гаргаж, хоёр хүн гэмтээжээ 4 цаг 56 мин 2026 оноос дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ 4 цаг 58 мин Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно 5 цаг 0 мин “Алтан бөмбөрцөг” гардуулах үеэр ICE-ийг эсэргүүцэв 5 цаг 0 мин Холимог тулааны Азийн АШТ-ээс Монголын баг зургаан медаль хүртэв 5 цаг 6 мин Японы Ерөнхий сайд парламентын доод танхимыг тарааж магадгүй 5 цаг 7 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Ираны ард түмэн тэмцэж байна Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... Сэлбэ голын тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
Top