x

АТГ, прокуророос асууя. Хэн чинь юу чаддаг вэ?

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮДС-гийн хөрөнгийг үрэн таран хийсэн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлөв. Ингэхдээ өөрийнх нь хүсэлтээр. Ядаж л Ерөнхий сайд нь түүнд хариуцлага тооцож чадсангүй. Алдаа гаргасан тул ёс зүйн хариуцлага хүлээж байна гээд сайн дураараа ажлаа өгчихлөө. Мөн түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ хүлээж авсангүй.

Б.Батзориг нь Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнийг нь тогтоосон ч УИХ-ын гишүүд түүнийг 86,8 хувийн саналаар хамгаалалтдаа авлаа. “Чаддаг юм бол ялыг нь өгөөд ачуулчихаарай” л гэж байна.

Уг нь нэг жишээ бий. Дээхэн үед, Ерөнхий сайд маань (У.Хүрэлсүх) өөрөө казиногийн хэрэгт холбогдож, шалгасаар шулгуулсаар байгаад 20 саяын үнэтэй “УАЗ-фургон” машин дээр унаж байлаа. Одоо УИХ-ын гишүүн байгаа, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат тэргүүтэй НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд бүгдээрээ Хадгаламж банкны хэрэгт шалгагдаж, Солонгосын казинод алдчихсан сураг дуулгаж байсан үе.

Тэгэхэд УИХ-ын дөрвөн гишүүн (Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Т.Бадамжунай болон У.Хүрэлсүх) ээлж дараалан Халдашгүй байдлын дэд хороонд асуугдаж, УИХ-ын гишүүд уламжлал ёсоор “бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” хэмээн саналаа өгсөн ч У.Хүрэлсүхийг ганцааранг нь гурван шатны шүүхээр оруулсан юм даг. Анхан шатны шүүхээс түүнд оноосон хорих ялыг давж заалдах шатанд хэвээр үлдээж, Улсын дээд шүүх дээр ирж байж хэрэгсэхгүй болсон санагдаж байна. Хэрвээ Дээд шүүх ялыг хэвээр үлдээсэн бол Монгол Улс парламентын гишүүнээ халдашгүй байдалтай нь хамт шоронд хийсэн анхны тохиолдол болох байв. Төрийн ордны гадаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хуягласан ирээд хүлээж байсан түүх саяхных.

Гэх мэтчилэн ойролцоо “факт” бас байдаг л юм. Санах нэг нь санах л ёстой. Ер нь бол хэрэг хийсэн хүн хэзээ ч “би хэрэг хийсэн” гэж хэлдэггүй л юм билээ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын тухайд. Тийм болохоор “Хуулийн дагуу зээл авсан” гэж мэдүүлж байгаа УИХ-ын гишүүдийг гайхах юм алга. “ЖДҮ-ийн сан чинь зээл олгох тодорхой журамтай. Сайд зөвхөн гарын үсэг л зурах эрхтэй” гэж хэлж байгаа ХХААХҮ-ийн сайдыг ч буруутгах арга алга. Харин хуулийн байгууллага өөрөө яаж ажиллаж байна вэ гэдэг хамгийн чухал нь.

М.Энх-Амгалан прокурорт хэлэхэд, нэг их шударга ёс ярьж, ширээ шааж орж ирчихээд замдаа таарсан нэг хоёр хүнд (тэр нь очиж очиж М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн шүү) заамдуулаад дуу нь сулардаг бол ийшээ зүглэх ч хэрэггүй л дээ. УИХ нь гишүүнээ “бүрэн эрхтэй нь шалгуулна аа” гэж байгаа бол шалгаад л өг. Тэртэй тэргүй хийсэн хэрэг нь түмэнд зарлагдчихсан, гардан гүйцэтгэсэн хүмүүс нь хоригдчихсон байхад “сүүлнээс нь чимхээд” ганц сэгсрэхэд л хэргээ улайна биз дээ. Тэгэхийн оронд “Түдгэлзүүлэхгүй бол шалгахгүй” гэвэл харин жинхэнээсээ МАН-ын 65-тай яг адилхан нэг тал болж харагдана. Тиймээс энэ удаад АТГ, прокуророос асууя. Хэн чинь юу чаддаг вэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Setguulch (103.57.94.37)
    Barimtaa nyagtalchihval.nen sain. Terhuu gishuuniig davaasuten gedeg sen. Duu ni sulrahdaa bish shalfah.process l unenii shalguur bolno
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 22 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший...
Top