x

Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл

“Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Энэ агуулга нь хүний эрхийн асуудлаас эхлээд улс оронд таатай, тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэхгүй байгаагаас гадагшаа явах зэрэг олон асуудал хөндөгдөж буйг нийгэм шүүмжилж байна. Энэ асуудлаар хуульч Х.Номингэрэлтэй ярилцлаа.

-ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдэгдэл нийгэмд нэлээд анхаарал татаж байгаа. Хуульч хүний хувьд танаас хүний эрхийн талаар асуумаар байна. Иргэн хаана, хэрхэн амьдрах нь хүний эрхийн асуудал мөн үү?

-Мэдээж Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд заасны дагуу гадаад улсад зорчих, тэндээ оршин суух, эх орондоо эргэж ирэх эрхтэй. Энэ нь зөвхөн Монгол хууль тогтоомжоос гадна Олон улсын гэрээ конвенцоор баталгааждаг. Монгол улсын иргэнийг гадагшаа явуулна, явуулахгүй гэдэг хүний эрхийн асуудал яалт ч үгүй яригдаж таарна

Х.Булгантуяа сайдын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг сонссон. Манай улс хүн ам цөөтэй. Дотоодод ажиллах хүчээ авч үлдэх асуудал чухал байгаа. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүн амын зургаан хувь гэсэн үг. Тэдний 60 хувь нь амьжиргаа, ажил хөдөлмөрийн орлогоо сайжруулахаар зорьсон. Энэ тохиолдолд ажиллах хүчнээ яаж дотоодод авч үлдэх тухай асуудлыг хөндсөн гэж ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг шууд гадаад руу явуулна, явуулахгүй гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжгүй. Нэг ёсондоо энэ бол хүний эрхийн ноцтой асуудал.

-Өнөөдөр Монгол Улсад цалин хангамж, амьдрах орчин гээд олон асуудал тулгамдаж байна. Эдгээрийг шийдэхийн тулд иргэд гадаад руу хүнд хөдөлмөр эрхлэхээр явж байгаа шүү дээ. Нийгмийн суурь хэрэгцээг эрх баригч нам хангаж өгөөгүй байж ийм мэдэгдэл хийх нь хэр зөв юм бэ?

-Энэ бол орлого олох, амьдралын таатай нөхцөлийг бий болгох тухай бодлогын чухал асуудал. Хэрвээ эх орондоо ажиллаж амьдарна гэвэл амьжиргаанд хүрэлцэхүйц орлоготой, амьдрах орчин, нийгмийн суурь асуудлууд болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ хангагдсан байх асуудал хөндөгдөнө. Энэ бол төрийн үндсэн хийх ёстой ажил. Өргөн хүрээгээр нь шийдвэрлэж байж өнөөдөр яригдаад байгаа гадагшаа иргэд олноор явах эсэх асуудал шийдэгдэх юм.

Иргэдээ барья, эх оронд нь үлдээе гэвэл өргөн хүрээний ажлыг хийх ёстой. Ажлын байрны таатай орчин, бизнес эрхлэлтийн таатай орчин гээд тулгамдаж байгаа асуудал асар өргөн. Ажлын байрыг төр ганцаараа бий болгохгүй. Үүнийг төр ч ганцаараа шийдэх боломжгүй. Ерөөсөө бизнесийн орчныг илүү нээлттэй, таатай болгоход анхаарах ёстой. Санхүүгийн эх үүсвэр, бага хүүтэй зээл, байгаль орчны нөхцөл байдал зэргээс бизнес маш их хамаатай. Бизнесийн гол салбарууд байгаль орчин, цаг уураас хамааралтай байдаг. Нэг ёсондоо маш богино хугацаанд гол салбарууд ажилладаг учраас энэ бүхнийг тооцсон бизнесийн салбарыг бодлого хэрэгтэй. Татварын орчныг сайжруулаад ирвэл гадагшаа явна гэдэг бол үр дагаврын шинжтэй зүйл.

-Эсвэл өнөөдөр нийгэм маань амьдрахад таатай болчихсон уу. Та бас сөрөг хүчин АН-д харьяалагдаж буй хуульч. Цалин хөлс, эдийн засаг, нийгмийн асуудлын тойм судалгаа та бүхэнд бий байх. Гадаадаас иргэдийг авчирлаа гэхэд ажиллаж амьдрах орчин бүрдсэн болов уу?

-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаа байдаг. Гадаад руу явж ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн 25-50 хувь нь өрхийн орлого буурсан, 50 хувь нь эргээд буцаж гадагшаа явах сонирхолтой байна гэдэг үр дүн гарсан байдаг. Хэрэв бид бодлогоо сайжруулахгүй бол иргэд маань гадагшаа дүрвэсээр л байна гэсэн үг.

Үүнийг шийдье гэвэл цогц асуудал хөндөгдөж таарна. Хамгийн түрүүнд хөдөлмөр эрхлэлтийн орчиндоо анхаарах хэрэгтэй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд олон асуудал байсаар л байна. Ажлын байрны бэлгийн дарамт, бага насны

хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл гэх зэрэг бүрэн шийдэгдээгүй асуудлууд байгаа. Залуу гэр бүлүүдийн хувьд ажиллаж амьдрах орчин цогцоороо л тулгамдаж байх жишээтэй.

Нөгөө талд гадагшаа явж байгаа иргэдийн хувьд мэргэжил шаардахгүй ажил эрхлэлтийг голдуу хийж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд боломжийн, ажил мэргэжилтэй хэсэг маань гадаадыг олноор зорьдог болсон байна. Тэд нийгмийн сайн сайхан орчин руу тэмүүлж байна. Эрүүл агаар, боловсрол, эрүүл мэндийн сайн үйлчилгээг чухалчилж байна. Тэгэхээр энэ бол цогцоор харах асуудал. Гэр бүлээрээ нүүж байна гэдэг бол санаа зовох зүйл шүү. Харин боловсрол эзэмшихээр явж байгаа залуусын хувьд дэмжих ёстой.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар гадаадад байгаа иргэдийн тал хувь нь гэр бүлтэй, тал нь ганц бие хүмүүс байна гэж байгаа. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд 2-4 хүүхэдтэй, 33-45 насныхан ажил хөдөлмөр хайж гадны улсыг зорьж байна. Өөр нэг санаа зовоосон судалгаа гэвэл Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад улс руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс 3-4 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн байна.

-Х.Булгантуяа сайд бол ХНХ-ын сайд, эмэгтэй хүн. Хүний эрх, нийгмийн асуудал талаас мэдрэмжгүй мэдэгдэл хийсэн гэж харж болох уу?

-Ийм төрлийн мэдэгдэлд үгний алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байгаа нь бодлогын түвшний хүмүүс үр дагавар руугаа л явж байна. Нэгэнт тодорхой бугшсан асуудал нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүн дээр хөнгөхөн шийдэл гаргасан амархан хариулт болчихов уу гэж харж байна. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан гэсэн нь сонирхолтой юм. Нийгмийн суурь ийм том асуудлыг нэг яамны хэмжээнд Ажлын хэсэг байгуулаад шийдчих боломжгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Энэ гөлөг шиг царайтай хүүхэнд хамаа бна уу?
    2024 оны 04 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 14 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 16 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 17 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 19 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 21 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 8 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 13 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 14 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 15 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 15 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 16 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 18 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 19 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 14 цаг 5 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 15 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 16 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 17 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 18 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top