x

Хуульч Б.Түвшинтөгс: Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн нь тогтоогдвол ял улам хүндэрнэ

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийгцочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ–аас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв.


ЭНЭ ХЭРЭГ НОТЛОГДВОЛ ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

-Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж. Насанд хүрээгүй хүүхэдтэй цагдаагийн алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлсэн.

Хэрэгт холбогдсон цагдаа нарын албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гол зарчмаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлэх, гэм буруутай нь тогтоогдвол ялыг шударгаар оногдуулдаг. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй. Б

ид мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгөх боломжтой. Хувийн нууцтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх боломжгүй. Энэ хэргийг албан хаагчид үйлдсэн нь нотлогдвол орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэв.

Мөрдөн байцаах албаны дарга Цагдаагийн хурандаа П.ОЧБАДРАХ:

-Бид одоогоор хэргийг шалгаж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан журмын дагуу бид бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг олон нийтэд түгээх, задруулах ёсгүй гэв.


Б.ТҮВШИНТӨГС: БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРООГҮЙ Ч БИЕД НЬ ХҮРЧ ОРОЛДСОН БОЛ ХҮЧИРХИЙЛСЭНД ТООЦНО

Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа.

-Хүчингийн хэргийн илрүүлэлт яагаад удаан байдаг вэ?

-Хүчирхийлэх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс онцлогтой. Хүний эрүүл мэндэд халдах, хулгай, дээрэм зэрэг гэмт хэргүүд харьцангуй нотлох баримт ихтэй.

Учир нь хяналтыг бичлэг, зарж борлуулсан байдал, хохирогчийн шарх сорив гэх мэт. Харин хүчирхийлэх гэмт хэрэг нь хүнгүй газар, хөндлөнгийн гэрчгүй, нууцлагдмал байдлаар үйлдэгддэг болохоор хэргийг нотлох, баримтжуулах буюу илрэх явц нь муу байдаг. Гэхдээ хохирогчийн мэдүүлэг бол гол нотлох баримт болдог. Мөн хэрэгт холбогдогчид гар утсаар юу ярьсныг нь мэдэх боломжгүй ч хэдэн цагийн үед ямар хугацаагаар ярьсныг нь олж илрүүлэх боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл хүлээлгэдэг вэ. Гэмт хэрэгтэн нь цагдаагийн албан хаагч бол ял хүндрэх үү?

-14 нас хүрээгүй хүүхэдтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд ороогүй ч биед нь хүрч оролдсон бол хүчиндсэнтэй ялгаагүй адилтгаж үздэг. Хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт 12-20 жилийн хорих ял оноодог. Харин Цагдаагийн албан хаагч хэргийг үйлдсэн нь тогтоогдвол ял хүндрүүлэх шалтгаантай. Хэрэгтэнг бүх насаар нь хорихоор болж ял хүндэрнэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа учир ял шийтгэл нь дахин хүндэрнэ.

-Хэрэгт ямар, ямар зүйлс нотлох баримт болох вэ?

-Хүүхдийн онгон хальс цоорсон байгаа эсэх болон эр бэлгийн эс байгаа эсэхийг тогтооно. Хэрэг болсноос хойш сарын дараа шинжээч ажиллуулж байгаа тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй. Хэргийн газарт байсан салфетка, дотуур хувцас, хөнжил гудасны даавуу зэрэг зүйлсээс гэмт хэрэгтний эр бэлгийн эс олдсон бол нотлох баримт болно.

-Хэрэгт холбогдогчид охинд гар хүрээгүй ч мэдсээр байж тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Хэрэг үйлдэгдэх явцад хажууд нь байсан ч таслан зогсоогоогүй бол бүлэглэн гэмт хэрэг болно.

-Ямар хэмжээний нөхөн төлбөр авах боломжтой вэ?

-Эхний шатанд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан эмгэгийг тогтооно. Хөнгөн, хүнд, хүндэвтэр гэдэг шатлалаар тогтоогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэнтэй ижил хэмжээгээр нөхөн төлбөр олгох ёстой.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчтэй уулзсан гэх мэт бусад хохирлоос үүдэлтэй төлбөрүүд ч мөн хэрэгтнээр төлүүлэх ёстой.

-Хэрэгт холбогдсон албан хаагчид мөрдөн шалгах ажиллагааны үед ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй юү?

-Хэрэгт холбогдсон цагдаа нарыг цагдан хорих ёстой. Цагдан хорих үндэслэл нь 12 ба түүнээс дээш хорих ялд оноогдох магадлалтай хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг заавал цагдан хорих ёстой. Учир нь ийм үед оргон зайлах үйлдэл хийх, амь насаа хорлох эрсдэл өндөр байдаг. Тиймээс яаралтай цагдан хорих хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2 цаг 27 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 3 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 3 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 3 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 3 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 4 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 6 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top