x

Эмиратын Абу Даби хотод Монгол улсын ЭСЯ нээхээр зөвшилцөв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Абу Даби хотод Элчин сайдын яам нээх асуудлыг зөвшилцөв.

Засгийн газраас 2018 оны аравдугаар сарын 18-ний өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хийсэн юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гуравдагч хөрштэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу уг асуудлыг зөвшилцөхөөр оруулж ирж буйг сайд танилцуулав. 

Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгаа бөгөөд одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10-аад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байгаа аж.

АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

Танилцуулгаас үзэхэд АНЭУ-д манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэх болжээ. Иймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүнчлэн манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах үүднээс Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэжээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Элчин сайдын яам нь эхний ээлжинд гурван орон тоотой байхаар төлөвлөсөн. Орон байрны түрээс, унаа гээд бусад тодорхой зардлууд гарна. Зарим гол зардлыг гурван жилийн хугацаанд Эмиратын талаас хариуцахаа мэдэгдээд байгаа. Яваандаа зардал мөнгийг төсөвт тусгаж шаардлагатай болно гэлээ. 

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд яамны боловсон хүчний хэлний бэлтгэлийн асуудлаар Батлан хамгаалах яамтай хамтрах боломж байгааг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах ёстой, тэр дундаа шинээр байгуулагдах Элчин сайдын яам нь Арабын орнуудаас хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үр дүнтэй ажиллах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Ингээд АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 7 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 13 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 46 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 48 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 51 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 52 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 59 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 6 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 11 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 17 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 43 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 11 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 41 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 10 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 28 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 34 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 38 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top