x

10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр...

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд энэ сарын 23-24-нд шилжих шөнө 29-55 насны 10 хүн угаартаж нас барсан ноцтой хэрэг гарсан.

Хотын захиргаанаас нас барсан иргэдийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн талаар мэдээлсэн. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас хуулийн байгууллага дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байв.

Нас барсан 10 хүний хоёр нь Сонгинохайрхан дүүргийн харьяат, бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул зэрэг өөр дүүргийн харьяат иргэд байжээ.

Ихэнх нь тодорхой эрхэлсэн ажилгүй, тухайн хаяг дээрээ уулзаж, архи согтууруулах ундаа үе, үе хэрэглэдэг. Дүүргийн Цагдаагийн байгууллагын хараа хяналтад байдаг өрх ажээ. Энэ талаар дэлгэрүүлэхээр тус хорооны Засаг дарга С.Очироос зарим зүйлийг тодрууллаа.

ЗАСАГ ДАРГА С.ОЧИР: САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ДАДАЛ ХЭВШИЛГҮЙ БАЙСНААС ИЙМ ЗҮЙЛ БОЛЛОО

-Иргэд угаартаж амиа алдсан талаар албаныхан мэдээлж байгаа. Хорооны зүгээс сайжруулсан түлшний хэрэглээний талаар мэдээлэл өгдөг байх аа. Яагаад ийм ноцтой эрсдэл гарчхав?

-Угаар гэдэг цааснаас ч, модноос ч үүсдэг зүйл. Гол нь хэрэглэж байгаа иргэдийн хариуцлагын асуудал чухал байгаа юм. Өнөөдөр сайжруулсан түлш байна уу, энгийн түлш байна уу хамаагүй. Угтаа сайжруулсан түлш бол хамгийн сайн түлш гэж ихэнх иргэд ам сайтай байдаг. Мэдээж болохгүй байна гэх хүмүүс ч бий.

Иргэдийн ухамсар гэж хэлээд байгаа шалтгаан нь 100 айл байлаа гэхэд 50 нь өөрсдийн хариуцлагаа ухамсарлаад угаар мэдрэгчээ ажиллуулдаг, батарей нь дууссан үед солиод маш хяналттай байдаг хүмүүс бий.

Үлдсэн 50 нь хайхрамжгүй, угаар мэдрэгчээ авдартаа хийгээд мартчихдаг, эсвэл угаар мэдрээд дуу чимээ гаргахаас нь залхаад авчихдаг. Эсвэл "Насаараа би гал түлж ирсэн хүн" гэж онгирох асуудал мэр сэр гараад байна. Манай хороон дээр өмнө нь сайжруулсан түлштэй холбоотой эрсдэл гарч байгаагүй. Гэтэл ийм харамсалтай явдал болчихлоо.

-Иргэддээ мэдээлэл өгдөг үү?

-Өгөлгүй яах вэ. Фэйсбүүк болон айлуудаар нэг бүрчлэн явж, ямар зуухтай байна, ямар яндантай байна, угаарын хий алдагдах эрсдэл байна уу гэж намар, хаврын улиралд айл бүрээр явдаг. Хавар бүр утаа гаргаж байгаа эх үүсвэрээ тоолдог. Нэг ёсондоо хяналтаа маш сайн тавьдаг. айлуудаа ч мэднэ.

-Гэтэл нэг дор ийм олон иргэн эрсдэх нөхцөл бүрдчихдэг нь сонин юм. Тэдгээр иргэдэд энэ талаарх мэдээллийг хэр өгдөг байсан юм бол оо?

-Саяын кейс дээрх айл бол манай хорооны хувьд анхаарлын төвд байсан айлуудын нэг. Цагдаагийн байгууллагын хувьд ч тэр. Оройн цагаар бөөгнөрдөг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, дуу чимээ их гаргадаг гэх мэтчилэн. Тиймээс угаарын хийн мэдрэгчээ ажиллуулж хэвшээч. Энэ бол таны амь настай шууд холбоотой гэдгийг энэ ноцтой үйл явдал харууллаа.

Манай хороо 2,619 өрхийн 10,500 хүн амтай. Гэр хороолол багатай. Тиймээс сайжруулсан түлшний хяналтыг сайн тавьж ирсэн гэж хэлнэ. Тавантолгой түлш компаниас ч хяналтын ажилтан айлуудаар байнга явж анхааруулга мэдээлэл өгч ирсэн. Ялангуяа эрсдэлтэй айл өрхүүдийг хянаж ирсэн. Иргэдийн өгч байгаа мэдээллээр талийгаач иргэд тухайн өдөр нь хэвийн, ямар нэгэн анхаарал татах онц гойд үйл явдал ажиглагдаагүй гэсэн.

-Хохирсон иргэд ажил төрөл эрхэлдэг байсан уу, гэр бүлийн хувьд ямар хүмүүс байв?

-Ажил явдал нь болоогүй байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэв.

"АХ МААНЬ СҮҮЛИЙН ХЭДЭН CAP АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БОЛЧИХСОН БАЙСАН"

Дээр дурдсанаар талийгаач иргэд Сонгинохайрхан дүүргээс гадна өөр бусад дүүргийн харьяат хүмүүс бөгөөд насны хувьд идэр залуу насны хүмүүс байжээ. Тэдний нэг, 32 настай Б-гийн ойрын хамаатан С-тэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлье. Болсон явдлын талаар ярьж болох уу?

-Болсон явдлын талаар тодорхой мэдээлэл авсан. Гэвч гадагшаа нарийн ярьж болохгүй гэж талийгаачийн ар гэрийн зүгээс ах дүү нарт анхааруулсан юм билээ. Тиймээс тэр хүмүүсээ бодсон ч, талийгаач ахыгаа бодсон ч нарийн зүйл ярих нь зохисгүй байх. Яах вэ, ах маань согтууруулах ундаа хэрэглэчихдэг. Сүүлийн хэдэн жил архинд нэлээд хамааралтай болчихсон. Ах дүү нар нь хэлээд нэг их тоодоггүй. Олон хавар нэгэндээ гэж гэнэт л ийм аюултай зүйл болчихлоо.

-Ажил төрөл эрхэлдэг байсан уу, гэр бүлтэй байв уу?

-Тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Уг нь машин засдаг байсан. Гэвч архи уудгаас нь болоод засварын газруудаасаа гарчихдаг гэж дуулж байсан. Сүүлийн хэдэн cap Ханын материал орчмоор яваад байгаа сураг байсан.

-Хэдийгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн ч амиа алдсан шалтгаан угаарын хий гэж байгаа. Ар гэрийнхэн гомдолтой байна уу. Тэдгээр хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж өгсөн гэв үү?

-Ээжид нь нэлээд хүнд байгаа гэсэн. Аргагүй байх. бага хүү нь байгаа юм. Энэ түлшний асуудал бол хэцүү шүү дээ. Хэзээ ч унтаад сэрэхгүй байх эрсдэлтэй. Сошиал сүлжээнд архидаж байгаа үхчхэж, хохь нь гэж хэлэх нь холгүй хүмүүс ч харагдаж байна. Арай ч тэгж хэлж болохгүй байх. Сайжруулсан түлш хортой гэдгийг бид нийтээрээ харж байна шүү дээ. Өмнө нь ч зөндөө хүмүүс өнгөрсөн. Мөнгөн тусламжийн хувьд нарийн сайн мэдээлэлгүй байна гэв.

Сайжруулсан түлшний угаарт хордож нэг дор 10 хүний амь нас эрсэдсэн асуудал ноцтой юм. Хэдийгээр иргэд галаа түлэх зөв дадал хэвшилтэй байх ёстой ч түлш нь стандарт шаардлагад нийцдэг эсэх гээд олон асуудал урган гарч буй. Нөгөө талаар сайжруулсан түлшийг хэрэглэдэг орчинд иргэд гүн хордлогод орж нас барахаас гадна хүний эрүүл мэндэд аажмаар нөлөөлж байдаг эрсдэлтэй гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Үүний дагуу дотоод орчны стандарт баталж, мөрдүүлж чадвал сайжруулсан түлшнээс эхлээд хяналтгүй, чанаргүй барилгын материалуудыг хянах боломжтой гэгддэг.

Үүний дагуу судлаачид дотоод орчны стандартыг 2019 оноос хойш боловсруулж бэлэн болгосон ч Стандартчилал хэмжилзүйн төв дээр батлагдахгүй буцаад байгаа юм. Энэ талаар нэгэн эх сурвалж "Сайжруулсан түлш бэлтгэж байгаа манай технологи хуучирчихсан шүү дээ. Кокс нүүрсийг утаа гаргах битгий хэл угаар гаргадаггүй хэлбэр рүү шилжүүлж, дэлхий нийт хэрэглэж байгаа. Манайх бол нүүрсийг зөвхөн угаагаад л тэр чигээр нь түлж байна. Үүний хор уршиг уртдаа гарахгүй. Жирэмсэн эхчүүд бөглөрч нас барсаар байгаа зэрэг нь дотоод орчны бохирдуулагч бодисын нөлөө. Монгол шиг хүн дээрээ нүүрсээ туршдаг үндэстэн байдаг болов уу даа. Ядаж үүнийг хянаж нягтлах гол зүйл бол дотоод орчны стандарт.

Манайхаас бусад бүх улсад ийм стандарт байдаг. Хүний эрүүл мэндэд хортой органик дэгдэмхий нэгдлийг хэмжүүлэхгүй байх ашиг сонирхол нэг хэсэг хүмүүст байдаг болоод л стандарт батлуулахыг хориглоод байх шиг байна. Одоо бол дандаа дотоод орчноос үүдэлтэй эрсдлүүд бий болж байна. Энэ 10 хүний үхэл ч тэр шүү дээ.

Удахгүй сургууль, цэцэрлэг амрахаар хятад будгаар будаад эхэлнэ. Энэ чинь маш хортой зүйл. Монголд мөрдөх стандарт байхгүй учраас мөнгө харсан бизнесүүд хүнийхээ, хүүхдийнхээ эрүүл мэндээр тоглож л хөлжиж байна" гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 13 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 15 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 16 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 18 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 20 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 7 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 12 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 13 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 14 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 14 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 15 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 17 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 18 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 14 цаг 4 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 14 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 15 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 16 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 17 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top