x

С.Эрдэнэболд: Боломжийг иргэдээсээ дээрэмдсэн бүх гишүүд огцрох ёстой

АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнг халз ярилцлагад урилаа.

С.Эрдэнэболд өөрийн цахим хуудаснаа 

“Монгол Ардын Намын Залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн Танаа,

Монгол Улс засаглалын доройтолд ороод байна. Гол шалтгаан нь үнэт зүйлсийн хямрал, манлайллын хомсдол. Дарга ангийн хязгааргүй шунал, төсвөө дээрэмдсэн, иргэдийн боломжийг хулгайлсан эх оронч бус харалган үйлдлүүд.

Та бид залуу үеийн хоёр чухал байгууллагыг толгойлж байна. Нүдэн дээр шударга ёс уланд гишгэгдэж, нийгэмд хар бараан үйл явдлууд шил шилээ дарсан ийм үед чимээгүй хараад суух эрх хэн хэнд маань байхгүй.

Тиймээс шинэчлэлийн зарчим дээр залуус тууштай зогсох ёстой. Бурангуй алдаа, гэмт үйлдлүүдийг таслан зогсоохын тулд залуусаа манлайлан та бид түлхүү ажиллах хэрэгтэй байна. Жижиг дундын зээлийн "боломжийг иргэдээсээ дээрэмдсэн" УИХ-ын бүх гишүүд болон бусад дарга нар нам харгалзахгүй огцрох ёстой. Хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

Би таныг хүндэтгэлтэйгээр халз ярилцлагад урьж байна. Телевизээр байх нь зөв болов уу. Шийдэл ярья, эрүүл жишиг тогтооё.

Маргааш эхлэх долоо хоногт цаг тохирч уулзъя. Халз ярилцлага болохоос 24 цагийн өмнө хаана, хэзээ гэдгээ нарийн тогтъё!

Маргааш албан бичгээр дээрх саналаа хүргүүлэх болно. Хариуг шуурхай ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,

Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд

(Жич: энэ бол шинэ соёл авчрах, цэвэр ажил хэрэгч урилга бөгөөд хүмүүс улс төржүүлж хэн нэгний нэр төр, алдар хүндэд зүй бусаар халдахгүй байхыг хүсье)” хэмээн нийтэлсэн юм.

"Ялах, ялагдах тухай асуудал биш, харин асуудалд залуу үе эрүүл зөв байр суурийг баримталж, зарчмын зүйлс дээр нээлттэй ярилцах учиртай" гэжээ. Одоо НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэн хэрхэн хариу өгөхийг хүлээж байна. 

- С.Эрдэнэболд нь 1983 оны хоёрдугаар сарын 2-нд Дархан-Уул аймаг мэндэлсэн. Тэрбээр 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохиогдсон Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын 7000 гаруй төлөөлөгчөөс 4438 хүний санал авч 63.4 хувийн санал авч АЗХ-ны ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

- УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нь 2015 оны зургадугаар сарын 22-нд НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тухайн үед тэрбээр Уул уурхайн дэд сайд байсан юм. Тэрбээр тус холбооны ерөнхийлөгчөөр болохоосоо өмнө буюу дөрөвдүгээр сард болсон НАМЗХ-ны бага хурлаар ерөнхий нарийн бичгээр томилогдож байв. Түүний өрсөлдөгчөөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ гишүүн нар байсан юм. Г.Тэмүүлэн 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр, 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр зэрэг хамгаалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.157)
    Нөгөө нөхөр нь ирэхнүү
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 21 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший...
Top