x

Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуулдаг учраас өөрсдөө цалингаа нэмж чаддаггүй

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.

-Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Эдийн засагчийн хувьд та ямар суурьтай байна вэ?

-Энэ тэтгэврийн нэмэгдэл гэдэг бол Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа мөнгө. Энэ сан нь татвар төлөгчид, баялаг бүтээгчийн мөнгөөр бүрддэг сан л даа. Гэхдээ байнгын дутагдалтай явдаг, урт хугацаандаа тэтгэвэр, тэтгэмжийн ирээдүйн эх үүсвэр болох эсэх нь эргэлзээтэй байгаа сан. Энэ сангийн мөнгийг төсвийн мөнгө шиг замбараагүй улс төрийн популист амлалтаар зарцуулж, хуваарилж болдоггүй. Ирээдүйн хүн амын өсөлт, тэтгэвэр тэтгэмж авах иргэдийн тоо, насжилт, чөлөөт эх үүсвэрийг өсгөх, менежмэнт хийх орон зай зэргийг тооцоолж, төлөвлөж байж шийдэх ёстой байдаг. Харин манайх энэ тал дээр эсрэгээрээ хандах юм даа. Засгийн газрын сайд нарын мэдээлж байгаагаас харахад цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарч байх шиг байна.

Тухайлбал, нийтээр нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсөв дээр 130 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Энэ мөнгөний эх үүсвэрийг хэрхэхээс эхлээд асуудал шүү. Мөн нөгөө талдаа манай улсад нийт 1.1 сая хүн ажил хийдгийн 225 мянган төрийн албан хаагч байдаг. Тодруулбал, ажил хийж буй таван хүн тутмын дөрвийнх нь хувь заяа, ахуй амьдралыг юунд даатгаж байна вэ. Эдгээр хүмүүсийг цалинжуулагч хувийн хэвшлийнхэнд цалин нэмэх боломж байхгүй бол хоёр хүнийхээ нэгийг явуулахад хүрнэ. Энэ тохиолдлыг бодох л хэрэгтэй.

-Хүчний байгууллагуудын цалин хамгийн өндөр байна. Прокурорын цалин гэхэд бараг сарын 10 сая руу дөхөж байна, гэтэл багш, эмч нарын цалин бага хэвээр байгаад нийгэм бухимдалтай байдаг шүү дээ?

-Уг нь багш, эмч нарын цалин өндөр байвал бид, бидний үр хүүхэд чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах юм даа. Харамсалтай нь үгүй юм. Өнөөдөр ажиллах хүчний урсгал Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, салбар яамдууд Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албанд орох гэж зүтгэхээс илүүтэй сургууль, эмнэлэгт ажилд орох гэж зорьдог болсон энэ цагт, тэр нөхцөл хангагдсан үед бидний хөгжил зөв замд, дэлхийн жишигт нийцэх болов уу даа.

-Цалин тэтгэвэр нэмэх тоолонд татвар төлөгчдийн халаас нимгэрдэг. Энэ нь эдийн засгийн агуулгаараа иргэд болон хувийн хэвшлийнхэнд яаж тусдаг вэ?

-Товчхондоо тогтолцооны гажуудал. Өөрөөр хэлбэл цалин, тэтгэвэр нэмэх шалтгаан нь улстөрчдийн популист амлалтад бус эдийн засгийн үндэслэл, агуулгатай болсон цагт энэ олон нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврууд нүүрлэхгүй болно. Зарим үр дагавраас дурдъя л даа. Төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ. Хаанаас энэ мөнгийг санхүүжүүлэх вэ гэдэг нь чухал асуудал. Төсөв нэгэнт өргөн баригдсаны дараа ийм асуудал оруулж нийгэмд маргаан дагуулж, сонгууль угтсан ажил хийж болохгүй. Өдрөөс өдөрт өсөж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг улам өдөөх болно. Нэг талаас харахад тэтгэвэр, цалинг нэмэгдүүлсэн мэт боловч нөгөө талаасаа үүний нөлөөгөөр инфляци өсдөг зовлонг бид хэдий болтол амсах вэ. Ийм маягаар Нийгмийн даатгалын санд хариуцлагагүй хандаж ирсэн учир энэ сан хоосроход хүрсэн. Хэрэв ингэж хариуцлагагүй хандаагүй байсан бол сан нь тэтгэврээ тэтгээд, өсөөд явах боломж бүрэн байсан.

-Цалин, тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлтөд бас их нөлөөлөх юм?

-Иргэдийн бодит худалдан авах чадвар муудсаар, өмнөхөөсөө улам дордсоор байна. Энэ байдал нь монгол төгрөгийн ханш үнэгүйдэж цаас болоход хүргэлээ. Жишээлбэл, 2016 оны хоёрдугаар хагаст дундаж цалин тэр үеийн үндэсний статистикийн мэдээлснээр 888 мянган төгрөг байв. Энэ нь тухайн үеийн ханшаар тооцвол 445 ам.доллар гэсэн үг. Харин 2023 оны эцэст дундаж цалин 1.7 сая төгрөг гэж байсан. Энэ нь 480 ам.доллар орчим болж байна. Эндээс дундаж цалин тоон дүнгээр өссөн ч чанарын хувьд ямар ч өсөлтгүй нь харагдаж байна. Мөн 2016 оноос хойших энэ хугацаанд өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 98-200 хувь өслөө. Тухайлбал, талх 145 хувь, мах 130 хувь, гурил 140 хувь, элсэн чихэр 200 хувь гэх мэт өссөн нь бидний цалингийн чанар, төгрөгийн ханш ямар байгааг харуулж байна. Хамгийн гол асуудал төгрөгийн ханшаа хамгаалж чадахгүй бол хэчнээн цалин нэмээд үр дүнгээ өгөхгүйг ойлгох хэрэгтэй. Иймд төсөв мөнгөний бодлогоо уялдуулдаг, эдийн засгийн тооцоо, судалгаатай ажилладаг, санхүүгийн сахилга баттай болох хэрэгтэй.

-Ер нь Монголд хувийн хэвшил томорч чадахгүй байгаа нэг шалтгаан төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл мөн үү. Яагаад гэвэл тэдний төлөх татварын хэмжээ нэмэгддэг болохоор хувийн хэвшил ажилтнуудынхаа цалинг нэмж чадахгүй байна шүү дээ?

-Яг үнэндээ хувийн секторын хөгжил, өсөлт ярих хэцүү. Яагаад гэвэл төрөөс хувийн хэвшил хэтэрхий хараат. Манай төр хөгжих боломжийг нь булаадаг. Төр өөрөө бизнес хийдэг гэх үү дээ. Ямар нэгэн байдлаар хамтрахгүй л бол нухчуулна гэхэд болно. Хар л даа. Хямд санхүүгийн эх үүсвэр олдох, олдохгүй нь төрөөс хамаарна. НДШ, татварын дарамт нь давшгүй. Дээрээс нь ажиллах хүчний хомсдол өдрөөс өдөрт хүнд байна. Чөлөөт өрсөлдөөнөөс, өөрөөс үл хамаарах өсөн нэмэгдэж байгаа зардлаа даагаад амьдарна гэдэг бол бизнесийн хувьд хүнд даваа. Том бизнесийн тухай бүр ч ярилтгүй.

-Нөгөө талд төрийн албан хаагчид, тамгын газрынхан, тэр дундаа хүчний байгууллагын цалин өндөр байдаг болохоор хүмүүс төрд орж ажиллахыг илүүд үздэг болжээ?

-Энэ дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувь нэмэх. Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний алан хаагчдын үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл олгох. Харин аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт бол 20 хувийн нэмэгдэл олгохоор болж байх шиг байна. Энэ мэтчилэн нэмж байгаа учир төрд ажиллах дуртай байлгүй яах вэ. Гагцхүү төсөв маань энэ ачааллыг хэрхэн даах бол гэдэг л байна. Харин сонгууль болоод дуусна. Амьдрал үргэлжилнэ. Гадаад дотоод эдийн засгийн шок тийм ч таатай бус л байх шиг байна.

-Өнөөдөр иргэд яг хэдэн хувийн татвар төлж байгаа бол?

-Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаанаас хамаарч 11 албан татвар, 14 төлбөр, гурван хураамжийг төлдөг. Үйл ажиллагаанаас хамааран татварын төрөл, хувь хэмжээ өөр өөр.

Жишээлбэл, зээл аваад бизнес эхлүүлбэл, НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Гаалийн татвар, НДШ, зээлийн хүү, түрээс гэх мэт 75- 80 хувийн татвар төлөх болж байна.

-Дансны орлогод нэг хувийн татвар ногдуулна гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ нь хувь хүний дансаар орсон гүйлгээ болгонд хамаатай гэсэн үг үү?

-Хувь хүний хувьд өмнө нь олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлж ирснийг өөрчилж заавал зарлагын баримт цуглуулахгүй. Нийт орлогоос хэмжээ хамаарахгүйгээр үйл ажиллагааны орлоготой иргэд нэг хувийг татварт төлөх боломжтой болж буй явдал юм. Иргэн нэг бол нийт борлуулалтын орлогоосоо нэг хувиар төлөх эсвэл нийт борлуулалтын орлогоос хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлаа хасаад ашгаасаа 10 хувиар татвар төлөх үү гэдгээ сонгож болно гэсэн үг.

-Ингэхээр дансны гүйлгээ багасч далд эдийн засаг улам ихсэх юм биш үү?

-Бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээс татгалзах бэлнээр гүйлгээ хийх хандлага өсөхийг үгүйсгэхгүй. Хамгийн ноцтой зүйл нь энэ хуулийг хэрэгжүүлэгч нь хэн гэдгээс хамаарч зөрчил, үл ойлголцол үүсэх өндөр магадлалтай. Тухайлбал, дансны гүйлгээ бүрээс татвар ногдох эсэхийг ялгах, нотлох тал дээр, гүйлгээ давхардалтыг тогтоох тал дээр тун хянуур байх шаардлагатай. Дээр нь иргэд санхүүгийн баримт цуглуулах, нотлох тал дээр санхүүгийн мэдлэг тун тааруу. Тиймээс хугацааны эцэст баахан торгууль, чирэгдэл үүсэх вий гэдэгт байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 22 цаг 24 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 22 цаг 25 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 22 цаг 31 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 22 цаг 33 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 22 цаг 35 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top