x

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж шийдвэрээ танилцууллаа.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УЕП-оос УИХ-ын даргад ирсэн. Бүлгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан" гэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон гэсэн асуудал хуулийн байгууллага оруулж ирэх юм бол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Үүний дагуу Прокуророос арваннэгдүгээр сарын 5-нд эрүүгийн хэрэгт шалгагдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай тухай асуудлыг оруулж ирсэн. Дэгийн процессийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо болон чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх дараалалтай. Санал хураалт нууцаар явагдах дэгтэй. 

Б.Батзориг сайдын эрхлэх хүрээнд хамаарах олон агентлагийн нэг нь ЖДҮХС юм. Энэ сантай холбоотой үйл ажиллагаан дээр Б.Батзориг гэдэг хүн алдаа дутагдал, ёс зүйн хариуцлагаа хүлээгээд өөрөө өргөдлөө өгч, сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ гэмт хэргийн шинжтэй холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар татгалзсан, хориглосон, цааргалсан тийм үйлдэл байхгүй. Нэг удаа гэрчээр дуудагдсан. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байх шаардлагагүй гэж үзсэн. 

Аливаа шалгах процесст сайдын хувиар оролцох ямар ч боломжгүй болсон гэж үзсэн" гэлээ. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (66.181.160.37)
    Хулгайч нар хулгайчаа хамгаалаад л амар ч юм уу доо энгийн иргэн байсан бол шууд шорон
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Баялагмаа (66.181.160.15)
    Та ард түмний итгэл алдсан бол хариуцлагаа хүлээх нь зѳв гэж бодож байна. Таны ѳргѳсѳн тангараг юу билээ
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 10 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 16 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 51 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 54 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 55 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 1 цаг 2 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 1 цаг 9 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 1 цаг 14 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 1 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 46 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 2 цаг 14 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 2 цаг 44 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 17 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 17 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 17 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 17 цаг 41 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 17 цаг 45 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top