x

У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байна. Архираад л байдаг, зууж чаддаггүй

УИХ-ын ээлжит бус хуралдаан болж ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮХС-аас гишүүдэд зээл олгосон нь намын эсвэл төрийн даалгавар байв уу. Шатахууны үнэ, долларын ханш өсөөд байна. Засгийн газар юу хийж байна вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг цаашид тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. УУХҮ-ийн сайд ч энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох.

Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.

Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. ЖДҮ-ийн сангаас зээл авсан гишүүдийг ард түмнээсээ уучлалт гуйж, зээлээ төлөхөөс нааш дахин нэр дэвшүүлэхгүй, улс төрд Ардын намын өмнөөс барилдахгүй. Үүнийг би дахин хэлье. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй. 

Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Та 64 бүлгээ удирдаад явах итгэл үнэмшилтэй байна уу. Жилийн өмнө та Ерөнхий сайдаар томилогдоод явахдаа манай танхимынхнаас битгий хууль бус юм хүсээрэй гэж байсан. Гэтэл танхим тань, гишүүн чинь хууль бус юм хийчихсэн байна. Ерөнхий сайдаа та Би ганц л зүйлээс айна, Би зөвхөн ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна гээд байх юм. Ард түмэн хэдийнээ танд итгэхээ больчихоод байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Таны хэлж буйтай би санал нэгтэй байна. Гэхдээ энэ зөвхөн манай намын ч биш, АН-ын ч асуудал. Би хийх ёстой зүйлээ хийж, тавих ёстой шаардлагаа тавьж байгаа. Миний хүч хүрэхгүй зүйл гэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байгаа. Архираад л байдаг, зууж чаддаггүй. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно.

Бидний тогтолцоо буруу байгаа нь үнэхээр харагдаж байгаа. Тийм учраас иргэдийн өмнө оноо авах зорилготой үйлдэл хийхгүйгээр хамтраад ажиллая.

Удахгүй МАН-ын Бага хурлаа хийнэ. Хурал дээр шинэчлэлийн асуудлаа ярина. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Танай нам доторх зөрчилдөөн будлианаа АН-тай битгий хутгаарай. 2016 оны сонгуулиар АН тавиулдаг дүнгээ тавиулж, шинэчлэлээ эхлүүлж, хийх ёстойгоо хийж байгаа гэв.

Асуулт тавьж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулж Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 76 хувийн саналаар дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн чинь (66.181.160.37)
    Батулга Хүрэлсүх хоёроо ажил хийгээч ээ наад мөнгө хулгайлсан хулгайч даа бүгдэнд нь хариуцлага тооцож өр төлүүл ял үүрүүл тэгж чадвал та 2 ард түмнээс өндөр үнэлгээ авна эс чадвал юу болохыг өөрсдөө мэдэж байгаа биз дээ өөрсдөө хам хэрэгтэй л юм биш бол хөдлөөч дуугараач ээ үхсэнээ хийгээд гөлийгөөд суугаад байгаа юм эх орон ард түмэн чинь сөхөрлөө
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Hmm (66.181.161.32)
    Za ardchilsan nam ch gesen jdu-g 10 ℅ nehej ogdog bsan gantulga toriin nariin bhdaa ardchilsan nam bol buurr ih awilagiin uur shuu
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
    • Банк хариуцаж эрсдэлийг үүрч олгодог байсийм
      2018 оны 11 сарын 06
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 22 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший...
Top