x

Д.Одсэржмаа: Энхтайваны корпусаар дамжуулж манайд бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой

АНУ ба Монгол Улсын түншлэлийн нэг хэлбэр нь Энхтайваны корпус юм. Дэзэрэт олон улсын байгууллагын хуулийн мэргэжилтэн, “Ameri­can Conversational Eng­lish” төслийн удирдагч Д.Одсэржмаа болон АНУ-аас Монгол Улсад ажиллаж байгаа сайн дурын англи хэлний багш нартай ярилцлаа.

-Танай байгууллага хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Дэзэрэт олон улсын байгууллага нь дэлхийн 200 орчим улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад 1993 онд байгуулагдсан. Түүнээс хойш хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. Одоогоор “American Conver­sational English” төсөл маань амжилттай явагдаж байна.

-Ямар чиглэлээр түлхүү сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Манай байгууллага нь боловсролын болон эрүүл мэндийн чиглэлээр ихэвчлэн төсөл, хөтөлбөр зохион байгуулдаг.

Тухайлбал, ундны усны хүрэлцээ сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах, сургууль цэцэрлэгийн гал тогооны төхөөрөмжийг шинэчлэх, эмнэлгийн хагалгааны өрөө тохижуулах, хараа зүй болон нярайн өвчлөлийн эсрэг зэрэг олон төсөл хэрэгжүүлдэг. Сургалтын хувьд англи хэл, донтолтоос ангижруулах, бие даах чадвар хөгжүүлэх, боловсрол, санхүү, ажил мэргэжлийн, сэтгэл зүйн зэрэг суурь мэдлэг олгох хөтөлбөрүүд байдаг. ACE буюу American Conversational English хөтөлбөрийн зорилго нь англи хэлний ярианы чадвар сайжруулахад чиглэсэн. Америк багш нартай гэдгээрээ онцлог. Нэг ёсондоо хэлийг орчинд нь байгаа мэт сурах боломж бүрдэж байгаа юм.

-Аль улсаас сайн дурын багш, сургагч нар ирдэг вэ?

-Сайн дурын багш нарын ихэнх нь АНУ-аас ирдэг. Жишээлбэл хоёр багш маань Флорида, Айдахо мужаас ирсэн.

-Нийгэмд үзүүлж байгаа эерэг нөлөөлөл, үр дүнгээ хэрхэн харж байна?

-Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Англи хэл дэлхий нийтийн хэл болсон өнөө цаг үед англи хэлний чадвараа сайжруулах нь өнөөгийн нийгмийн хүмүүсийн дунд буй өндөр хэрэгцээ, шаардлага. Манай сургалтад хамрагдсан хүмүүсээс олон улсын англи хэлний шалгалтаа амжилттай давж, гадаадын их дээд сургуулиудад элсэж суралцсан олон залуус бий. Мөн хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил мэргэжилдээ амжилт үзүүлэх, салбартаа манлайлах гэх мэт олон боломжууд нээгддэг.

-Иргэд ямархуу хэмжээнд хамрагдаж байна. Ямар хандлагатай байна?

-Иргэд тун нааштай хүлээн авч байна. Монголчууд бид англи хэлний бичгийн дүрмээ сайн мэддэг хүмүүс. Гэвч ярианы чадвар, дуудлагаа сайжруулах, унаган англи хэлтэй хүмүүстэй ярилцах боломж тэр бүр байдаггүй. ACE хөтөлбөр нь энэ боломжийг олгож байна. Дээр нь сургалтууд маань үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй. Хүн өөрөө л хүсвэл англи хэлээ сайжруулж, цаашид ахисан түвшний боловсролын байгууллагуудад суралцах, ажил мэргэжилдээ өсч хөгжих боломжууд асар их байна. Манай байгууллага дээр зөвхөн хүүхэд, залуус гэлтгүй бүх насны хүмүүс америк багшаар англи хэл үнэгүй заалгах боломжтой.

-Одоо англи хэлний сайн дурын багш нараас асуултууд асууя. Та хоёрыг хэн гэдэг вэ. Хаанаас ирсэн бэ?

Dawson K.Woolley: -Намайг Dawson гэдэг Монгол ирээд 18 сар болсон байна. АНУ-ын Флорида мужийн Понтэ Вэпрагаас ирсэн.

Marcus B. Heemeyer: -Би Айдахо мужийн Мэридиан хотоос ирсэн. Намайг Mar­cus гэдэг. Монголд ирээд 14 сарын хугацаа өнгөрсөн байна.

Манай байгууллагад сайн дурын ажил хийх боломжууд их байдаг. Бид сайн дурын ажил хийх хүсэлтээ явуулахад, Монгол Улсад ажиллахаар хуваарилагдсан байсан. Монголд ирэх болсноо мэдээд их сайхан санагдсан.

-Монголын ямар соёл, хоол хамгийн их таалагдаж байна?

-Цагаан сарын баяр маш их таалагддаг. Би хувьдаа монгол хоолнуудаас хорхогт хамгийн дуртай. Хорхог хийх арга нь их өвөрмөц сонирхолтой санагддаг. Чулуу, 40 литрийн бидон ашиглаж байгаа нь их өвөрмөц. Амт нь түүнээсээ болоод гоё байдаг. Мөн хуушуурт дуртай. Хуушуур дундаа наадмын халиартай хуушуур хамгийн гоё нь.

-Монголд ирэхээс өмнөх болон дараах сэтгэгдэл ямар байна?

-Монголын талаар ирэхээсээ өмнө сайн мэддэггүй байсан. Одоо сэтгэгдэл маш өндөр байна. Маш сайхан байгальтай, ёс заншил, уламжлалтай. Монгол үндэсний хувцас их тансаг. Миний бодлоор монголчууд их мэдрэмжтэй хувцасладаг хүмүүс шүү. Өвөрмөц соёл, ёс заншилтай. Харин уур амьсгалын хувьд хүйтэн байна.

-Хэдээс хэдэн насны хүмүүст хичээл орж байна?

-Насны хязгааргүй болохоор бид бүх насны хүмүүст хичээл заадаг. Суралцахаар ирж байгаа хүмүүс үсгээ мэддэг байхад хангалттай.

-Долоо хоногийн хэдэн өдөр хичээл ордог вэ. Ачаалал их байна уу?

-Долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад хичээл заадаг. Ачаалал бага байдаг.

-Сурагчид нь хурдан сурч байна уу?

-Хичээлийн турш ярих боломжийг суралцагчдадаа олгохыг зорьдог. Хүмүүс буруу ярих вий, зөв дуудлагаа дуудахгүй байх вий гэж бие барих үйлдэл ажиглагддаг. Тиймээс ичиж зовохгүй ярих хэрэгтэй. Хэлийг ярьж байж л сурна шүү дээ. Хүүхдүүд амархан сурдаг.

-Хичээл заах хөгжилтэй байдаг уу?

-Мэдээж хэрэг зугаатай байдаг. Хичээлийн үеэр тоглоом тоглоно, дуу сурна. Хичээлээ аль болох уйтгартай биш, сонирхолтой, бүтээлч байдлаар заахыг хичээдэг. Бас манай хөтөлбөр царайлаг багш нартай шүү.

-Гэрээ санаж байна уу?

-Үгүй дээ, одоогоор санахгүй байгаа. Монгол бол миний хоёр дахь гэр гэж хэлж болно. Би Монголд хайртай шүү. Гэхдээ Америк дахь гэр бүлээ хааяа бодож санадаг гэдгээ нуухгүй ээ.

-Монголд хийж үзмээр зүйлс бий юү?

-Морь унах хүсэлтэй байгаа. Монголд морь их байгааг мэддэг ч хараахан морь унаж амжаагүй явна. Мөсний баяр болон Бүргэдийн баяр үзмээр байна.

-Монголчуудын ямар зан таалагдаж байна?

-Монголчуудын зочломтгой зан таалагддаг. Монгол айлд орох үед өөрийнхөө гэртээ орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ирснээсээ хойш зөндөө олон найз нөхөдтэй болсон. Дахин Монголд ирэх бодолтой байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бах (172.69.252.170)
    монголчууд монгол ч үгүй англи ч үгүй юу ч үгүй болж байгаа юм байна даа мөхөл нь ирж байна! нэг л англи хэл гэсэн хүмүүс аль ч үгүй болно
    2024 оны 03 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2 цаг 28 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 3 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 3 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 3 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 3 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 4 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 6 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top