x

С.Баярцогт: Монголын төрд гарсан хамгийн том хулгай, луйвар сүүлийн найман жилд гарсан шүү

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас танай намын мөрийн хөтөлбөрт тусгуулах тодорхой саналуудыг хэлж байсан. Саналынх нь гол агуулга юу байсан бэ?

-Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажил ид үргэлжилж байна. Үүнд төрийн институциудын болон төрийн бус холбоодын саналуудыг их авч байгаа. Ер нь бидний хувьд уламжлалт маягаар явахгүй байх асуудлыг их бодож байна. Хэрэв уламжлалт бодлого, хөтөлбөрөөр яваад байвал Монголд халамж авч байгаа нь ажил хийж байгаагаасаа ялгаагүй амьдарч, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт, тэлэлт бодитой бий болохгүй. Бидний хувьд олонх болох байх гэсэн итгэлтэй байгаа. Тиймээс мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын хэмжээнд эргэж гарч ирэх байдлаар боловсруулж байна. Үүнд шаардлагатай маш том судалгааг МҮХАҮТ бидэнд өглөө. Ерөнхийдөө мөрийн хөтөлбөрүүд бүхэлдээ алсын хараа 2050 дээр суурилж байгаа. Бид ер нь сэтгэлгээний хувьд өөрчлөгдөхгүй бол болохгүй болсон. Тэр нь юу гэхээр улс орныг том бизнесүүд л авч явж байгаа. Гэтэл тэр бизнес рүүгээ маш их дайрч байна.

Гол асуудал нь нийгмийн энэхүү сэтгэлгээг төр нь хүртэл зөвшөөрчихөөд байгаа юм. Тиймээс улс орныхоо эдийн засгийг авч яваа энэ олон бизнесүүдийн нэр хүндийг хамгаалах нь нэн чухал болсон. Энэ чиглэлд Ардчилсан нам МҮХАҮТ хамт зоригтой, эрс өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдгээ хэлсэн.

-АН-ын хувьд олонх болж Засгийн эрхийг барьж байхдаа Монголын эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг авчирч байсан бэ?

-Олон бий. Тухайлбал, 1996 онд олонх болчихоод хийсэн өөрчлөлт бол Монголын эдийн засгийг яг үндсэн зах зээл рүү шилжүүлсэн. 2004-2008 оны эдийн засгийн өсөлтүүд мөн 2012 оны хамтарсан Засгийн газрын үед хийсэн эдийн засгийн том тэлэлт, зорилтууд явсаар байгаад өнөөгийн эдийн засгийн өсөлтийг авчирсан. Цаашид эдийн засгийг өсгөх, тэлэхийн тулд уламжлалт аргаар явах маш хүнд болсон. Тиймээс парламентад суудалтай болон манай намын хувьд зарчмын шинэ бодлогыг тавина. Юун түрүүнд татварыг багасгана. Нэмээд бизнес дэх төрийн оролцоог бид эрс багасгана. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллага хийж чадаж байгаа ажил руу төр оролцохгүй гэдэг зарчим дээр хатуу зогсоно. Харин бизнесийн салбар ашгаа нөхөхөд урт хугацаа шаардагдах, мөн оролцоход хүнд байх, мөн үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбар луу л төр орно. Бизнес хийж чадаж байгаа бүх салбарыг бизнес рүү шилжүүлнэ. Ийм зорилтоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Нөгөөтэйгүүр энэ жижиг эдийн засаг дээр гадаадын хөрөнгө оруулалт, зээлгүйгээр тэлэхгүй, өсөхгүй. Тиймээс арилжааны бус хөрөнгө оруулалтын зээлийг их хэмжээгээр бий болгох шаардлагатай. Аль болох хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох чиглэлд бодлогоо боловсруулж байна.

-Өнөөгийн эдийн засгийн өсөлт АН-ыг эрх барьж байх үед явуулсан бодлогын үр дүн гэж та хэллээ. Гэтэл өнөөгийн эрх баригчид тэгж үзэхгүй байх шиг байна. Гарч байгаа хулгай болгон АН-тай холбоотой мэт ойлголтыг өгч байна шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Эрх баригч намын ярьдаг улиг болсон сэдэв л дээ. Сонгууль болгоноор өөрсдийнхөө хийсэн алдаагаа сөрөг хүчин рүүгээ түлхдэг. Монголын улс төрийн өнгөрсөн 34 жилийн түүхийг хэдүүлээ эргээд нэг саная. Энэ хугацаанд Ардчилсан нам дангаараа засаг барьсан нь ердөө найман жил. Хамтарч засагласан үе нь зургаан жил байдаг. Үүнээс харахад манай нам өнгөрсөн 34 жилийн 14 жилд нь Засгийн газрын үйл ажиллагаанд оролцож байсан гэсэн үг. Харин үлдсэн 20 гаруй жилд нь МАН дангаараа засаг барьсан. Хамтраад 30 гаруй жил засгийн эрхийг барьж байна. Тэгэхээр асуудлын гол нь хаана байсан байна вэ гэдэг нь тодорхой харагдана. Нөгөөтэйгүүр Монголын төрд гарсан хамгийн том хулгай луйвар сүүлийн найман жилд гарсан шүү. Өнөөгийн эдийн засгийн энэ жаахан сэргэлт, тэлэлт хаанаас эхэлсэн бэ гэхээр Оюу толгойн гэрээ зурагдсан цагаас эхлэлтэй. Харин хулгай хаанаас эхлэлтэй вэ гэж. Тэгэхээр уул уурхайн салбарт маш их баялаг бий болсон. Үүнд төрийн оролцоо маш өндөр байсан учир ямар нэгэн байдлаар авлига, хулгай, луйвар гарч эхэлсэн.

-АН-ын хувьд Засгийн эрхийг дахин авлаа гэхэд төрийн хулгай, луйвартай яаж тэмцэх вэ?

-Ер нь аливаа явдлын үр дагавартай тэмцэх гэхээс илүү суурийг нь байхгүй болгох ёстой. Өөрөөр хэлбэл алдаа завхрал, авлига гараад байгаа тэр суурийг нь байхгүй болгох шаардлагатай гэсэн үг. Тодорхой бизнест төрийн оролцоо байж л байвал тэнд авлига, хээл хахууль бат бөх оршиж л байна. Тиймээс манай намын хувьд хувийн хэвшил хийж чадаж байгаа бүхэнд л төрийн оролцоог халъя гэж байгаа юм. Нөгөө талдаа бид хөрөнгийн биржээ маш идэвхтэй ажиллуулна. Монголын хөрөнгийн бирж зөвхөн дотооддоо бус дэлхийд зэрэг хувьцаагаа гаргадаг, дэлхийн хөрөнгийн биржийн шаардлагыг хангадаг болох чиглэл рүү аваачина. Ингэвэл компаниуд шилэн болно. Ингэж чадвал янз бүрийн хулгай, луйвар, авлига алга болно. Бүгд л бирж дээр үнээрээ өрсөлдөнө гэсэн үг.

-АН-ын хувьд олонх болно гэдэгтээ итгэлтэй байна гэж та хэллээ. Үнэхээр танай нам олонх болоод Засгийн эрхийг барьвал өнөөгийн эрх баригчдын ямар бодлогыг цааш нь үргэлжлүүлэх вэ. Эсвэл бүр сууриар нь өөрчлөх үү?

-Мэдээж төрийн залгамж халаа гэдэг зүйл байх ёстой. Тэр утгаараа өнөөгийн Засгийн газрын явуулж байгаа бодлогоос бид гурван зүйлийг шууд үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Монгол Улс бол парламентын бүгд найрамдах улс. Үүнийг төгөлдөржүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт болон дагалдан гарсан хуулиудтай холбогдуулан улам сайжруулахын төлөө зүтгэнэ. Өөрөөр хэлбэл, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ажлыг улам идэвхтэй хийнэ гэсэн үг. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байгаа. Хоёрдугаарт, авлига хээл хахуультай тэмцэж байгаа бодлого, үйл ажиллагааг нь сайжруулан үргэлжлүүлнэ. Сайжруулна гэдэг нь яг одоо бол авлигын үр дагавартай тэмцэж байна. Гэтэл үр дагавар гэхээс илүү суурь агуулгатай нь тэмцэх шаардлагатай байгаа гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр манай намын хувьд авлигатай тэмцэнэ. Ингэхдээ суурь агуулгаар нь буюу авлига гарч байгаа шалтгаан нөхцөлтэй нь тэмцэнэ гэсэн үг. Ингэснээр авлигыг эрс багасгах, бүр байхгүй болгох бололцоотой гэж харж байгаа. Энэ чиглэлд хийх хамгийн эхний ажил бол бизнесд оролцдог төрийн оролцоог эрс цөөлнө. Энэ бол авлигатай тэмцэх дэлхийн жишиг. Ер нь юм нуугдах тусам тэнд алдаа завхрал байнга гарч байдаг. Үүнийгээ дагаад авлига, хулгай гарна. Өөрөөр хэлбэл, онцгой байдал тогтоогоод эсвэл БЭТ томилох нь үүний тод жишээ гэсэн үг. Үүнээс бизнесийн шийдэл огт гарахгүй. Харин дандаа улс төрийн шийдлүүд л гарна.

-Гурав дахь том асуудал нь юу вэ?

-Оюу толгойгоос хойш Монголд ганц ч гадаадын том хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Тэр битгий хэл хөрөнгө оруулж байсан компаниуд Монголоос гарч, дайжсан. Тиймээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилго байх ёстой. Ингэж байж дараа дараагийн том хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирж чадна. Бидний хувьд уран дээр боломж их харагдаж байгаа. Мөн зэс, эрчим хүчний үйлдвэрлэл дээр маш их боломж бий. Өөрөөр хэлбэл, Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний маш том нөөц газар. Дэлхийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү явж байна. 2030 оноос цааш сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдана гэж үзэж байгаа. Энэ бол маш том зах зээл. Энэ том зах зээлийг хангах суурь бааз нь Монголын говь гэж бид харж байна.

-Дотоодын хөрөнгө оруулагчдын асуудал дээр голчилж юунд нь анхаарах вэ?

-Өнөөдөр манай улсад халамж авч байгаа нь ажил хийж байгаа иргэд шиг яг адилхан амьдрах боломжтой болгочихсон. Энэ бол өнөөгийн Монголын төрийн хамгийн том алдаа. Алдааных нь үр дүнд ажил хийхгүйгээр амьдрах боломжтой гэсэн сэтгэлгээ нийгэмд хүчтэй тархаж байна. Энэ тархалтыг нэн даруй зогсоохгүй л бол бүхэлдээ энэ улс маань хөгжихгүй. Хөгжлийн тухай яриад ч нэмэргүй. Учир нь төрийн бодлогоор иргэдээ залхуу, ажил хийх сонирхолгүй болгож байна шүү дээ. Үүнийг Ардчилсан нам нэн яаралтай засна. Зассан үр дүнд ажил хийж байгаа нь халамж авч байгаагаасаа хэд дахин илүү амьдардаг боломжийг бий болгоно. Халамж авна гэдэг ойлголт бол хамгийн сул дорой хүний зан гэсэн сэтгэлгээг нийгэмд түгээнэ. Ингэхийн тулд бид татварын орчинг сайжруулна. Тэр дундаа ажил олгогч дээр хамгийн хүндээр тусаж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг шийднэ. АН-ын хувьд 2004-2008 онд 4/11 гэсэн бодлогыг хэрэгжүүлж байсан. Үүний үр дүнд дөрвөн том татварыг арван хувиар буулгасан. Татварын өршөөлийг маш их үзүүлдэг байсан. Үүнийг АН хийж чадна. Учир нь бид 1996 онд үнэ чөлөөлж чадсан. Тэр үед хүн болгон үүнийг маш эмзэг хүлээн авч байсан. Гэтэл том зургаараа зах зээлийн эдийн засгийг бодит утгаар нь бий болгож ирсэн.

-Эдийн засгийн өсөлтийг бий болгоход хөрөнгө оруулалт, тэр дундаа гадны хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг хүн бүр мэднэ. Хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлага бий. Энэ утгаараа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцсэн боловч хойшиллоо. Уг асуудлын шийдлийг танай нам ямар байдлаар тооцож байгаа вэ?

-Манай намын угшилтай гишүүд уг хуулийн төслийг эсэргүүцлээ гэж та хэлж байна уу. Ер нь бол маргалдаж байгаа асуудал нь бол байсан л зүйл шүү дээ. Тэрийг нь хамтдаа байж байгаад л бүгд баталсан. Түүнээс хойш энэ асуудал хоёр намын улс төрийн үйл ажиллагаа болчихсон нь харамсалтай. Нийт дүнгээрээ монголчууд хохирсон байдалтай байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн асуудал дээр хоёр нам эсрэг байр суурьтай байна гэж гадныхан харвал хөрөнгө оруулалтаа хойшлуулъя л гэнэ. Тиймээс монголчууд дотроо маргалдаж болно. Гэхдээ гадагшаа бид нэгдсэн байр суурьтай л болчих хэрэгтэй байгаа юм. Энэ утгаараа саяны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлгийн үед гарсан маргаан тэрийг тойрсон улстөржилт бол Монголын эсрэг л болсон гэж харж байгаа. Тиймээс энэ асуудлаа засч залруулаад Монголын хөрөнгө оруулалтын орчин маш ойлгомжтой болсон гэх дохиог гадныханд өгөх шаардлагатай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.68.93.130)
    Үнэн шүү. БЦ бол хэлмэгдсэн хүн дээ.
    2024 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    хуцдаг лалар минь үхлийн муугаар үхээрэй!
    2024 оны 03 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Өмхий коммунизмын амьдараа ялзарсан үлдэгдэл минь та нарын бузар булайг ертөнц даяаараа мэдчихээд бай
      2024 оны 03 сарын 08
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 10 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 10 цаг 55 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 10 цаг 57 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 10 цаг 58 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 11 цаг 0 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 11 цаг 2 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 13 цаг 49 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 13 цаг 54 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 13 цаг 55 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 13 цаг 56 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 13 цаг 56 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 13 цаг 57 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 13 цаг 59 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 14 цаг 0 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 15 цаг 46 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 15 цаг 56 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 15 цаг 57 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 15 цаг 58 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 15 цаг 59 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top