x

У.Хүрэлсүхэд хэлэхэд, УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ л зарлачих

УИХ-ын гишүүд, сайд нарт ЖДҮДС-ийн зээлээр бэлэн барьсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ажлаа өгөхөөр болов. Мөн өнөөдөр түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олж авсан хэрэгт буруутгаж, прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг тавиад байгаа. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Гэвч түүний ард ЖДҮДС-аас зээл авсан нэр бүхий арав гаруй УИХ-ын гишүүн, сайд нарын асуудал үлдээд байна. МАН-ын дарга тэдэнд “Авсан зээлээ эргүүлж төл” гэдэг шаардлагыг тавьсан. Эхнээсээ зээлээ төлөөд эхэлчихлээ. УИХ-ын гишүүн Х.Учрал, Ж.Энхбаяр нар “баатарлагаар” зээлээ эргүүлэн төлсөн тухайд хэвлэл мэдээллийр бахархалтайгаар бичиж байна. Мөнгөтэй ч улс юм. (тийм байж яах гэж эхнээсээ ийм зүйлд орооцолдсоныг таах ухаан хайрла) Зарим нэг нь ЖДҮ-ээс зээл авсныхаа төлөө иргэдээсээ уучлал гуйсан ч гэнэ. Уг нь зээл авахаасаа өмнө энэ тухай бодох ёстой байв. Энэ хэнд зориулагдсан мөнгө билээ гэж.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун шууд “Би уучлал гуйхгүй, уучлал гуйх зүйл хийгээгүй” гэв. Х.Оюундарь гишүүн ч бас “Миний хүү энэ зээлийг авах гэж хоёр гурван жил ЖДҮДС-д хүсэлт гаргасан. Тодорхой шалгуурыг хангасан учраас зээл өгсөн. Ямар сайхан зүйл хийж болддгийг ард түмэндээ хариуулах гэсэн юм. Юм хийснийхээ төлөө уучлал гуйх ёстой юу” гэж уурлав. Г.Солтан гишүүн “Би компанийнхаа ажилд оролцолгүй удаж байгаа учраас энэ зээл надад хамаагүй” гэлээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Ихэнх нь “Бид хуулийн дагуу зээл авсан учраас буруугүй” гэж үзэж байна. Тэгээд ч одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар эдгээр нөхдөд хариуцлага тооцох боломж байхгүй. Тэр нь ч гэсэн манай нөхдийг “Сүүлээ сэрвээн дээрээ хаях” боломжийг олгож байгаа бололтой. Зээл өгсөн нь буруу юм бол авсан нь зөвдөх ёс байх уу?

Зээл авсан сайдыг бол мэдээж “улс төрийн хариуцлага” яриад албан тушаалаас нь чөлөөлж болно. Харин УИХ-ын гишүүдийг яах вэ? УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх үү? Хуулийн хувьд ийм боломж байхгүй гэдгийг өмнө хэлсэн. Харин улс төрийн хариуцлага нь ямар байх бол. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татъя гэхэд нөхөд “бид гэмт хэрэг хийгээгүй” гэж зүтгэнэ, УИХ-ын бусад гишүүд ч тэгж үзнэ. Чоно үүрэндээ өлзийтэй гэж үг бий. Тэгээд ч энэ удаагийн сонгууль жижиг мажоритари системээр явагдсан учраас тойргоос сонгогдсон гишүүнийг намын дарга санаачлагаараа эргүүлэн татах боломжгүй. Хэрэв хуучин шиг намын жагсаалтаар гарсан бол эргүүлж татаад арынх нь хүнийг оруулаад ирэх боломж байв.

Гэвч ямар ч үед гарц олддог гэдэг дээ. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах болмжгүй юм бол ядаж л “Албан тушаалын нөлөөгөө (эрх мэдэл биш шүү, хуулийн хувьд тэгж үзэх боломжгүй) ашиглан төсвийн мөнгө рүү гар дүрсэн, ашиг сонирхлын зөрчил гаргасан эдгээр нөхлийг 2020 оны сонгуулиар МАН нэр дэвшүүлэхгүй” гээд л зарлачих хэрэгтэй юм. Энэ л улс төрийн хариуцлага. МАН-ын даргын хувьд хийж чадах зүйл энэ.

Тэгвэл ядаж л дараа дараачийн УИХ-ын гишүүдэд сургамж болно. Түүний яриад байгаа хариуцлагатай, ёс зүйтэй, шударга төр бий болно. Хэрэв түүний УИХ-ын индэр дээрээс хэлсэн ““Ард түмний өмчийг төрийн хулгайчдаас амиараа хамгаална” гэсэн үг үнэн бол ядаж үүнийг хийх ёстой. Заавал хэн нэгэнтэй байлдаж, амиа өргөх ямар хэрэгтэй юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (203.91.115.40)
    Arail muuhai judaggui. Uursudduu taaruulsan luivariin hulgain huulitai tuuniigeehee daguu luivar hulgaigaa hiisen uchir yund huuli zurchisund tootsogdoh ve dee. Hench yuch chalichaad yuch shiidehgui bhaadaa
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 23 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору...
Top