x

Б.Түвшинбаяр: Залуучууд улс төрийн суурь мэдлэггүйгээс болоод сонгуульд хэний төлөө саналаа өгөхөө шийдэж чаддаггүй

Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач Б.Түвшинбаяртай улс төрийн нам, сонгуулийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө танаас энэ сонгуулийн онцлог, тэр дундаа иргэдийн улс төрийн боловсрол ямар түвшинд байна вэ гэдгээс яриагаа эхэлье ээ?

-Улс төрийн боловсрол гэхээс илүү сонгогчдын боловсролын асуудлыг ярих нь чухал байх. Тэгэхээр сонгогчдын боловсрол гэдэг олон талт ойлголт. Эрх зүйт төр гэж юу вэ. Ардчилал гэж юу вэ гэдгийг. Ийм улсад амьдарч байгаа иргэдийн эрх, үүрэг гэж юу гэдгийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр сонгуульд яагаад заавал оролцох ёстой вэ, оролцсоноороо иргэнд ямар ач холбогдолтой вэ гэдэг суурь ойлголтыг сонгогчдын боловсрол гэж тайлбарлаж болно. Ардчилал өндөр хөгжсөн тухайлбал, АНУ-д сая миний хэлсэн энэ суурь боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтаасан байдаг.

Харин манай улсад нийгмийн ухааны хичээл гэж орж байгаа, тийм үү. Үүнд улс төр, сонгуулийн талаар нарийвчлан заадаггүй. Дээр нь хичээлийн цаг цөөхөн байдаг. Тэгэхээр юуны өмнө энэ асуудлаар иргэдээ төлөвшүүлэхийн тулд бид суурь боловсролын хичээлийн хөтөлбөрт илүү олон цагаар оруулж өгөх шаардлагатай. Тэгэхгүй бол хэн дуртай нь улс төр ярьдаг. Ярих ярихдаа яг таг мэдэж байгаа юм шиг мэдэмхийрч нэг талын өнцгөөр ярьдаг нь нийгэмд асар сөрөг үр нөлөөг бий болгодог. Үүний тод жишээ бол манай улс байна. Үүнийг өөрчлөхийн тулд суурь боловсролд нь энэ асуудлыг системчлэн оруулж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Суурь мэдлэг, ойлголт аваагүйгээсээ болоод монголчуудын улс төрийн боловсролын түвшин сул байдаг гэж ойлгох уу?

-Мэдээж тийм. Суурь мэдлэг, боловсролгүй учраас зөвхөн бусдын ярьсан дээр дүгнэлт хийх маягаар улс төрийн талаарх ойлголтуудыг авдаг. Үүнээс болоод залуучуудын дунд улс төрд оролцох, улс төрийг ойлгох сонирхол бусад орнуудтай харьцуулахад манайх маш доогуур гэж хэлж болно. Манай залуучууд буюу 16-25 насныхан улс төрийг томчуудын ярианы сэдэв гэж ихэнх нь ойлгодог. Эсвэл бүр хөгшин хүмүүсийн ярьдаг ойлголт маягаар хүлээж авдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хандлага харьцангуй өөрчлөгдөж байгаа гэж хэлнэ. Гэвч суурь боловсролын системд яг таг зөв мэдлэг олгохгүй л бол улс төрийн талаарх туйлшрал явагдсаар л байна. Нөгөөтэйгүүр арван жилдээ гэж ярьдаг. Энэ үедээ залуучууд улс төр, сонгуулийн талаарх мэдлэгээ бүрэн олж авч чаддаггүй учраас яг сонгууль өгөх болохоороо хэнийг яаж сонгох вэ гэдгээ мэддэггүй. Тэгэхээр яах уу. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө ярьдаг улстөрч, улс төрийн намын талаар бодно. Улмаар “За аав маань тэр намыг их дэмждэг. Тиймээс би тэр намд нь саналаа өгье дөө” гэх хандлагатайгаар саналаа өгдөг залуучууд олон. Үүнээс болоод сонгуулийн үр дүн, улс төрийн нөхцөл байдал нийгмийн хүссэн шиг өөрчлөгдөж чаддаггүй. Нөгөө л нэг нам, нөгөө л нэг улстөрчид дахин дахин гарч ирээд байдаг нь ийм учиртай.

-Угтаа иргэн бүр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ тулгуурлан сонгуульд саналаа өгөх нь илүү чухал гэж хэлж байна уу та?

-Тийм. Нөгөө талдаа үнэт зүйл, бодлогын хувьд өрсөлдөөн байхгүй болсон. Тиймээс залуучуудын хувьд улс төрийн намуудыг хооронд нь ялгаж, салгаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл МАН, АН гээд том намууд байдаг ч яг юугаараа ялгаатай вэ гэдгийг нь мэдэхгүй залуучууд олон байна. Гэтэл бусад оронд тэр дундаа АНУ-д энэ асуудал маш тодорхой байдаг. Тэнд хоёр том намынх нь үзэл баримтлал, алсын хараа, үнэт зүйл нь тодорхой байдаг гэсэн үг. Баруун үзэлтэй нам нь энэ. Зүүний үзэлтэй нам нь тэр гэх мэт. Тиймээс иргэдийнх нь хувьд сонголтоо хийхдээ маш хялбар, амар байдаг. Манайд бол яг сонголтоо хийхдээ зуун хувь итгэлтэйгээр, ямар ч эргэлзээгүй саналаа өгнө гэдэг ойлголт байдаггүй. Байнга эргэлздэг. Эргэлзэж эргэлзэж буруу сонголтыг хийх нь олон. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө үзэл баримтлал ямар байна вэ гэдгээ эхлээд мэдэх хэрэгтэй. Дараа нь улс төрийн намуудын үзэл баримтлал, ер нь улс төрийн нам гэж юу вэ гэдгээ ойлгох нь чухал. Энэхүү ойлголтыг суурь боловсролын мэдлэгээр олж авах ёстой л гэдгийг хэлээд байгаа юм.

-Улс төрийн нам, улстөрчдийн рейтинг ямар байгаа, ямар улс төрийн нам, улстөрчийг иргэд сонгох вэ гэдэг судалгаанууд их явагдаж байна. Үүнээс нэг зүйл ажиглагдсан нь иргэдийн ихэнх нь буюу 50-иас дээш хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэж. Тэгвэл тэр сонголтод багтахын тулд улс төрийн нам, улстөрчид юу хийх шаардлагатай вэ?

-Иргэдийн хувьд сонгууль болох яагаа ч үгүй байна. Харин улс төрчдийн хувьд сонгууль хаяанд нь ирчихээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн хувьд энэ олон улс төрийн нам, улстөрчдөөс хэн нь илүү вэ гэдгээ тандалтыг өдөр тутам хийж байгаа гэсэн үг. Тиймээс одоохондоо хэнийг сонгохоо шийдээгүй байна гэж үзэх иргэд маш олон байгаа. Би ч гэсэн хувьдаа хэнийг сонгох вэ гэдгээ одоогоор шийдээгүй байна. Нөгөөтэйгүүүр иргэдийн энэхүү саналаас юу ойлгох хэрэгтэй вэ гэж. Юуны өмнө бид хэнийг ч сонгоогүй байгаа шүү гэдгээ хэлж байна. Тэр утгаараа та бүхэн бидэнд өөрсдийгөө таниулаарай, хэнд нь ч боломж бий шүү гэж хэлээд байгаа юм. Улстөрчид уг судалгааг ерөөсөө ингэж л ойлгох хэрэгтэй. Энэ сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулна. Тэгэхээр улс төрийн намын хувьд нэр дэвшүүлэх гишүүдээ аль болох л таниулах ажлыг идэвхтэй хийж л байх ёстой. Энэ бол шинэ нэр дэвшигчдийн хувьд чухал ажил. Гэвч яг одоогийн байдлаар хуучин улстөрчид энэ ажлаа идэвхтэй хийгээд байна уу гэж харагдаж байна.

-Шинэ улс төрчдийн хувьд энэ том тойрогт өөрсдийгөө яг яаж таниулах ёстой вэ?

-Улстөрчдийн өөрийгөө таниулах гол хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл. Тиймээс хэвлэл мэдээлэлд тэр дундаа өдөр тутмын сонин хэвлэлд бодлогын томоохон ярилцлага өгөх нь чухал. Гарсан ярилцлагаа өөрсдөө ул суурьтай харж, дараагийн удаа энэ асуудал дээрээ би ингэж анхаарах ёстой юм байна гэдэг байдлаар алдаагаа засах боломжтой. Иргэдийн хувьд ч тухайн улстөрчийн талаар өөрийн үзэл бодлоороо дүн шинжилгээ хийнэ. Телевизийн шууд ярилцлагад орж өөрийгөө таниулъя гэвэл маш болгоомжтой хандах ёстой. Нэг үг, нэг өгүүлбэр битгий хэл биеийн хэлэмжээрээ буруу ойлголтыг олон нийтэд өгвөл таны нэр хүнд огцом унах эрсдэлтэй. Тиймээс шинэ залуу улстөрчид олон нийттэй зөв харилцаж, олон нийтэд зөв ойлголтыг өгөхийн тулд эхлээд өдөр тутмын сонинд ярилцлага, нийтлэлээ өгдөг. Энэ бол манай улс төрийн хүрээнд тогтсон хэв маяг гэж ойлгож болно. Өнөөгийн улс төрийн намуудын лидерүүд, ахмад улстөрчид бүгд л улс төрийн гараагаа, олон нийтэд танигдах ажлаа өдөр тутмын сониноос эхэлж байсан гэж хэлбэл хилсдэхгүй болов уу.

-Улс төрийн нам Монголд хэрэггүй гэж ярих цөөнгүй хүмүүс байдаг. Тэр хүмүүс ямар учраас ингэж ярьж байна вэ. Нийгмийн ухааны доктор, улс төр судлаач хүнийхээ хувьд уг асуудлыг яаж ойлгож байна?

-Ярианыхаа эхэнд улс төрийн суурь мэдлэг, боловсролын талаар хэлсэн. Таны энэ асуултад яг л тэр өнцгөөр хариулахаар байна. Улс төрийн нам гэж юу вэ, сонгууль гэж юу вэ, ямар ач холбогдолтой вэ гэдэг онолын суурь мэдлэгүүдийг дунд ангиасаа эхлээд хичээлээрээ дамжуулан ойлгож байх ёстой. Гэвч манай боловсролын системд ийм төрлийн дагнасан хичээлийн хөтөлбөр алга. Ерөнхий нийгмийн ухааны мэдлэгүүд гэх хөтөлбөр дотор л хальт дурдсан маягтай байгааг бид өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр нам Монголд хэрэггүй гэж ярьж байгаа хүн бол ямар тогтолцоотой, ямар онцлогтой, ямар системтэй улсад амьдарч байгаагаа ойлгодоггүй юм байна гэж хэлнэ. Нөгөөтэйгүүр нам огт хэрэггүй гэж үзэх иргэд тийм ч олон байхгүй болов уу. Сайн, муу ч эрх зүйт төртэй, ардчилсан орон л юм бол улс төрийн нам байж л таарна. Улс төрийн нам олшрох тусам нийгэм улам ил тод, хариуцлагатай болно. Ялангуяа улс төрийн намуудын хүч, нөлөөлөл, өрсөлдөөн тэнцүү болчихвол тэр чинээгээрээ улс орны хөгжил, төр засгийн байдал тогтвортой болж, бүх талаараа сайжирна. Улс төрийн намгүй бол бид яаж төрөө байгуулах юм. Төргүй бол Монгол Улс гэж байхгүй.

Тиймээс улс төрийн намуудыг төлөвшүүлэх, цэвэр өрсөлдөөн, мэтгэлцээний зарчмаар хөгжүүлэх асуудлыг л ярих хэрэгтэй. Түүнээс биш нам байхгүй байх нь Монголд ашигтай гэвэл улсынхаа тусгаар тогтнол руу нулимж байгаатай л ялгаагүй асуудал. Нам байх нь зайлшгүй асуудал. Харин ямар намтай байх вэ гэдгээ л бид бодох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 22 цаг 43 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 22 цаг 44 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 22 цаг 50 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 22 цаг 52 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 22 цаг 54 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно Өчигдөр 12 цаг 09 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 12 цаг 08 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо Өчигдөр 12 цаг 06 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна Өчигдөр 12 цаг 06 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora...
Top