x

Хотын даргаар эрүүгийн цагдаа хийлгэе гэсэн ч боловсрол нь хүрэхгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн пэйж хуудсаар дамжуулан нэгэн сүржин “мэдэгдэл” хийжээ. Тэр “Газрын наймаачдын захиалгаар галзуу лайвчин гарч ирээд метрог эсэргүүцэж байна. Эд намайг мохооно гэж байхгүй. Маргааш гэхэд нээлттэй тендерээ зарлана” гэв. Иргэд харин энэ нөхрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрийг нь гайхаж цөхсөөр...

Ер нь бол Э.Бат-Үүлийн үед анх санаачилсан метроны төслийг МАН-ынхан гарч ирээд буцааж, нураасан нь үнэн. Үүнд иргэдийн болон Хотын даргын хэлснээр “Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвжчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нарын” ямар ч оролцоо байгаагүй. Оролцоо байсан бол оройлсон хүн нь эрх баригч МАН өөрөө болж байгаа юм. Х.Нямбаатар тэр үед УИХ-ын гишүүн байсан хүн, мэдээгүй өнгөрсөн гэж худлаа. Метро шиг хэрэггүй юм Монголд байхгүй, мянгуужингийн үлгэр энэ тэр гэж гутааж байсан нь хэн билээ дээ.  Одоо гэтэл өнөөдөр төрсөн хүүхэд шиг гэнэн гэнэн үг яриад, “Метро барихгүй бол Монгол Улс сүйрлээ” гэж байгаа нь ч хэн билээ.

Тодорхой хэлбэл, МАН эрх барьсан найман жилд метро байтугай барих хугацаа байсныг иргэд бас гадарлахтайгаа. Гэтэл бүтэн найман жил хий эргэсэн МАН сонгууль хаяанд ирсэн, эрх мэдлээ эргүүлэн тушаах хугацаа тулсан ийм  мөчид гэнэт “гэгээ орсон” нь иргэдийг гайхах, эгдүүцэхэд хүргээд байгаа. Хамгийн наад зах нь “Наад метро чинь цахилгаан хэрэглэдэг юм байгаа биз дээ, эх үүсвэр нь хаана байна? Хойд хөршөөсөө цахилгааны хязгаарлалттай, хотоороо лаа асааж байж яаж метро явуулах гээд байгаа юм бэ?” гэсэн иргэдийн асуултад хариулт байхгүй. Тэгж яривал Э.Бат-Үүлийг “Жайка”-гаар метроны ТЭЗҮ хийлгэж байх үед монголчууд, Монголын Засгийн газар 5-р цахилгаан станцынхаа шавыг тавьчихсан, Тавантолгойн цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулчихсан байсан юм  шүү дээ. Гэтэл МАН гарч ирээд бүгдийг нь нураасан. Станц барих төсөл, олон улсын гэрээн дээр ажиллаж байсан бүх хүмүүсийг барьж шоронд хийсэн. Одоо тэгээд Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар нь байн байн Орос руу гүйж “Хязгаарлалтаа болиоч ээ” гэж гуйдаг ажилтай. МАН-ын өөрийнх нь л хийсэн сонголт шүү дээ.

Ийм улсад, ийм эрх баригч намд иргэд итгэж “Метро бариад өг өө” гэж хошуу цорвойх уу? Үгүй л болов уу.

“Жайка” метроны төслийг хийж байх үеийг бодвол Улаанбаатар хотын эдийн засгийг чадамж сайжирсан. Санхүүжилтыг хот өөрөө шийднэ гэнэ ээ. Тэгвэл тэр чадамжаараа яагаад иргэдээ хөл дүүжлэх унаатай болгож, цас мөсөө арилгахгүй, өвлийн хүйтэнд мөсөн зам дээр гурван сар зогсоосон юм бэ.

Энэ өвөл иргэдийн зүгээс Хотын даргад тавьсан ганцхан шаардлага байсан. Автобустай болгоод өгөөч, халтиргаа гулгаагаа арилгаач, түгжрэлийг бууруулаач гэдэг. Гэтэл Х.Нямбаатар яасан билээ, хүйтний эрч нэмэгдсэн гэдгээр шалтаглан цэцэрлэг сургуулиудыг хоёр сар завсарлуулсан, автомашиныг тэгш сондгойгоор явуулсан. Дүн өвлийн хүйтэнд "автобусны марштрут өөрчилж байна" гээд нийслэлчүүдийг бүтэн сар явган гүйлгэсэн. Маршрутын өөрчлөлтөөр гарч ирсэн шинэ чиглэлүүдийн зарим нь одоо ч хоосон эргэж, бусад нь хүнээ багтаахгүй зугтаж байгаа.

Шинээр худалдаж авсан 600 автобусны 500 нь хаана байна? Ногоон автобусны хэрэг, УИХ-ын нээлттэй сонсгол юу болов?

Энэ мэтээр хоолойд тулчихаад байгаа өмнөх ажлаа хийж чадахгүй байгаа хүнд 5-10 жилээр баригдах метроны том төслийг итгэж даатгадаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Тиймээс хотын дарга хэрвээ уур бухимдлаа гаргамаар байгаа бол эхлээд өмнө хийсэн ажлаа эргээд нэг харчих, үсэрсэн шүлс нь хатаагүй байна. Тэгсний дараа нь иргэд рүү шүлсээ үсчүүл.

Ер нь бол анх Э.Бат-Үүл “Метро барина” гэж байх үед ч иргэдийн зүгээс “Манайх шиг жижиг хотод таарна, таарахгүй. Эдийн засгийн хувьд ашигтай, ашиггүй” тухай байнга л маргаж байсан. Тухайн үед эрх барьж байсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад явсан, төслийг эхлүүсэн. Атал өнөөдөр АН-ын даргын томилсон (нийслэлчүүд сонгоогүй шүү) хотын дарга “Хулгайч нар намайг эсэргүүцлээ” гээд, үг хэлсэн хүн бүр лүү агсарч, адгаж, хэрэг тулгаж байгааг гайхаад барахгүй. Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг гэж үнэн бололтой. Ардын намын үед зөвхөн иргэд л буруутай болдог. Ингэж их асч, агсарч байгаа шалтгаан нь цаанаа “Метро бариагүй ялыг хэнд үүрүүлэх вэ” гэдэг арга саам л хайж байгаа бололтой.

Ийм итгэл үнэмшлээр тийм том төслийг хөдөлгөж чадахгүй ээ, Х.Нямбаатар аа. Хүн бас хэмжээгээ мэддэг байх ёстой. Эцсийн эцэст П.Наранбаяр төлөөлөгчийн хэлдэг үг ч үнэн шүү дээ. "Чам шиг юм хот удирдана гэж байхгүй. Чаддаг ажлаа, эрүүгийн цагдаагаа хий” гэж. Тэрийгээ ч хийж чадахгүй шүү дээ. Боловсролгүй, чадваргүй болгон цэрэг, цагдаа хийдэг ч юм биш...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.138)
    Тиймээ
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
  • Явган хэрүүл бичих юм. Тооцоо баримт түшиглэж бичиж бай. (172.68.144.155)
    Мөнх
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 12 цаг 24 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 33 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 12 цаг 38 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 15 цаг 8 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 15 цаг 17 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 15 цаг 20 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 2 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top