x

УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн гишүүд Лондон хотноо хийсэн айлчлалаа өндөрлүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо 2018 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Учрал нар багтсан байна.

Монголын парламентын төлөөлөгчдийг Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жон Гроган хүлээн авч, Уэстминстерийн ордонтой танилцуулсны дараа Британийн парламент Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны үйл ажиллагааны талаарх асуулгын цагаараа  Британи-Монголын харилцааг хэрхэн үнэлж байгаа тухай  асуудлыг анх удаагаа хэлэлцсэн байна. Парламентын гишүүдийнхээ асуултад тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны сайд хариулт өгчээ. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын гадаад хамтын ажиллагаа, тэр дундаа өмнөд, хойд хөрштэйгээ болон БНСУ, БНАСАУ-тай харилцах харилцаа хийгээд  гадаадын хөрөнгө оруулалтын бодлого парламентын гишүүдийн сонирхлыг ихээхэн татаж байсныг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлсэн юм.

Төлөөлөгчид айлчлалын өдрүүдэд Британийн парламентын Төсвийн байнгын хорооны төлөөлөл болон Британийн Засгийн газраас Монгол Улстай харилцах худалдааны элч Жулиан Найттай уулзалт хийсэн байна.

Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үеэр  Лондонгийн хөрөнгийн биржийн Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц хариуцсан захирал Антонелла Амадей Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд хүргэх, Монголын төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай зохион байгуулахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ онд тохиож буй Монгол Улс, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ажлын айлчлал өнөөдөр өндөрлөж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 4 цаг 56 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 4 цаг 57 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 5 цаг 0 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 5 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 5 цаг 1 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 5 цаг 2 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 5 цаг 3 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 5 цаг 5 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 5 цаг 39 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 7 цаг 8 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 7 цаг 10 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 7 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 7 цаг 12 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 7 цаг 12 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 7 цаг 13 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 7 цаг 15 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 7 цаг 16 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 9 цаг 19 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 9 цаг 20 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 9 цаг 21 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл...
Top