x

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрохоо мэдэгдлээ

Өнөөдөр ээлжит бусаар хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Гишүүдийн зүгээс тавьсан шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч  тодорхой шийдвэрт хүрсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл  авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг гишүүдийн олонх нь гаргалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Мөн  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  зээл авсан гишүүдийг маш богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх  чиглэлийг өгч мөн хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан.

Цаашид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг хэрхэх талаар бүлгийн хурлаар нэлээд ярилцлаа. Тус сангийн талаар төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд маш тодорхой хэлж байсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 700 тэрбум гаруй төгрөгийн зээл эргэлдэж байдгаас 200 тэрбум төгрөг нь найдваргүй зээл байгаа учраас энэ санд мөнгө тавихгүй гэдэг асуудал төсөв хэлэлцэх үеэр яригдсан.Нэлээд маргаан дагуулсны эцэст ирэх онд  ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг суугдсан. Бүлгийн хурлаар цаашид  ЖДҮ-ийг хөгжүүлэх санг цэгцлэх ёстой гэдгийг гишүүд ч хэллээ. Цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгдсэн” гэсэн юм. Үүнтэй холбогдуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдэл хийсэн юм. Тэрээр "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" гэснээс өөрөөр тайлбар хийсэнгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 55 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 47 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 18 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top