x

Монгол генерал анх удаа НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар томилогдлоо

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2674 мандатын хүрээнд Кипр улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчийн албан тушаалд Зэвсэг хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбат томилогдлоо.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар олон орноос нэр дэвшсэн офицеруудын дунд хэд хэдэн үе шаттай мэргэжлийн ур чадвар, англи хэл, манлайлах ур чадвар, ажиллагааны туршлага, нөхцөл байдлыг үнэлэх чадвар, шийдвэр гаргах чадвар, сэтгэн бодох чадвар зэрэг өндөр шалгууртай сонгон шалгаруулалт явуулсны эцэст Б.Эрдэнэбат генералыг сонгон санал оруулжээ. 

Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш гарын үсэг зурж баталгаажуулснаар Монгол улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны 22 жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар томилогдсон байна. 

Генерал Б.Эрдэнэбат нь 2013 онд АНУ-ын Агаарын хүчний Команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын Дайны коллеж тус тус төгсчээ. Тэрбээр Ирак, Сьерра Леоне, Косово, Судан, Өмнөд Судан улсуудад энхийг дэмжих ажиллагаануудад Ажиллагааны офицерын туслах, Оперативын дарга, Багийн захирагч, Цэргийн ажиглагч, Секторын штабын дарга, Секторын командлагч зэрэг албан тушаалуудад нийт найман удаа үүрэг гүйцэтгэсэн байна. 

Тэрбээр Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, НҮБ-ын I, II, III медаль, Бельгийн вант улсын медаль, НАТО-гийн медалиудаар тус тус шагнагдаж байв. 

Кипр дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь өнөөдөр дэлхий дахинд НҮБ-аас явуулж байгаа 12 энхийг сахиулах ажиллагааны нэг бөгөөд 1964 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус улсад Их Британи, Австри, Аргентин, Унгар зэрэг 10 орны 800 шахам цэргийн албан хаагч, офицер үүрэг гүйцэтгэж буй.

Газар дундын тэнгисийн гурав дахь том арал болох Кипр улс 1960 оны наймдугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо тунхагласан, 9251 хавтгай дөрвөлжин км нутагтай, 1.2 сая хүн амтай, грек, турк хоёр үндэстэн зонхилон суудаг ба өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдан сөргөлдөөний байдалтай байна. Тус улс 2004 оны тавдугаар сарын 1-нээс Европын холбооны гишүүн болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 56 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 10 цаг 58 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 11 цаг 0 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 11 цаг 1 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 2 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 3 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 3 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 8 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 9 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 12 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 16 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 21 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 37 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 14 цаг 49 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 14 цаг 52 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 14 цаг 52 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 14 цаг 53 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 58 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 14 цаг 58 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 3 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top