x

УИХ-ын гишүүдийн “Учрал стайл”

УИХ-ын Н.Учралын хэлсэн үг нийгмийн сүлжээнд “од” болж байна. Энэ хэрэг ЖДҮ-ийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан аж ахуй нэгжүүдийн дотор түүний аав “Их Засаг”-ийн хэмээх Н.Ням-Осорын “Хүннү” компани багтсанаас үүдэлтэй.

Зах зээлийн шилжилтийн үед тээврийн товчооны нийтийн бие засах газраас бизнесээ эхэлсэн Н.Ням-Осор бол Монголын анхдагч хөрөнгөтнүүдийн нэг. “Их Засаг” их сургууль гэхэд 6000 гаруй оюутантай, Монголын анхны бөгөөд хамгийн том хувийн их сургууль. Ц.Ням-Осорын 100 хувь өмчилдөг “Хүннү” ХХК ч ялгаагүй, 1992 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монголын том бөгөөд толгой компаниудын нэг.

Гэтэл уг компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан нь олны нүдэнд олз болж, Н.Учрал гишүүнийг улалзуулахад хүрэв. Гэвч сүүлийн өдрүүдэд Н.Ням-Осорын авсан зээлээс илүү Н.Учрал гишүүний хэлсэн үг нийгмийн сүлжээнд дуулиан болж байна. Эрхэм гишүүн “Тэр муу зээлийг чинь өдөрт нь буцаагаад төлчихнө” гэх маягийн үг хэлж, ад болов. “Учрал стайл” гэх хэллэг моод болж байна.

Бүр тодорхой хэлбэл Н.Учрал гишүүн зээлийн мэдээлэл цацагдсаны дараа яаруу сандруу мэдэгдэл хийж “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан. Уг зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрвээ тийм хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор, түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш /2018.10.30/ эргүүлэн төлөхөөр шийдлээ” гэсэн байна. Цаашид төрийн нэртэй аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно гэж хэлэхээ ч бас мартсангүй.

Зүйрлэвэл хажуу айлынхаа хүмүүсийг эзгүй хойгуур гэрийг нь ухчихаад цагдаад баригдахаараа “Юун сүртэй юм, хулгайлсан юмаа буцаагаад өгчихвөл л болоо юм биш үү” гэснээс өөрцгүй. Эрүүгийн хуульд “Хохирлоо барагдуулбал” гэдэг үг байдаг л даа. Энэ бол хариуцлагын тал дээр гардаг хуулийн санкц. Харин хулгайлсан юмаа буцааснаар хулгай хулгай биш болохгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй гэсэн үг.

Тэр тусмаа тэрбум төгрөгийг өдөрт нь гаргаад өгөх бэл бэнчинтэй баян компани өрнөөс өрний хооронд банкны үүд сахин шар нар, бор хоногийг үдэж байгаа жижиг дундынхны өмнүүр орж зээлийг нь шомбодсон нь ёс зүйгүй үйлдэл. (Бизнест ч гэсэн ёс зүй гэж бий) Үүний цаана УИХ-ын гишүүний эрх мэдэл, нэр нөлөө байсан бол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гээд тоймгүй олон юм босч ирнэ. Улстөрч хүн асуудлыг энэ талаас нь харах ёстой. Түүнээс хусмаа чамласан хүүхэд шиг “Өгсөн зээлээ буцаагаад ав. Бид төслөө зогсоолоо” гэж айлгаж туниад, аяга тавгаа шидээд байж болохгүй. Тэгээд ч тийм баян байж яах гэж ядуу хүний хоолноос булаасан юм.  

УИХ-ын бас нэг гишүүн байна, Х.Болорчулуун. Дорнодоос сонгогдсон бие даагч гээд овоо “цор цор” гэдэг хүүхэд байлаа. Шинэ их хурал гарч ирсний дараа 65-ын сүүдэрт дарагдаад таг чиг. Түүнийг хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсоныг сануулсан ганц зүйл нь сая түүний нэр дээр гарч ирсэн ЖДҮ-ийн зээл. Харин мань хүн намынхаа бүлэг дээр энэ асуудлаар байцаагдахдаа “Би харин ч энэ зээлийг зориулалтын дагуу ашигласан. Зориулалтын бусаар ашигласан гишүүд ч бий шүү” гэж бухсан гэнэ лээ. Зах зухаасаа ингээд бие биенээ илчлээд явчихвал ажил хэрэгт аштай юу.

Нэг зүйлийг сануулахад зээлийн зориулалтаас гадна зорилтот бүлэг гэж юм бий. Зээлийн зориулалт нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бол зорилтот бүлэг нь банкны шаардлага хангаж чадахгүй байгаа иргэд, жижиг аж ахуйнуудыг бага хүүтэй урт хугацаатай зээлээр дэмжих, бизнесийн боломж олгох явдал. Харин тэрбумаар тоологдох хөрөнгөтэй том аж ахуйнуудад энэ зээл хамаарахгүй. Ядаж л хоёрхон зүйлийг ялгаж салгах чадваргүй төрийн түшээд төр түшилцэж байгаа нь энэ цагийн эмгэнэл юм даа. УИХ-ын гишүүдийн Н.Учрал стайл...         

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 59 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 7 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 13 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 19 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 52 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 54 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 57 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 5 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 12 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 17 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 23 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 49 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 17 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 47 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 16 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 34 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 40 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top