x

Б.Лакшми: Өнөөгийн шатахууны хомсдол дотоодын үл ойлголцлоос үүссэн гэж харж байгаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал, судлаач Б.Лакшмитай шатахууны хомсдол, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Иргэдийг бухимдуулж байгаа нэг асуудал нь шатахуун, түлшний хомсдол болчихлоо. Олон цагаар дараалалд зогсож байж хэдхэн литр бензин авч байна. Тэгвэл өнөөдрийн энэ нөхцөл байдал чухам юунаас болж үүссэн гэж та харж байна вэ?

-Монгол Улс шатахуунаар ОХУ-аас бүрэн хараат байдаг. Тэр утгаараа өмнө нь ч бид бага зэргийн хомсдолтой явж ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг урт хугацаагаар биш. Энэ удаа нэлээд удаан хугацаанд үргэлжилж байна. Хоёрдугаарт, өмнө нь энэ мэтийн хомсдол намар, зуны цагт болж байсан. Харин энэ удаагийнх 12 дугаар сард, удаан хугацаагаар үргэлжилж байгаа учраас иргэд бухимдаж байна.

-Энэ оны эхэнд шатахууны захиалгаа өгөхдөө хэтэрхий багаар өгсөн. Дээрээс нь түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс гаргаж байгаа нь ч нөлөөлсөн гэж зарим хэсэг нь үзэж байна?

-Захиалга бага өгснөөс болсон гэж би үзэхгүй байна. Яагаад гэхээр ОХУ олон улсын хоригт байгаа энэ үед манайх захиалгаа нэмэхэд асуудалгүй байх учиртай гэж бодож байна.

Дээрээс нь манайх ч тийм том хэмжээний зах зээл биш шүү дээ. Өнөөгийн нөхцөл байдал бол дотоодын үл ойлголцлоос болж үүссэн юм болов уу гэж харж байгаа. Ер нь төр засгийн зүгээс шатахуун, түлшний үнийг тогтмол барих, өсгөхгүй байх тал дээр л анхаарч ирсэн нь ажиглагддаг. Ингэснээр иргэд арай хямд үнээр авах боломж бүрддэг. Харин зөрүүг нь томоохон уул уурхайн компаниуд илүү өндөр үнээр худалдан авч төлдөг юм. Энэ жилийн хувьд манайхыг есдүгээр сард шатахууны хомсдолд орно гэж байсан. Тиймээс 10 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болж, харьцангуй гайгүй болсон.

өн УУХҮ-ийн сайд урд хөршөөс шатахуун худалдаж авсан гэсэн мэдээлэл хийж байсан. Нэг зах зээлээс шатахуун дээр хараат байдлыг бууруулах бодлого явуулж, хоёр дахь эх үүсвэрээс татах гэж оролдсон учраас ийм хүндрэл үүсч байна уу гэж бодож байна.

-БНХАУ-аас авдаг шатахууны хэмжээгээ манайх нэмсэн учраас ОХУ-аас ийм арга хэмжээ авсан гэдэгтэй та санал нэг байна уу?

-Би яг л тэгж бодож байна. Бид 100 хувь баталгаатай өөрсдийн эх үүсвэрүүдийг бий болгож байж л ОХУ-аас худалдаж авдаг байдлаасаа гарна. Түүнээс биш шууд л багасгана, огт авахаа болино гэсэн асуудал байхгүй.

-Шатахуун импортлогч хэдэн том компани хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдол өмнө нь гарч л байсан. Тийм болохоор ОХУ, БНХАУ-аас компани оруулж ирэх тухай яриа гарсан. Ийм боломж бий юу?

-Монголын хэдхэн компани тусгай зөвшөөрлийн дагуу шатахуун, түлш оруулж ирдэг. Өмнө нь ОХУ-аас ч гэсэн хамтарсан компани байгуулж, түүгээрээ арай хямд үнэтэй шатахуун нийлүүлдэг байя гэсэн санал тавьж байсан. Харин үүнийг би зөв шийдэл гэж бодохгүй байна. Мэдээж үнэ нь жаахан бууж таарна. Гэвч хараат байдлаас гарах шийдэл энэ биш. Үр дүнд нь Монголын хэдэн компани л дампуурна. Ингэх юм бол ОХУ-аас нийлүүлэхгүй л гэвэл манайх өөр газраас худалдаж авах ямар ч аргагүй болно.

-Шатахууны хараат байдлыг багасгах, хомсдол үүсгэхгүй байх тал дээр өнгөрсөн дөрвөн жилд төр засгаас ямар бодлого хэрэгжүүлсэн гэж та харж байна вэ. Тэдгээр нь үр дүнтэй байж чадсан болов уу?

-Шатахуун, түлшний асуудал дээр нэг их томоохон өөрчлөлтүүд, шинэчлэл хийгээд байдаггүй л харагддаг. Харин аль болох л үнийг тогтворжуулах тал дээр ажиллаж ирсэн. Хэдэн жилийн өмнө Сингапурын биржийн үнээр худалдаж авдаг болно гэж үзсэн шүү дээ. Гэтэл манай улсын худалдаж авдаг үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн савлагаатай уялдаагүй байдаг. Дэлхийд шатахууны үнэ унаж байхад ч гэсэн манайд нөлөөлдөггүй. ОХУ-тай тохирчихсон үнэ байдаг учраас тэгдэг шиг байгаа юм. Нэг талаасаа бид өөрсдөө олборлогч улс биш. Мөн худалдаж авдаг эх үүсвэр нь ганцхан. Тийм болохоор төр засгаас томоохон бодлого, шийдвэр гаргаж оролцоод байх боломж тааруу.

-Нэг улс орны хараат байдлаас гарах, багасгах ямар нэгэн боломж бий юу?

-Энэтхэг улстай хамтраад Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа ч хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байх шиг байна. Харин олборлосон газраасаа зөөж, үйлдвэртээ боловсруулна гэдэг дээр хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Уг нь Үндэсний аюулгүй байдал талаас нь авч үзсэн ч ингэж нэг улсаас хараат байх нь буруу. Ямар нэгэн эрсдэл үүсэхэд тодорхой хугацаанд дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг байх л хэрэгтэй. Яагаад гэхээр шатахуун гэдэг чинь стратегийн гол бүтээгдэхүүн, эдийн засгийн амин сүнс нь байдаг. Монгол Улсын хувьд газрын тосны нөөц бол байгаа. Хамгийн гол нь өөрсдөө боловсруулж чадахгүй, түүхийгээр нь урд хөрш рүү өгчихөөд байна. Дээрээс нь худалдан авдаг эх үүсвэрийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Харамсалтай нь энэ бол хүндрэлтэй асуудал. Яагаад гэхээр өөр бусад улс орноос шатахуун, түлш авлаа гэхэд хоёр хөршийнхөө газар нутгаар л дамжуулж тээвэрлэнэ. Гэтэл үүнийг хөршүүд маань зөвшөөрөхгүй шүү дээ.

-Шатахууны нөөцийн сав барина гээд 10-аад жил болж байна. Шатахуун хомсдож, үнэ нэмэгдэхээр иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шүү дээ?

-Улс орны хувьд 30 хоногийн хэрэглээг л нөөцөлдөг. Уг нь томоохон үйлдвэр, газруудынхаа дэргэд нөөцийн сав бий болгох хэрэгтэй. Шатахуун инфляцийн сагсанд нэлээд жин дарж ордог. Тийм болохоор шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шууд нэмэгдэж, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлдэг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 3 цаг 23 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 0 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 4 цаг 9 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 4 цаг 31 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 4 цаг 41 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 5 цаг 48 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 3 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top