x

Эрх баригчдын оюуны үнэлэмж ийм ядуу

Саявтар Гүржийн Батуми хотноо болсон дэлхийн Шатрын олимпиадад оролцсон манай эрэгтэй шатарчдын баг мөнгөн медаль хүртээд ирснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд  Г.Занданшатар хүлээн авч уулзаад “Баяр хүргэе. Та нарыг УИХ-ын гишүүдтэй халз тоглуулна” гэж амласан  байна.

Ингээд л болоо. Энэ олимпиадад дэлхийн улс орнуудаас эрэгтэй 179, эмэгтэй 146 баг оролцсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл манай баг тамирчид оюуны спортоор дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өргөчихөөд ирлээ гэсэн үг. Гэтэл тэр хүмүүсийн шагнал нь ердөө УИХ-ын 76 гишүүнтэй зэрэг тоглох ч юм уу, тэдний нэг хэсэгтэй нь тоглох л болж байна.

Гэтэл өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, найм давж үзүүрлэсэн бөхөд 10, долоо  давж шөвгөрсөн бөхөд долоон сая төгрөгийн шагнал өгч байсан. Энэ бол баяр наадмын зардлаас, өөрөөр хэлбэл төсвөөс өгч байгаа шагнал.

Гуравхан сая хүнийг баясгасан /гурван сая хүнээс бас нэг хэсэг нь бөх сонирхдоггүй, бага насны хүүхэд байгаа/ бөхийн шагнал үүгээр зогсохгүй ээ. Түрүүлсэн бөхөд аймгийн нь нутгийн зөвлөл жип машин, дөрвөн өрөө байр, шөвгөрсөн бөхчүүлийг тус бүр 50 сая төгрөгөөр урамшуулжээ.

Гэтэл бас түрүүлсэн Н.Батсуурь аваргад, өөрийн нэр дээр барилдуулдаг "Химон констракшн" ХХК Sunshine garden хотхонд 11 өрөө хаус шагнаж. Компанийнх нь нэрийг улс даяар дуурсгаж байгаа болохоор арга ч үгүй биз.

Харин улс орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаад ирсэн оюун ухаантнуудыг Монголын төр “УИХ-ын гишүүдтэй тоглуулна” гэж тохуурхаж сууна.

Гэтэл баяр наадмын хоёр дахь өдөр үзүүр түрүүний бөх шагналаа авч байхад энэ Г.Занданшатар, ер нь төр засгийн бүхий л удирдлага бүгдээрээ тэр бөхийг тэвэрч үнсээд л хөлсийг нь долоож байсан юм шүү дээ.

Ийм жишээ өчнөөнийг дурдаж болно. Дэлхийн дээвэр Жомлунгмад гарч, өөр бас долоон оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулан энэ л улсын нэрийг дэлхийн давцанд дуурсган алмайруулсан Гангаамаа гэдэг шавилхан бүсгүйг Монголын төр яаж гийгүүлсэн юм. Монгол Улсын гавьяат тамирчин цолоо л өгсөн байх. Ганцхан төр ч гэх юмгүй, дотоод гадаадад хэдэн арван тэрбумын хөрөнгө хуримтлуулсан баяцуул хэр анзаарсан юм бол.

Ер нь хүн тархиныхаа хэрээр сэтгэдэг гэдэг болохоор манай эрх баригчид, баячуудын аливаад хандаж байгаа хандлага өөрсдийн нь оюуны хэмжээ л энэ юм болов уу. Шөвөгт үлдсэн буюу 7 давсан бөхөд тус бүр 50 сая төгрөг өгч байгаа нутгийн зөвлөл тухайн аймгаас төрсөн нэг зохиолчийн номыг л ивээн тэтгэчихдэггүйг бид мэднэ.

Хөөрхий хэдэн зохиолч өөрийнхөө халаасны хэрээр 500, сайндаа нэг хоёр мянган ном хэвлүүлнэ, нэлээд хэсэгт нь гарын үсгээ зураад найз нөхөд, уран бүтээл нэгтнүүүддээ дурсгана. Хотын хэдэн дэлгүүрт тавиад л борлогдож байдаг болов уу хэмээн өдөр бүрий шахам эргэсээр л. Гэтэл Төрийн шагналт, ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол бүтээлийг нь дунд сургуульд үздэг тэр зохиолчийн ном хаа тэртээ Ховд, Увс, Дорнод аймаг, тэндхийн захын сумдад хүрч чадахгүй. Хүргэе ч гэсэн Д.Цоодол найрагчийн “хэдэн муу навсгар найз”-ын бэл бэнчин хүрэлцэхгүй.

Ингээд л оюуны тэр сайхан бүтээлийг хязгаар нутгийнхан, хүүхэд залуучууд, хойч үеийнхэн уншиж чадалгүй өснө дөө.

Тээр жил Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат “Монголын уран зохиолын дээж бичиг 108 боть” гээд буянтай ажил эхлүүлээд сонгодог зохиолуудыг эмхэтгэн хэвлүүлээд борлуулах гэж ёстой үйлээ үзсэн. Сум, сургуулиуд тэр сайхан бүтээлийг худалдаад авахын оронд суварга босгож, бөхчүүдээ л шагнаж байсан даа...Тэр үед төр, Боловсролын яам таг чиг л сууж байсан.

Саявтар харьд амьдардаг Б.Март гэдэг монгол бүсгүй дэлхийн оюутны кино наадмын “Оскар” шагнал хүртлээ. Түүний “Нүүдэлчдийн өрхийн эмч” киног олон улс орон өөрийн дэлгэцнээ гаргахаар гэрээ хийж эхлээд байна. Манай төр засгийнхан аанай л таг чиг суусаар.....Манай зохиолчдын бүтээл дэлхийн олон хэлээр орчуулагдан гарах боллоо.

Бидний өвөг дээдэс “Биеийн хүчээр нэгийг давдаг, Бийрийн хүчээр мянгыг ялдаг” хэмээн хэлж ярьж сургасаар ирсэн.

Та бид, манай эрх баригчид оюуны бүтээлийн үнэ цэнэ, үнэлэмжийг хэзээ харж ойлгож үнэлж  сурах юм бол......

Бүр ядахнаа аялал жуулчлалыг хөгжүүлнэ, энэ жил нэг сая, дараа жил хоёр сая жуулчин хүлээж авна гээд л худал тоо амлаад суудаг. Дэлхийн давцан дээр нэр алдраа дуурсгаж байгаа энэ тамирчид, уран бүтээлчид чинь эрх баригчдыг энэ олон тоо яриад зүгээр сууж байх зуур  жуулчдыг татах тэр сурталчилгааг чинь хийгээд яваад байгаа юм биш үү...Цаашаа хойч ирээдүй энэ тэр гэхээ больё гэхэд ядахад энэ талаас нь харж болмоорсон.

Х.Өлзийбаяр “Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.179.31.80)
    Яг үнэн. Төри эрх барьсан нэртэй луйварчдад оюуны бүтээл, амжилтыг үнэлэх чадамж байхгүй нь харагдаж байна. Тэгсэн хирнээ Бөх, Мисс зэрэгт хөрөнгийг мөн хаян шүү дээ. Мөн ч өрөвдмөөр, ичмээр шүү дээ. Энэ төрд хэзээ оюунлаг хүмүүс орж төрийн эрх мэдлийг барьж бодлого хэрэгжүүлэх вэ? Яана даа. Чадалтай, өнгөтэй сайхан байвал хөгжинэ гэж боддог улс төрчид, сайд нарт хэлэх үг ч олдохгүй нь, ичмээр, ичмээр ....
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    Монгол улс оюуныг үнэлдэггүй бсан,одоо ч хэвээрээ,ийм байвал цаашдаа ч үнэлэхгүй.Үр дүнд нь улс ядуу хэвээрээ,эдийн засаг нь өсөхгүй,утаандаа дарлуулаад бүгд уушигны өвчтэй болоод Монгол мөхөх биз дээ гэж л бодогдож бна.
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (211.36.135.28)
    МАН ын дарга нарыг харалтгүй ээ Арайл дэндүү муухай Арай шүү
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.24)
    Hugiin hognuud yumdaa
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 56 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 4 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 10 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 16 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 51 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 54 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 9 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 14 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 46 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 14 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 44 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top