x

"Өвөл малгайгүй явбал толгой өвдөж, тархины судас нарийсаж, мартамхай болдог"

Уламжлалтын эмчилгээний "Наран М" клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.

-Ойрын хоногуудад хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Ийм байхад ялангуяа залуус малгайгүй, пүүзтэй явж харагдах юм. Дээр, доороосоо даарах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүйтэнтэй зэрэгцэж агаарын бохирдол аюултай түвшинд байна.

Агаарын бохирдол уушгийг маш их өөрчлөлтөд оруулж байгаа. Үүнээс болж ялангуяа залуус пульс, даралт өндөр зааж, шөнө унтахаа больж байна. Ийм байдлаар удаан явснаас цус өтгөрч зүрхний импакт болох эрсдэлтэй тулгардаг. Ер нь бол шөнө нойрондоо, унтаж байхдаа нас бараад байна гэдэг нь энэ юм.

Хүйтний улирлаас үүдэж олон төрлийн өвчлөл үүсдэг. Хоолой, үе мөч, бөөрний өвчин, дотор эрхтний өвчлөл огцом нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд, 13-17 насны охид, оюутнууд маш нимгэн хувцаслаж, шилэн тиркотой явж байна. Ингэж шилбээрээ даарснаар эмэгтэйчүүд болон бөөрний өвчний суурийг тавьж байгаа юм. Энэ нь цистит, эмэгтэйчүүдийн өвчин, даамжраад үргүйдэлд хүргэдэг.

Толгой нүцгэн яваа хүмүүсийг харахад ихэвчлэн 10 жилийн хүүхдүүд, залуус байх юм. Хүйтэнд толгойгоо дааруулах нь тархины судасны нарийсалт үүсгэдэг. Тархины судас нарийссанаар мартамхай болох, толгой их өвдөх зэргээр толгойн өвчнүүдийн суурийг мөн адил тавьж өгөөд байна.

Нойтон үстэй гадагшаа гарч болохгүй, усанд орчхоод үсээ хатаахгүй орондоо шууд орж болохгүй. Эдгээр нь мөн судасны нарийсалт өвчнийг үүсгэдэг. Монголчууд бөөр, шээс дамжуулах замын үрэвсэл өвчнөөр их өвддөг улс шүү дээ. Өвөл доороосоо эр, эмгүй даарахгүй явах нь ерөнхий эрүүл мэнд, дархлаа, бөөр, шээс дамжуулах замд маш их тустай.

Өвчин үүсгэгч таныг даарах, хөрөх, дархлаа сулрахыг л хүлээж байдаг гэж ойлгож болно. Гоё сайхан харагдах яах вэ, өвдөөд зовоод ирэхээр дулаан явах шиг зөв зүйл байхгүйг ойлгодог юм. "Залуудаа доороосоо их даардаг байж. Нимгэн явдаг байж дээ, гангараад" гэж ярьдаг ахмадууд бөөр, шээс дамжуулах замын асуудалтай байх нь элбэг.

-Малгайгүй гараад толгойгоо дааруулчихлаа гэвэл яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Халуун бүлээн юм их хэмжээгээр оочлоод уух нь судас тэлж, цусан хангамжийг сайжруулна. Үүний дараа сэргийлэх зорилгоор тангууд уувал зүгээр.

-Ямар тангууд?

-Сампилноров, Мана10, Мана4. Өвлийн улиралд Мана4. Норов7 танг өглөө, оройдоо уугаад байвал дархлаа сэргэж, цус шингэрдэг.

-Даарахаар нүүр, гар, хөл нь хавагнадаг хүмүүс бий. Энэ нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

-Албан байгууллагуудын халаалт бага байна. Сүүлийн үед манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь даарснаас болж үе мөч нь өвдөж, тулай өвчин нь сэдэрч байна.

Паарны халаалт муу, доороосоо даарснаас болж бөөрний өвчлөл нэмэгдэж, хавагнаж байна. Бөөрний үйл ажиллагаа алдагдахаар хавагнадаг. Болж өгвөл доороосоо даарахгүй, дулаан хувцаслаад бөөр, нуруугаа ч дулаалж, зориулалтын бүс, бэлхүүсэвч зүүх хэрэгтэй. Агаарын бохирдолтой энэ үед маск сайн зүү. Энгийн маскийг хоёр давхарлаж зүүгээрэй. Малгай, ороолтыг байнга зүүх хэрэгтэй. Өвөр, хаврын завсрын улирал гэж байдаг шүү дээ.

-Тийм, тийм.

-Тэр үед ороолтоо сайн зүүгээд байвал их сайн шүү. Ороолтоо сайн зүүж хэвшвэл хоолой өвддөггүй. Өөрсдөө ч, хүүхдүүддээ ч ороолт зүүлгэхгүй явснаас болж өвөл нь хоолой илүү өвдөж, идээлж, улайдаг. Өглөө, орой болгон жамц давсаар хоолойгоо зайлж хэвшвэл хоолойн өвчнөөс сэргийлнэ.

-Гадуур дэгдээд байгаа ханиад 20 хоногоос нэг cap хүртэл хугацаагаар эдгэхгүй байна гэцгээж байна. Ханиад юунаас болж ингэж ужгирч, удаан эдгэдэг юм бэ?

-Дархлааны өөрчлөлттэй холбоотой. Хүүхдүүдэд чихэр, шоколад, амттаны төрлийн юм их идүүлснээс цус нь өтгөрөөд байна. Үүн дээр эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэнгүүт шууд антибиотикийг их хэмжээгээр уулгадаг. Антибиотик нь эргээд дархлааг унагаагаад байна. Үүний оронд байгалийн цэвэр жимсний шүүсийг уулгаж. дархлааг нь дэмжиж, биеийн халуун нь 39 хүрвэл лаа хийж болно, хүйтэн жин тавьж болно, спирттэй хөвөнгөөр арчиж болно.

Ийм энгийн аргуудыг эхлээд хийхгүйгээр шууд антибиотик өгчихдөг. Үүнээс болоод энэ ханиадны эдгэрэлт удаашраад байна. Хүүхдийг багаас нь эмэнд дасал болгохгүйн тулд тан уулгах хэрэгтэй. Хүүхдэд тустай Үзэм7, Норов7, Ванжин15 гэсэн тангууд бий.

Томчуудын хувьд ч ялгаагүй, дархлаа сул байна. КОВИД-оос хойш нийтээрээ цус өтгөрсөн. Үүнээс болж ханиад эдгэхгүй удаад байгаа юм. Том, жижиг гэлтгүй бүгд тангуудаа ууж, дархлаагаа дэмжиж, өдөр шингэн юм сайн ууж, витамин С уу, D витамины тунгаа нэмбэл зүгээр.

Хүүхдүүд ядаж 1,000-тай D, томчууд нь D витамины шинжилгээ өгөөд хэрвээ бага гарвал 3,000-5,000-ын хоорондох тунгаар уугаад байх хэрэгтэй байна.

-11, 12 дугаар cap бол идэшний цаг. Монголчуудын хувьд энэ үед хүнсэнд нь мах их хэмжээгээр орж ирдэг. Үүнээс болж дотрын өвчин, тулайн өвчлөл огцом нэмэгддэг гэсэн. Танай эмнэлэгт тийм зүйл ажиглагдав уу?

-Сүүлийн хэдэн жил тулай өвчин залуужиж байна. 30-аас дээш насныхан тулайн өөрчлөлттэй орж ирж байна. Тулай гэдэг өвчин бол бодисын солилцооны алдагдал. Дээрээс нь удамшлын шалтгаантай байж болно. Мөн гэмтлийн шалтгаантай байж болно.

Манайд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бодисын солилцооны алдагдалд орсноос тулайдах нь их байна. Хоол ундыг замбараагүй идэж уугаад байна. Архи дарсыг их хэмжээгээр хэрэглэж байна. Махыг удаан чанаж идэж байна, ойр ойрхон идэж байна. Махны нитгэлийг шөлнөөсөө авч асгах ёстой. Нитгэлээс болж олон өвчин үүсдэг.

Хүнсний ногоо дундаас төмсний хэрэглээ их. Ерөнхийд нь буруу хооллолтыг л бодисын солилцооны алдагдал гээд байгаа юм. Үүн дээр нь цус өтгөрөл нэмэгддэг. Тиймээс хоолны дэглэмийг сайн баримтал. Зөв цагт, зөв хоолло. Дэглэм гэхийг мацагтай андуурч болохгүй. Өдөрт ядаж нэг удаа махан хоол ид. Хоолны цэсэндээ ногоо сайн оруул гэж зөвлөе.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 3 цаг 23 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 3 цаг 59 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 4 цаг 8 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 4 цаг 30 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 4 цаг 40 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 5 цаг 47 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 2 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top