x

Б.Батцэцэг: ОХУ-аас шатахуун, эрчим хүчний асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Швейцарын Женев хотноо болсон “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд та оролцоод ирлээ. Энэхүү арга хэмжээний ач холбогдол, агуулгын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ онд НҮБ-ын анхны тулгуур баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой тохиож байна. 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу одоогоос 75 жилийн өмнө уг баримт бичиг батлагдан гарснаар хүний эрхийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх үндэс суурь болсон юм. Дэлхий дахинаа жил бүрийн энэ өдрийг нэгдмэл уриан дор тэмдэглэж ирсэн. Түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Женев хотноо зохион байгуулагдсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ нь ихээхэн онцлог байлаа.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар Түгээмэл тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэсэн. Дэлхийн 130 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд, бусад өндөр түвшний зочид хуран цугласан энэхүү дээд, өндөр түвшний арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

-Монгол Улсын зүгээс уг дээд, өндөр түвшний арга хэмжээнд ямар үүрэг оролцоотой байсан бэ?

-Монгол Улс гадаад бодлогодоо тэргүүлэх ач холбогдол өгдөг үндсэн чиглэл бол хүний эрх, эрх чөлөөний баталгааг бэхжүүлэх явдал. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах мөн олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байж ирсэн. Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд өргөн хүрээтэй бодлогын болон хууль, эрх зүйн шинэчлэлийн алхмыг авч хэрэгжүүлж байна. Бид мөн бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч идэвхтэй ажиллахыг эрмэлзэж байна. Тус дээд, өндөр түвшний түвшний арга хэмжээний эхний өдөр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.

-“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга их өвөрмөц, сонирхолтой сонсогдож байна. Ер нь охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн санаачилга их байдаг. Та энэ санаачилгынхаа талаар товчхон тайлбарлахгүй юу?

-Манай улсад жендэрийн эрх тэгш байдал гэхээр зөвхөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, тэдэнд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой мэтээр ойлгодог. Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь тухайн нийгэмд тодорхой үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн, боломж, нөөц урамшууллыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эдлэх эрхтэйг илэрхийлдэг. “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга дэвшүүлснээр охид, эмэгтэйчүүдийн асуудлыг хойш тавьж байна гэж ойлгож болохгүй. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд чиглэсэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, тэдний цогц хөгжил, боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэмд гүйцэтгэх үүргийг дэмжих бодлоготой байх нь нэгэн адил чухал байна. Эрэгтэйчүүдэд чиглэсэн цогц бодлого нь нөгөө талаас охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангасан, тэдгээрийн байр суурь, үзэл бодол, аюулгүй байдал, суурь эрхийг нь хүндэлсэн, жендэрийн тэгш, тэнцвэртэй нийгмийг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Дэлхийн банкнаас 2020 онд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох чанарын судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар манай улс дахь “маскулин хэв шинж” буюу “эр хүн шиг байх ёстой” гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт, уламжлалт сэтгэлгээнээс дээрх эрсдэлт үр дагаврууд гарч байна гэж мөн тодорхойлсон байдаг.

-Уг санал санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Бид хүний эрхийг хангах, хамгаалах гэж цогцоор нь ярихаас илүүтэйгээр хамгийн ихээр тулгамдаж буй нэг сэдвийг сонгоод тодорхой үр дүнд хүрэх нь зүйтэй гэж үзэн энэхүү санаачилгыг дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг өнгөрсөн жил зохион байгуулж, чуулганы мөрөөр холбогдох зөвлөмжийг гаргасан байдаг. Манай холбогдох төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байгаа. Энэхүү санаачилгыг олон нийтэд сурталчлан таниуцлах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа нэн чухал. Эрэгтэйчүүдэд чиглэсэн цогц бодлогын асуудал нь зөвхөн хэдхэн байгууллагын хүрээнд шийдвэрлэх асуудал биш тул бүх салбарын байгууллага, олон нийтийн оролцоотойгоор анхаарал хандуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна. Эхний ээлжинд зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг бүх насныханд ойлгомжтойгоор тайлбарлан таниулах, нийгэмд чиглэсэн салбар дундын нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулахаар зорьж байгаа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?

-Энэ удаад Засгийн газрын тэргүүн нар хоёр орны эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан. ОХУ-аас Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүчийг манай улсад нийлүүлсээр ирсэн. Сүүлийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүндрэл гарсан. Тухайлбал, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системийн зарим цахилгаан станц дээр доголдол гарсны улмаас засвар үйлчилгээ хийж, нөөц эх үүсвэрүүдийг ажилд оруулж байгаатай холбогдуулан манайд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг багасгах, түлш шатахууны тухайд тээвэрлэлтэд ачаалал үүссэн зэрэг асуудал гарсан. Эдгээр асуудлыг шуурхай ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байсан. ОХУ-ын зарим нутагт, ялангуяа Сибирийн бүс нутагт хүйтний эрч огцом чангарч, эрчим хүч, дулааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна. ОХУ-ын дотоодод ийм амаргүй нөхцөл үүсээд байгаа хэдий ч ОХУ манай улстай байгуулсан гэрээний дагуу түлш шатахуун, эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн. Үүнд бид талархаж байна. ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар болох түлш шатахуун, эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн.

-Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрсөн аравдугаар сард ээлжит хуралдаанаа хийсэн. Ямар үр дүн гарав?

-Жил тутам хоёр улсад ээлжлэн хуралддаг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хоёр орны худалдаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал механизм. Тус комиссын ээлжит 25 дугаар хуралдааныг энэ оны аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, манай улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оросын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн, бодит үр дүнтэй хуралдаан болсон. Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бусад төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон. Монгол Улсын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн Улаанбаатар гуравдугаар цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг мөн хэлэлцсэн. Монгол Улсаас ОХУ-д суралцах оюутны тоо, тэтгэлгийн хэмжээ болон соёл урлаг, спортын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцсон. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанд оросын талаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирж ажилласны дотор ОХУ-ын хил залгаа субъектуудын удирдлага ОХУ-ын БН Буриад, БН Алтай Улс, Өвөрбайгалийн хязгаар болон Эрхүү мужийн Амбан захирагч нар ирж оролцсоныг онцлон дурдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    битгий худлаа хуцаж бай!
    2023 оны 12 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 3 цаг 24 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 1 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 4 цаг 10 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 4 цаг 32 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 4 цаг 42 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 5 цаг 49 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 4 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top