x

Ерөнхийлөгч ба МАН-ын бүлэг

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн өрнөлөө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож, сүүлийн үед улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. 

Тухайлбал, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан зээл авсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэдэн төгрөг төсөвлөх санал гаргасан. Гэтэл зориулалтын бусаар улстөрчдийн нөлөөгөөр санхүүжилт нь явчихлаа. Нэр холбогдсон сайд нарт ёс зүйн хариуцлага тооцох юм байна уу.  Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээлийг зориулалтын бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээх ял бий шүү. Анхаараарай” хэмээн нэлээд ширүүн Ерөнхий сайдад хандсан. 

Ерөнхий сайд энэ асуудлаар  “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд чиглэж өгсөн бөгөөд сарын өмнө Сангийн яамнаас тус сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан” гэжээ.  Удахгүй шалгалтын үр дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ЖДҮХС-гаас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг тогтоож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина. Цаашид ийм бусармаг үйлдлүүдтэй эвлэрэхгүй” хэмээн мэдэгдсэн байна.  Ерөнхий сайд энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай маргалдаад амжсан.   

У.Хүрэлсүх “С.Чинзориг сайд Ж.Ганбаатар хоёр УИХ-ын чуулганы хуралдаанд ЖДҮ-тэй холбоотой асуудлаар маргалдсанаас хамаг хэрэг үүслээ” гэхэд Ж.Ганбаатар “Би чуулганы танхимд хүнтэй хэрэлдээгүй. Би худал зүйл сонсохгүй” гэжээ.  У.Хүрэлсүх “Намын дарга чинь үг хэлж байна. Чи дуугүй сонсч сур. Чи дүүргийн намын хорооны дарга. Танай дүүргийн намын хорооны гишүүн чиний өөдөөс ингэж хэдэрлээд байвал яах вэ.  Чи хүний үгийг сонсч сур.  Анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй” гэжээ. 

Тэрээр “ Манай улс 80 гаруй сая малтай боллоо, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэрлэлд 500 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө ирэх оны төсөвт тусгачих гэж Сангийн сайд Хүрэлбаатар гэдэг дуракт хэлсэн. Одоо хүртэл алга.  Ирэх жилийн төсөвт ард түмнээ бодсон зүйл алга. Аялал жуулчлалаа хөгжүүлэх боломж, санхүүжилт байхгүй байна. У.Хүрэлсүх өөрөө төсвийг уншиж үзээгүй байна. Ганц УИХ-ын дарга л төсвөө уншжээ.

УИХ-ын гишүүдийн 51 нь дээд боловсролтой. Тэгсэн атлаа төсвөө ойлгохгүй байна. Бямбацогт оо чи хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай их ярих юм аа. Энэ төсөвт чинь чиний яриад байгаа хөгжлийн бодлого төлөвлөлт алга. Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарт ямар ч бодлого алга. Энэ өвөл нийслэлчүүдийг хөлдөөх нь ээ” хэмээн бүлгийн гишүүдийн нэрийг зарлаж, байр сууриа илэрхийлэн нэлээд ширүүхэн хурал болсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 21 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший...
Top