x

Ө.Отгонбаатар: Автобусны жолооч нарын ажиллах хүч бага байна

Нийтийн тээврийн салбарт есөн жил ажиллаж буй, “Блюбус ХХК”-ийн Мэргэшсэн жолооч Ө.Отгонбаатартай  ярилцлаа.  

-Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?

-Намайг Ө.Отгонбаатар гэдэг. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том хоёр хүүхэд маань сургуулийн сурагч. Бага хүүхэд маань одоо 6 сартай. Автобусны жолоочоор ажиллаад есөн жил болж байна.

-Ойрын үед замын түгжрэл хэр байна вэ?

-Бензин олдохгүй байгаагаас үүдээд түгжрэл ер нь үүсэж л байна даа.

-Өдөрт хэдэн литр шатахуун зарцуулж байна вэ?

-Өглөө нэг автобус 150 литр түлштэйгээр гарч ажлаа эхэлдэг.

-150 литртэй гарахаар ер нь хүрдэг үү?

-Таван удаа тойроход наян литр гэх мэт цаанаас нь тогтоогоод өгчихдөг. Түүнээс их зарцуулвал өөрөө өрөнд орно. Шатахуун хэмнэвэл хэмнэсэндээ ороод явчихдаг. Замын халтиргаа, гулгаа, түгжрэлтэй үед шатахуун зарцуулалт их байдаг шүү дээ. Түгжрэлтэй үед мэдээж шатахуун зарцуулалт их байна.

-Шатахуунаа хэмнээгүй тохиодолд цалин дээрээс нь суутгах уу?

-Баазууд бол цалин дээрээс нь суутгадаг. Манайх бол суутгахгүй байж байгаад ажлаас гарах зэрэг тохиолдолд цалин дээрээс авдаг. 

-Өглөө хэдэн цагт ажил нь эхэлдэг вэ?

-Эхний тэрэг өглөөний зургаан цаг арван минутад явж эхэлнэ. Би өглөө дөрвөн цагт босдог. 

-Бүтэн өдөржин автобусаа жолооддог уу. Эсвэл ээлжийн хүн байдаг уу. Өдрийн хэдэн цаг ажилладаг вэ?

-Хувийн компанид бол ээлжийн жолооч байгаа. Өдөр өдөр ээлжлээд явдаг. Улсын байгууллагын жолооч нар бол өглөө гараад өдөр буудаг. Өдөр гарсан нь орой буудаг. Манайх хувийн байгууллага учраас өглөөнөөс орой хүртэл ажиллана.

-Автобус эвдэрч гэмтсэн тохиолдолд яадаг вэ?

-Ойр зуурын хөлдөх зэрэг тохиолдолд өөрсдөө янзалчихна. Хүнд гэмтэлтэй үед бол засварчин дуудна. Засварчид ирж янзалж өгнө.

-Автобусны жолооч нар дутагдалтай байгаа гэж сонссон?

-Жолооч нарын ажиллах хүч дутагдалтай байгаа. Автобус компанийн жолооч нар нүүрсний тээвэрт шилжин ажиллах болсноор ажиллах хүн хүч бага болсон. Ер нь жолооч нар хомс байна. Амарсан өдөр ажиллах тохиолдол их бий. Явсан цагаа л тооцож авна. Уртын гаралтаар гурван хоног явчихаар бие ядрах тохиолдол их гардаг. Автобусаа цэвэрлээд, угааж тавиад, гэртээ харихад бараг л шөнийн хоёр цаг дөхнө. 

-Цалин хөлсний хэмжээ хэр байх вэ. Ажилласан өдрөөрөө тооцдог уу?

-Цалин нэг цагийн арван мянган төгрөг байдаг. Цагаараа л тооцно. 10-16 цаг ажиллана. Өдөрт явснаас нь шалтгаална. Өдөрт 10-15 цаг ажилладаг юм. Эвдэрч, гэмтээд зогсох юм бол цаг нь хасагдаад явчихдаг. Автобус унтарчихаар цаг нь хасагдана. Хэдэн цаг зогссон байна, түгжрэлээс хамаараад дуудлага өгсөн ч засварчин ирэхгүй тохиолдолд хоёр, гурван цаг болвол тэр нь хасагдааад явчихна. Ирээд засах гэж нэг, хоёр цаг болно. Янз янз байна,

-Танай компанид одоогийн байдлаар хэдэн жолооч ажиллаж байна вэ?

-Өдөрт 30 жолооч гаралттай. Эмэгтэй жолооч манай баазад хоёр, гурав байгаа.

-Эмэгтэй жолооч нарыг зарим хүн шүүмжлэх гээд байдаг. Ур чадварын хувьд хэр гэж та бодож байна вэ?

-Хүнээсээ л болно. Гайгүй шүү. Хэр олон жил ажилласан, хэр чадвартайгаас шалтгаалаад зарим нь үнэхээр сайн жолооч байдаг. Манай ээлжийн жолооч эмэгтэй хүн. Хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна гээд л явж байна.

-"Зунжингаас ТЭЦ-3" хүртэл хэдэн эргэлт хийж байна вэ. Замын түгжрэлээс шалтгаалан өдрийн төлөвлөгөөгөө биелүүлж чадаж байгаа юу?

-Цаанаас олгосон төлөвлөгөөг гүйцээж чадахгүй байна. Түгжрэл их байгаа учраас өнөөдрийн байдлаар 11 цагт бууна. Өглөө долоон цагт хөдөлсөн.

-Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ соёлтой, боловсон үйлчлүүлж чаддаг уу?

-Хүн хүнээсээ л шалтгаална. Нийслэлийн хотын төвийн шугамын чиглэлд арай гайгүй. Хотын захын чиглэлд бол хүмүүсийн харилцаа ер нь хэцүүхэн дээ.

-Иргэд картаа хэр уншуулж байна вэ. Бэлэн мөнгө өгөх тохиолдолд яадаг вэ?

-Зарим нь картаараа үйлчлүүлнэ. Зарим нь бүр картаа дарахгүй ч тохиолдол байна. Ихэнхдээ хүмүүс ер нь картаа дарахаа больчихсон шүү дээ. Бэлэн мөнгө өгөхдөө том хүмүүс 200 төгрөг өгдөг нь ч байна. Бүрэн 500 төгрөгөө өгөх хүн ховор шүү. Зарим нь хойноос нь картаа дар гэж орилоод ч эргэж харахгүй, цаашаа яваад өгдөг. Босож очилтой нь биш дээ. Сүүлдээ тоохоо больчихдог юм байна лээ.

-Өдрийн хоолны мөнгийг байгууллагаас төлдөг үү?

-Компаниас хоолны талон өгдөг. Автобусны эцсийн буудлууд дээр байдаг цайны газруудтай гэрээтэй байдаг. Гурван мянган төгрөгийн үнэтэй талон. Одоо хоолны үнэ өсчихсөн шүү дээ. Доод тал нь арван мянган төгрөгийн үнэтэй байна. Дөрвөн талоноор хоол иднэ. Би энэ сард 20 ширхэг талон авсан гэхэд ердөө таван өдөр л хоол иднэ гэсэн үг.

-Автобусны жолоочоос өөр зүйл хийе гэсэн бодол байдаг уу?

-Хааяа шантрах тохиолдол бий. Нүүрсний том тэрэг барьдаг ч ирээд байж байгаад л чадах зүйл маань автобусны жолооч л байна. Нүүрсний ханш өсөөд цалин мөнгө нь нэмэгдвэл уурхай явна гэсэн бодол байдаг.

-Автобусны үнийг 1000 төгрөг болгоно гэж нэг хэсэг ярьж байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь бол мянган төгрөг болчихвол амар санагддаг. Одоогийн байдлаар нийтийн тээвэрт бол алдагдалтай байгаа.

-Нийтийн тээврийг мөн үнэгүй болгоно гэж яриад байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? 

-Бид нарт бол тэр нь амар санагдаж байгаа. Таван зуун төгрөг авлаа гээд хэл ам хийгээд байхгүй. Автобусны жолооч нарын цалинг тогтмол болгоод өгчихвөл болох л юм шиг санагдаж байгаа. Зорчигчдын төлбөрийг төрөөс даана гээд яригдаад байсан шүү дээ. Яг баттай мэдээлэл биш ч гэсэн 1000 төгрөгөөр өдөржин явбал иргэд машинаа унахгүй автобусаар явах л байх гэсэн бодолтой байдаг даа. 

- Та "ногоон" автобусуудыг очиж үзсэн үү?

-Хуучин автобусыг янзалчихсан санагдсан. Вьетнамд автобусны "араам" зэргийг нь янзалж, гадна талынх нь будаг, замаскийн хийсэн гэж сонссон. Манайхан "монголчилно" гэж ярьдаг шүү дээ. Тэгж засч янзалсан автобусууд байсан.

-Нийслэлийн хэмжээнд нийт хэдэн автобус бааз байдаг вэ?

-Хувийн бааз бол олон олон. “Тэнүүн огоо”, “Эрдэм транс”, “Сутайн буянт”, “Эм Сит”, "Трансбус”, “Блью бус” гэх мэт ер нь бол хориод бааз бол байгаа. Манай байгууллага бол жаран жолоочтой гэж ярьдаг. Гаралт нь бол гучин гаралттай. Өдөрт ихэнхдээ гаралт нь хүрдэггүй шүү дээ. Тав, зургаан гаралт дутуу  байдаг.

-Баяруудаар гэр бүлийнхэнтэйгээ баярлаж чаддаг уу?

-Ер л бол ажилтай байж таардаг. Арванхоёрдугаар сарын 31-нд ажилтай таарвал ажлаа тараад л баярлана даа. 

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 8 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top