x

Жижиг дундын зээлийн жагсаалт их зүйлийг ил болгов

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д энэ онд төсвөөс 99.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Сангаас өгч буй хөнгөлөлттэй зээлийн хугацаа таван жил, жилийн  гурван  хувийн хүүтэй. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь хоёр тэрбум төгрөг. Тиймээс ирэх оны төсөвт сангийн санхүүжилтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ хэмээн УИХ-ын гишүүд Сангийн сайдтай “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж” байв. Ойролцоогоор 200 тэрбум орчим төгрөг төсөвлөөд байгаа бололтой.

Гэвч долоо хоногийн дундуур нийгмийн сүлжээнд тавигдсан нэгэн мэдээлэл байдлыг орвонгоор нь эргүүлж орхилоо. “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дотор УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпото анарваан” ХХК (эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй) тэрбум 200 сая, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компани (мөн адил эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн) тэрбум 400 сая, УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” компани 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдэв. Үүнээс хойш ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс “гэрлийн хурдаар” задарч байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй Монгол Улсын ерөнхий аудидор (уг нь бол төсвийн зарцуулалтад хяналт хийх ёстой гол хүн нь шүү дээ), Тагнуулын ерөнхий газрын дарга асан (БНСУ-д Монгол Улсын төлөөлөн Элчин сайдаар сууж байгаа Б.Хурцыг 53,5 тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй тухай хэвлэлүүд бичиж байна) хүртэл энэ сангаас угжигддаг байжээ.

Хамгийн харамсалтай олон нийтийн дунд овоо гайгүй “имиж” бүрдүүлээд байсан УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын нэр мөн энэ жагсаалтыг “чимэв”. Ж.Энхбаяр гишүүний 100 хувь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн "Газар буудай" компани ЖДҮХС-гаас 2018 онд  950 сая төгрөгийн зээл авсан байна. Эрхэм гишүүний хувь хувьцааг нь эзэмшдэг “Газар арго” компани 2016 онд мөн л ЖДҮХС-гаас зээл авч байжээ.

Ж.Энхбаярын хувьд УИХ-ын гишүүд дотроо хөрөнгө орлогоороо хоёрдугаарт жагсдаг гэх. Түүний хөрөнгө орлого 2017 оны байдлаар 2.4 тэрбум төгрөгт хүрснийг ХОМ-ээс нь харж болно. Эрхэм гишүүний хөрөнгө, орлогыг зузаатгахад ЖДҮХС чамгүй үүрэг гүйцэтгэдэг бололтой. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн ах Х.Баттуул “Милл хаус” компаниараа дамжуулан ЖДҮХС-ээс хамгийн их буюу хоёр тэрбум төгрөгийн зээл авсан тухай мэдээ нийгмийн сүлжээнд тавигдаад байна.

УИХ-ын эрхэм гишүүийн мартсаныг сануулахад иргэд, аж ахуй нэгжүүд бизнесээ эхлүүлэхийн тулд арилжааны банкаас 20-30 хувийн хүүтэй зээл авдаг. Жижиг дундынханд ийм хэмжээний хүү банкинд төлөөд цаана нь өөртөө ашиг хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж байхгүй учраас тэднийг нүдийг нь аниулчихгүйн тулд, төрөөс үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан” гэгчийг бий болгож, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох бодлогыг эхлүүлсэн. Гэвч “тэр зээл чинь хаана байна аа? Хэн нь аваад хэнд нь хүртдэггүй юм бэ? хэмээн иргэдийн эрэл сурал болоод байсан их мөнгөний жим ингээд тодроод ирлээ. Юм яаж ч муудаж байсан заавал сайн тал руугаа явж байдаг гэдэг үнэн бололтой.

Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг, их том “мөсөн уул”-ын оройг ил гаргах шиг боллоо. "Тунгалаг тамир"-ын Итгэлт баян "Энэ хүрээний бузрыг ухвал далай, далай" гэж суудаг даа. Төрийн нэртэй бусад сангуудыг ухаад үзвэл үүнээс багагүй л юм гарах байх

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • N.Monhktuya (202.126.89.136)
    Hariutslaga huleelgeh tsag ni boljee
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 55 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top