x

Азийн бүсийн оюутны программчлалын олимпиадад МУИС-ийн баг мөнгөн медаль хүртлээ

Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиад 2023 оны 11-р сарын 19-ний өдөр Макао Улсад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн Г.Багаболд багш, дасгалжуулагчтай, оюутан Б.Төрхүү, Д.Чингүүн, Х.Цэлмэг буюу NUM-TCHT 1-р баг оролцож, 63 их, дээд сургууль, коллежийн, 82 багтай программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.  

Макаод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад нийт 92 баг оролцсон бөгөөд албан ёсоор 82 багийн дунд шалгаруулалтыг явуулж, багуудын илгээсэн бодолтуудыг өндөр хяналтын доор 11-р сарын 20-ноос 24-ний хооронд шалгаж, дүнгээ гаргалаа. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед программчлалын олимпиадын үйл ажиллагааг камерын бичлэг, дэлгэцийн бичлэг, бодолтын эх кодуудыг нарийвчлан шалгах замаар зохион байгуулдаг болсон байна.

Мөн Г.Багаболд дасгалжуулагчийн бэлдсэн NUM-JBKH баг энэ оны 1-р сард Хонконгд болсон Азийн бүсийн 46-р олимпиадаас мөнгөн медаль хүртсэн ба нэг жилийн хугацаанд МУИС-ийн 2 баг ийнхүү олон улсын тэмцээнд амжилт үзүүлжээ. Энэ жишгээр Монголын их, дээд сургуулиудын багууд цаашид амжилтаа ахиулж оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Голомт банк нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуультай хамтран ажиллаж, ирээдүйн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Энэ хүрээнд технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад чиглэсэн цалинтай дадлага хийх “Судлаач оюутан” хөтөлбөр, “Тэтгэлэгт оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, Компьютерын сүлжээний улсын XI олимпиад, Монголын Үндэсний Программчлалын XIII олимпиадыг ивээн тэтгэхээс гадна МУИС-ийн багийг дээр дурдсан Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиадад оролцоход дэмжин технологийн мэргэжилтнүүдийг эртнээс бэлтгэхэд онцгой анхааран ажиллаж буй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 10 цаг 54 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 10 цаг 56 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 10 цаг 58 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 10 цаг 59 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 0 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 1 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 1 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 6 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 8 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 10 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 14 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 19 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 14 цаг 47 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 14 цаг 50 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 14 цаг 50 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 14 цаг 51 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 56 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 14 цаг 57 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 1 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top