x

Сайд Б.Батзориг “…надад хамаагүй” гээд байсан “Тээвэр ачлал”-аасаа хандив авч гишүүн болжээ

УИХ-ын гишүүд ЖДҮХС-г цөлмөжээ. Тэд тус сангаас тэрбум тэрбумаар нь “зээл” авсан юм. Зээл авсан гишүүдийн тоо дахиад ч нэмэгдэнэ гэж эх сурвалж хэлж байна.

Тэдгээр гишүүдийн толгойлогч нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг. “Тээвэр ачлал” ХХК-иараа 1.4 тэрбум төгрөг авсан байгаа юм. Уг нь Б.Батзориг ЖДҮХС-г ингэж цөлмөх биш сангийн зээлийг авах ёстой эзэнд хүргэх үүрэгтэй төрийн төлөөлөгч юм. Хоточ банхар шиг л харж хандах ёстой хүн. Гэтэл мань эр ЖДҮХС-гийн хөрөнгийг өөртөө, бас намынхаа гишүүдэд хуваагаад, ёстой нэг тараах шиг болсон байна. Тэгээд бас болоогүй ээ, энэ мэдээлэл анх цацагдсаны маргааш телевизээр “Энэ компани надад хамаагүй” гэж улайх ч үгүй, сайхан тууж байв. Харамсалтай нь хэвлэлүүд, эх сурвалжууд Б.Батзориг сайд ба “Тээвэр ачлал” ХХК-ийн харилцаа хамаарлыг баримт нотолгоотой дэлгэлээ.

Эх сурвалжийн мэдээллээр “Тээвэр ачлал” ХХК-ийн ТУЗ-ын дарга нь Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргал гэж байна. Бас ТУЗ-д нь Б.Батзоригийн хүү Тэмүүлэн байдаг. Батзоригийн Тэмүүлэн нь Сүхбаатар дүүрэгт байрлах “Ти Би групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Ти Би” группийн 30 хувийг Б.Батзориг сайд эзэмшдэг гээд сайд, компани хоёрын хамаарлыг удам судраар нь гаргаад иржээ.

Надад бас нэг нотолгоо байна. Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэд, 2.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.

Тэнд “…УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Батзоригт “Тээвэр ачлал “ХХК-иас 5,832,000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ. Бас өмнө нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрынх нь дарга байсан,  “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал Д.Баатарням сонгуульд нь хандив болгож 1.0 сая төгрөг өгсөн тухай Үндэсний аудитын газар жагсаалтдаа бичсэн байна.

Ер нь бол ингэж ЖДҮХС-гийн хөрөнгийг сайд, сангийн захирал, бас бус нэр бүхий албан тушаалтнууд мэдэж зарцуулдгийг зогсоох шаардлагатай нь эндээс харагдаж байгаа юм. Энэ сангийн хөрөнгө буруу зарцуулагдаад байна гэдгийг Үндэсний аудитын газраас өмнө нь анхааруулж байжээ.

Тодруулбал, ЖДҮХС-гийн захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын А/18 дугаар тушаалаар зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцааны хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байгаа юм. Ингэхдээ ямар эрх зүйн актанд үндэслэсэн нь тодорхойгүйгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн дүнгээс доогуур үнээр, зарим хөрөнгийг УБЕГ-аар баталгаажуулалгүйгээр, тэр ч бүү хэл барьцааны гэрээгүй байхгүй байсан байна. Төслийг сонгон шалгаруулахдаа тавигдах шаардлагыг хангаагүй, баримт дутуу зэрэг оролцогчийг шалгаруулдаг. Ингэж балиартуулж байгаад сонгон шалгаруулалт хийдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Энэ асуудлыг Үндэсний аудитын газраас ЖДҮХС-гийн 2017 оны санхүүгийн тайлан,  тодруулгад аудит хийх үеэр илрүүлжээ. Үүнээс ч ноцтой олон баримт факт илэрсэн байна. Тиймээс 2017 онд аудит хийлгэсэн Монгол төрийн бүх байгууллагаас Сөрөг санал дүгнэлтийг гаргуулсан хоёрхон газрын нэгээр ЖДҮХС тодорсон байгаа юм.

Зөвхөн энэ аудитаар ХХААХҮ-ийн сайд нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж, 2016 оны арванхоёрдугаар сарын А/62 дугаар тушаал гаргаад батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгож, санхүүжилтийг 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан нь илэрчээ.

Бас зээл болон хүүгийн 7.024.3 сая төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлээгүй. Хугацаа нь хэтэрсэн 22 зээлдэгчийн 274.024.7 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар хуулийн байгууллагаар шийдүүлээгүй. 32 зээлдэгчийн  984.0 сая төгрөгийн зээлийн авлага, 205.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн НШШГ-ын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-иас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сангийн хөрөнгөд бүртгээгүй байжээ.

“Их Модун” ХХК нь 2013 онд 620.0 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байхад нь 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосон. Одоо тэр нь хуулийн байгууллагаар шийдэгдэхээр явж байгаа.

“Их буянт цагаан эсгий” хоршоо болон иргэн Д.Од-Эрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байтал авлагыг барагдуулснаар тайланд тусгасан байна. Энэ мэтээр Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой зүйлүүд илэрсэн байгаа юм.

Яг одоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Төслийг боловсруулсан хүмүүс “…Энэ хуулийг баталбал УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зээл авдаггүй болно” гэсэн PR хийж байгаа. Энэ эргэлзээтэй. Тусдаа агентлаг болговол бас нэг даргын ойрын нөхөр очно. Нөгөөх нь нөгөө даргынхаа хүслийг биелүүлдэг алтан загас шиг ЖДҮХС-гийн хөрөнгийг тарааж алдана. Чонын амнаас аваад барын аманд өгнө гэсэн үг. Харин зарим гишүүний санал болгоод байгаа арилжааны банкуудаар тараая гэдэг бол харин зөв гаргалгаа байж мэднэ. Банкныхан бол хүний өөрийн мөнгийг зүгээр тавиад туучихна гэж байхгүй. Зээл хүсэгчийн үсний ширхэг бүрийг тоолох шахаж байж хэдэн төгрөгөө өгдөг хүмүүс шүү дээ. Энэ талаар эрхэм гишүүд бодох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн хөрөнгөөр тоглосон байна. Зээл авсан гишүүд ч ялгаагүй. Тиймээс эрүүгийн биш юм гэхэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.

Ер нь бол Б.Батзоригийн өдүүлсэн энэ асуудал явсаар Засгийн газрыг нь дэнжгэнүүлэх хэмжээнд хүрч байгаа мэдээлэл байна шүү.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.38.144)
    Энэ банхарын хөшөөгөөр алдаршсан нөхөр 60 тэрбумын сүлжээгээр өгсөн мөнгөөъолж авах аргаа хайж ядаж байна даа
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 56 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 4 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 10 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 16 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 51 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 54 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 9 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 14 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 46 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 14 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 44 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top