x

О.Бямбадэлгэр: Хүүхдийн өвчлөл гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа нь найруулсан шатахуунтай холбоотой

Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

-Манайд одоо хэрэглэгдэж байгаа шатахуун болон дизель түлшийг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Яг өнөөдөр нийлүүлэгдэж байгаа шатахуун, дизель түлш стандартын шаардлага хангаж байна уу?

-Стандартын шаардлага хангадаггүй.

Үүний гол агуулга нь Монгол Улсын стандартуудыг зөрчиж байгаа юм. Бүтээгдэхүүн зах зээлд гарахад чанарын сертификат байдаг. Тэгвэл манайд хэрэглэгдэж байгаа шатахуун гарал үүслийн бичиг байхгүй л гэсэн үг. Өнөөдөр Дэлхий нийт евро5 шатахуун руу шилжих гэж байна. Евро5 шатахууны ялгаруулдаг PPM буюу агаар бохирдуулагч хүхэрлэг хийн хэмжээ нь 50 РРМ байдаг.

Өнөөдөр Монгол Улсын импортолж буй евро2 стандартын АИ 92-оос гарч буй РРМ-ын хэмжээ нь 450-600 РРМ. Харин яг одоо керосин болон нафта найруулаад зах зээлд нийлүүлж буй шатахуун болон дизель түлшнээс 4,800-6,700 РРМ гарч байгаа. Европын холбооны улс орнууд өнөөдөр 50 РРМ-ыг аюултай гэж үзээд 2040 оноос дизель тэрэг явуулахыг хориглож байна. Гэтэл өнөөдөр бид 6,000- 7,000 PPM буюу хүхэрлэг хийгээр амьсгалаад явж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл.

Манайхаас өөр аль ч улс оронд ийм хортой үзэгдэл байхгүй. Хамгийн аюултай нь хүүхдийн биед асар хортой. Учир нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй хүнд метал нэг метрээс дээшээ дэгддэггүй. Өөрөөр хэлбэл яндангаас ялгарсан утаа газрын гадаргаас дээш нэг метрийн зайд оршиж байна гэсэн үг. Энэ нь бага насны хүүхдийг хордуулж байгаа юм. Та бүхэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүүхдийн өвчлөлийн тоон үзүүлэлтийг хараарай. 2012 оноос хойш хэд дахин нэмэгдсэн байгаа. Учир нь 2012 оноос хойш хольсон буюу хуурамч шатахуун хэрэглээд явж ирсэн.

Үр дүнд нь хүүхдийн өвчлөл, хорт хавдрын тоон үзүүлэлт гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Үүнд анхаарч байгаа хүн бараг алга. Хуурамч шатахууны бизнес ядуу буурай, хуучин машин ихтэй, авлигаар асуудлаа шийддэг улсад цэцэглэдэг.

-Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

-Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта.

Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

-Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

-Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

-Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт энэ нь хор хөнөөлтэй юу?

-Чанар стандартын шаардлага хангахгүй хольж найруулсан бүтээгдэхүүнийг авто машинд хийхээр эвдрэл гэмтэл их гарна. Яагаад гэвэл оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хооронд нь нийлүүлээд миксерддэг учраас маш өндөр шаталттай, ууршилт ихтэй. Авто машины мотор маш цэвэрхэн байх ёстой. Тэр дотор тос, агаар. шатахуун эсвэл орж шатаад, уур, утаа болоод гарах ёстой.

Гэтэл нефтийн туслах бүтээгдэхүүнээр хийсэн түлш юм уу, шатахуун хэрэглэхээр моторт тортог ихээр үүсдэг. Үүнээс болж, мотор доголдоно, очлуураа хаяхаа болино. Хоёрдугаарт, машины апартурыг хог болгодог. Үүнийг би л яриад байгаа юм биш. Та “Таван толгой”-д явдаг том оврын тээврийн хэрэгслийн жолооч нараас асуухад үүнийг хэлнэ. Тэд том машин эд ангиудаа сард л 2-3 удаа сольж байгаа талаараа хэлнэ. Энэ нь эдийн засгийн асар их хор хохирол дагуулдаг.

-Улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага алга. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналт тавьдаг байсан. Энэ байгууллага татан буугдаад салбар яамд руугаа шингэчихлээ.

Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 20 литр шахаж байна уу, 21 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг. Ингээд харахад тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага алга.

Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л ярьж шаардлага тавьдаг. Монгол Улсад MNS:2016, MNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.

-Стандарт бус шатахуун зарагдаж байгааг та онцолж байна. Нийслэлд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар эвгүй үнэр гарах боллоо. Энэ нь найруулсан шатахуунтай холбоотой юу?

-Үүнийг баримт судалгаагүйгээр шууд хэлэх боломжгүй л дээ. Ерөнхийдөө шатахууны найрлагаар нь бодоод үзэхэд тийм үнэр гарах үндэслэл байхгүй. Хэрэв шатахуунаас тухайн үнэр гарч байгаа бол өдөр бүр, цаг тутам л сэнгэнэнэ.

Үе үе давтамжтайгаар үнэртэнэ гэдэг нь өөр шалтгаантайг харуулж байна. Харин найруулсан хуурамч шатахууны нөлөөгөөр мянга, мянган хүүхэд хүнд металлд хордож өвчинд шаналж байгаа нь үнэн. Үүний баталгаа нь эмнэлгээр дүүрэн байгаа нялх хүүхдүүд.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 3 цаг 28 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 4 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 4 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 4 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 5 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top