x

В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий

Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “Яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч усанд дасах үед нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “Ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.

Дээрх бяцхан түүхд өгүүлсэн шиг бүхий л зүрх сэтгэлээ хоббидоо зориулсан нэгэн эрхмийг “Онцгой мэдээ” сонины “Хобби” булан онцолж байна. Энэ бол ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан. Тэрээр хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэж Монгол Улсын бүтээн байгуулалтад ашиглаж ирсэн 100 гаруй автомашины 1:43 масштаб хэмжээтэй моделийн цуглуулгатай.

-Яагаад машины модель цуглуулах болсон бэ. Хамгийн анхных ямар загвар байв?

-Миний аав жолооч, мэдээ орсон цагаасаа ЗИЛ-130 машины кабинд явдаг байлаа. Анх, олон жилийн өмнө дөө аавынхаа барьж байсан машинуудаар цуглуулгаа эхэлсэн. Харин гал унтраах машины цуглуулгыг 2010 оноос эхэлсэн. Манай гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий. Цуглуулгаа тоолдоггүй, бараг 200 дөхсөн байх. Монголд, зөвхөн надад байдаг цор ганц загвар нэг хоёр ширхэг байгаа.

-Цэргийн түүхийн музейд цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-2022 оны гуравдугаар сард үзэсгэлэн гаргасан. Тэр үед  би өөрөө эзгүй, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Шуурхай штабт томилолтоор ажиллаж таарсан юм. Тиймээс нэг найздаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Хүмүүс  их сонирхсон гэсэн.  

-Ийм төрлийн цуглуулгатай өөр хүн мэддэг үү.

-Олон байдаг байх аа. Сүүлийн үед хүмүүс аавынхаа барьж байсан машины моделийг их хийлгэдэг болжээ. Гэхдээ хүүхдийн тоглоомтой холихгүйгээр цуглуулдаг гэхээр тоо нь цөөрч магадгүй. Моделийг яг өмнө нь ашиглаж байснаар нь тоноглох чиглэлийн хөгжүүлэлтийг өөрийн урлантай Ү.Одонбаяр ах түлхүү хийж байгаа.

-Цуглуулгаа хадгалж, хамгаалахад бэрхшээл тохиолдох уу. Тухайлбал, зочилж ирсэн бага насны хүүхэд нэхэх зэргээр.

-Нарны хурц гэрэл тусахаас хамгаалах, тоос шороог нь арчих гээд ажил мундахгүй. Ер нь манайхан хүүхдүүдээ багаас нь хүний юманд зөвшөөрөлгүй ойртохгүй, ядаж музей үзэхдээ үзмэрт нь гар хүрэхгүй байх наад захын соёл, хүмүүжилд сургах хэрэгтэй. Миний цуглуулгын ирж үзсэн хүүхдүүд гэртээ хариад тоглоомуудаа угааж цэвэрлэн, өрж тавьдаг болдог л гэсэн.  

-Хамгийн дурсамжтай олдсон нь аль вэ. Муудсан зэвэрсэн хаягдсан модель  олж засаж шинэчилж авсан гэх мэт?

-Байлгүй яах вэ. Хямдхан худалдаж аваад урландаа будаж тоноглоод нөгөө хүндээ буцаад харуулахаар танихгүй байх жишээтэй.

-Танд өөр төрлийн цуглуулга байдаг уу?

-Ном. Онцгой байдлын салбарт ажилладаг эрдэмтний хувьд дотоодод 20, гадаадад 23 илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Мөн 2021 оноос “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” суурь судалгааны ажлын удирдагчаар ажиллаж байна.

-Таны хоббиг хамгийн их дэмждэг хэн байдаг вэ?

-Мэдээж гэр бүлийнхэн. Гадаад явахдаа авчирч өгдөг найз нөхөд гээд дэмждэг хүмүүс олон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 3 цаг 27 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 3 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 4 цаг 12 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 4 цаг 34 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 4 цаг 44 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 5 цаг 51 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 6 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top