x

Монгол улс саарал жагсаалтад орвол эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал хүндэрнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулах өнөөгийн хүчин чармайлтыг хэлэлцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Ази, Номхон далайн группийн шаардлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгын дор зохион байгуулсан хэлэлцүүлэгт Олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлсэн үгэндээ “Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөний дагуу тодорхой ажлууд хийж байна. 2018 онд УИХ-аас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, уг хуулийг баталсан.

Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй. Тэгвэл манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал хүндэрнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа болон цаашид ямар гарц гаргалгаа байгааг өнөөдөр хэлэлцэнэ гэлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг нар оролцож, байр сууриа илэрхийлэв.

Мөн Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар  илтгэл тавьсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн өнөөгийн чиг хандлага, дэлхийн санхүүгийн байгууллага, улс орнуудын туршлагаас суралцсан сургамжууд, Монгол Улс үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх газрыг хариуцсан мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.

Төгсгөлд нь хэлэлцэж буй сэдэвтэй холбогдуулан чөлөөт ярилцлага өрнүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 56 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 4 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 10 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 16 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 48 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 51 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 54 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 9 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 14 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 19 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 46 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 14 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 44 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 13 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 31 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 37 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top