x

Д.Уламбаяр: Монгол, Францын ураны салбарт тохиролцсон хамтын ажиллагаанд аль нэг улс саад тээг хийх боломжгүй

ХИС-ийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяртай Монгол Улсын гадаад харилцаанд өрнөж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын гадаад харилцаа эрч хүчтэй урагшилж байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсын ерөнхийлөгч Э.Макроны урилгаар тус улсад анх удаа төрийн айлчлал хийлээ. Айлчлалын гол үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны манай улсад хийсэн анхны түүхэн айлчлалын үеэр талууд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд “Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш гэж үзэж байгаа бол Франц улс Монгол Улсыг Онцгой түнш” гэж тодорхойлсон. “Онцгой эрхт түншлэл” буюу зарим тохиолдолд “давуу эрхтэй түншлэл” хэмээн европчууд нэрлэдэг. Энэхүү түншлэлийн үндсэн агуулга нь хамтын үнэт зүйлд суурилсан нийтлэг зорилгод хүрэхийн тулд Европын холбоо болон тус холбооны гишүүн бус улсуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн баяжуулж, улмаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хэрэглэдэг чухал ач холбогдолтой нэр томьёо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн Франц улсад хийсэн айлчлал нь францчуудын тодорхойлсноор анх удаагийн төрийн айлчлал гэдгээрээ онцгой ач холбогдолтой байв.

Өмнөх ерөнхийлөгч П.Очирбат , Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Франц улсад хийж байсан айлчлалууд нь албан ёсны айлчлалууд байжээ. Төрийн айлчлалын онцлог нь угтан авах, хүндэтгэлийн арга хэмжээнүүд, хэлэлцэгдэж буй асуудлын түвшингээс тодорхой харагдаж байна.

Нөгөө нэг онцлон дурдах зүйл бол нэг жилийн дотор буюу хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр улсын төрийн тэргүүнд харилцан бие биедээ төрийн айлчлал хийж байсан дипломатын түүхийн практик нэн ховор болов уу. Бүр социализмын үед ч Монгол, Зөвлөлтийн “ах дүүгийн ган бат найрамдал”-тай байх цаг үед ч ийм үйл явдал тохиож байгаагүй санагдаж байна. Улмаар айлчлалын үеэр хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр орны харилцааны түвшнийг “ Онцгой түншлэл”-ээс стратегийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцсон явдал юм. Энэ талаар Монгол, Францын Гадаад харилцааны сайд нарын гарын үсэг зурсан “Монгол, Францын 2023-2028 оны хамтын ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөр” буюу замын зурагт тусгагдсан байна . Хувийн сайн харилцаанаас улс хоорондын харилцан итгэмжлэгдсэн харилцаа өргөжиж хөгжиж байсныг дипломатын түүх маш тодорхой харуулдаг. Өнөөдөр ч харуулсаар байна. Өөрөөр хэлбэл, хоёр Ерөнхийлөгчийн хооронд маш сайхан дотно, найрсаг, итгэмжлэгдсэн харилцааны үндэс суурь тавигдсан гэж харж байна.

-Манай улстай ураны салбарт хамтран ажиллах сонирхлоо цөөнгүй улс илэрхийлж байсан. Тэр дундаас Францыг сонгож хамтарч ажиллахаар болсныг гуравдагч хөршийн хамгаалалт гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, хоёр тал ураны салбарт хамтран ажиллах санхүүгийн үндсэн зарчмуудаа харилцан тохиролцсон гэж ойлгож болох юм.

Протоколд тэмдэглэснээр энэ төслөөс Монгол Улс 34 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.6 тэрбум орчим долларын орлогыг татвар, жил тутам АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр105 сая ам.долларын ашиг хүртэхээр болж байгаа. Үүнийг өндөр хувь хэмжээ гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байгаа нь үлэмж ач холбогдолтой. Өсөн нэмэгдэх АМНАТ 11-19 хувь гэдэг бол дэлхийн ураны салбар дахь хамгийн өндөр хувь юм байна. Түүнчлэн орон нутагт жилд нэг сая хүртэлх ам.долларыг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулахаар тохиролцсон. Тэгэхээр төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 34 сая ам.долларыг дурдсан чиглэлд зарцуулна гэсэн үг юм. “Зөөвч Овоо”-н хөрөнгө оруулалтын хэмжээ Оюу толгойн төслөөс тав дахин бага. Гэхдээ АМНАТ төлөлтөөр Оюу толгой төслийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд очно гэж албаны хүмүүс онцолж байна лээ. Нөгөө нэг зүйл бол зөвхөн Монголын талын ашгийг ярих боломжгүй юм. Даяаршлын эдүгээ үед харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтаар хожиж, хамтдаа ашиг хүртэх буюу win-win хэмээн нэрлэгддэг тэр суурь зарчмаа барьж явснаар хамтын ажиллагаа тогтвортой, урт настай байж чадна. Ураны салбарт Францтай ойрын хугацаанд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюу толгой төслийн дараа Монголын Засгийн газрын түвшинд оролцож буй хоёр дахь том гэрээ болж байгаа. Энэ ондоо багтааж Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулсан үйл явдал болсон гэж чухалчлан үнэлэх хэрэгтэй.

-Манай ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үр дүнд олон жил хүлээлт дагуулсан ураны төсөл хэрэгжихээр боллоо. Манайхаас олборлосон ураны шар нунтагийг экспортлох асуудалд Франц, Хятадын тал тохиролцсон гэв үү. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-БНХАУ 53 цөмийн станцтай. Нийт хүчин чадал нь 55.6 гигаватт буюу нийт эрчим хүчний 4.9 хувийг цөмийн станц хангаж байна. Хятад улс хоёр дахь 100 жилийн зорилтын нэг чухал чиглэл нь Ногоон Хятад улсыг цогцлоох. 2060 он гэхэд хүлэмжийн хийг “0” хувь болгох зорилт тавьсан. 2030 он гэхэд “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд 30 цөмийн реактор барьж байгуулна. Тэгвэл 2100 онд цөмийн эрчим хүчний чадавхыг 1400 гигаваттад хүрэхээр төлөвлөсөн. Тиймээс Хятадад цөмийн эрчим хүчний түүхий эд чухал шаардлагатай байгаа нь мэдээж.

2022 оны хоёрдугаар сард Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон цөмийн эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж байгааг зарласан. Энэ хүрээнд 2050 он гэхэд шинээр 14 цөмийн реактор барьж байгуулахаар төлөвлөсөн. Францын эрчим хүчний 70 орчим хувийг цөмийн цахилгаан станц хангадаг байна. Тиймээс Орос, Украины дайны үеэр өнгөрсөн өвөл эрчим хүчний салбарт бага хохирол амсчээ. Мөн 1970-аад оноос хойш ажиллаж байгаа зарим хуучин станцуудаа шинэчлэх юм билээ. Үүний өмнөхөн 2022 оны хоёрдугаар сард Европын холбооны цөмийн эрчим хүчийг “ногоон” буюу цэвэр эрчим хүчний ангилалд оруулах бодлогын баримт бичгийг баталсан. Тиймээс Франц улс “Зөөвч-Овоо”-гийн бүтээгдэхүүнийг импортолно.

-Сая Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс Улаанбаатарт хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдлээ. Тэр дунд Оросын тал манайд атомын цахилгаан станц барьж өгөх талаар яригдсан байна. Үүнийг улс төрийн хүрээнийхэн поп амлалт гэж үзэж байх шиг. Учир нь оросууд өмнө нь манайд төмөр зам тавьж өгнө гээд тэр нь ажил хэрэг болоогүй. Дараа нь Мардайн орд дээр оросуудад тонгоруулсан. Энэ удаа оросууд бидэнд цөмийн станц барьж өгнө гэж байгаа нь “Орано майнинг”-тай хамтрах ураны төсөлд тээг болох гэсэн санаархал уу. Судлаачийн хувьд та юу гэж харж байна?

-Тийм яриа хөөрөө гарсан талаар сонссон. Миний ойлгож буйгаар нэгд, оросууд БНХАУ, Энэтхэг, Турк, Иран, Египет зэрэг орнуудад цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах төсөл дээр ажиллаж байна. Оросууд том хэмжээний цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах туршлагатай. Харин жижиг оврын цөмийн станц барьж байгуулах тал дээр хэр туршлага хуримтлуулсан талаар мэдээлэл миний хувьд хомс байна. Хоёрт, Орос санхүүгийн хувьд хүнд байгаа болов уу. Гуравт, Монгол, Орос хоёр улсын хооронд цөмийн станц байгуулах албан ёсны тохиролцоо байхгүй. Монгол Улсад Цөмийн цахилгаан станц барьж байгуулах чиглээр Засгийн газар, УИХ-ын түвшинд ч тэр гарсан ямар нэг албан ёсны шийдвэр гараагүй. Эрчим хүчний аюулгүй байдал маш чухал, цаашдаа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зөвхөн хатуу малтмал түлшээр эрчим хүчээ хангах боломжгүй. Монгол Улс алсдаа бага оврын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ ойрын ирээдүйд энэ чиглэлд хоёр болон олон талт мэргэжилтэн судлаачдын хамтарсан ажлын хэсгийн судалгаа, дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх боломжтой гэж хардаг. 2011 оны гуравдугаар сард Японд өндөр магнитудын газар хөдлөлт болж, үүний улмаас Фукушима Дайчи цөмийн станцад осол гарсан. Түүнээс хойшхи сүүлийн 10 гаруй жилд цөмийн цахилгаан станцын аюулгүй ажиллагааны технологийн хөгжүүлэлтэд асар их дэвшил гарсан гэж мэргэжилтнүүд нь онцолж байна. Монгол, Францын ураны салбарт тохиролцсон хамтын ажиллагаанд аль нэг улс орон саад тээг хийх боломжгүй. Галт тэрэг аль хэдийнээ замдаа гарсан.

-Өнөөдөр Орос орон дайнтай, эдийн засгийн томоохон хоригт орсон. Дэргэд нь хөдөө аж ахуй, мал сүргээр далай шиг орон байхад татварын хатуу бодлого баримтлах нь өөрсдөд нь ашиггүй. Иймд Монголоос мах авахаас өөр замгүй болохоор өдий хүртэл өндөр татвартай явж ирсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын гаалийн татвараа тэглэх шийдэлд хүрэх шиг боллоо…

-Саяхан хуралдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар Монголын ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх зорилгоор Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж, мал эрүүлжүүлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна лээ. ОХУ Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн улс. Тиймээс Орос нь бусад улстай худалдаа-эдийн засгийн бие даасан хэлэлцээр байгуулах эрх зүйн боломж байхгүй юм. Энэ удаа чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гарц шийдлийг гаргаж ирж байгаа нь сайшаалтай.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон “Бүс ба Зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. Арван жилийн өмнөөс эхэлж хэрэгжсэн Си Жиньпинийн энэ санаачилга манай улсад хэрхэн үр өгөөжтэй байна вэ. Цаашид ямар байх вэ?

-“Бүс ба Зам” суурь, дэд бүтэц, ложистикийн санаачилгын хүрээнд гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар боомтын сэргэлтийн бодлогыг маш амжилттай явуулж байгаа. “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь ногоон хөгжлийн асуудлыг хоёр улс хамтдаа чухалчлан үзэж буйн илрэл боллоо. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр улсын ногоон хөгжлийн хамтын ажиллагааны бодит жишээ юм. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр “Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан нь Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан төмөр замыг холбох ажлыг нэг шат урагшлуулах төдийгүй Монгол, Хятадын дэд бүтцээр харилцан холбогдох томоохон төслүүдийг урагшлуулахад ач холбогдолтой болсон.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд ШХАБ-ын уулзалтад оролцож байгаа. Манай улс ажиглагчийн статустай. Гэтэл сүүлийн үед гишүүнээр элсэх байр суурьтай байгаа гэлцэх юм. Манай улсын хувьд ШХАБ-д гишүүнээр элсэхийн эерэг болон сөрөг талыг та хэлж өгөөч?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны есдүгээр сард Узбекстаны Самарканд хотноо зохиогдсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхдээ “Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс цаашид ч ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн” гэдгийг онцолсон байдаг. Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Энэ байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин нотоллоо.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо 7 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 7 цаг 10 мин Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ 7 цаг 11 мин Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөртэй танилцлаа 7 цаг 13 мин Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм 9 цаг 0 мин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар энэ оны зорилгоо тодорхойллоо 9 цаг 25 мин Чингэлтэй дүүргийн 3100 гаруй өрх хийн түлшний зуух ашиглаж эхэллээ 9 цаг 25 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын шилдгүүд тодорлоо 9 цаг 27 мин Гавьяат тамирчин А.Энхтуулд хоёр өрөө байр бэлэглэв 9 цаг 27 мин Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 хувьтай байна 9 цаг 28 мин Волейболын дээд лигийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо 9 цаг 29 мин Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 500 гаруй хүн амиа алджээ 9 цаг 31 мин Түргэн тусламжийн машиныг хотхон, хорооллын хаалтаар саадгүй нэвтрүүлж, тусгай зогсоолтой болгоно 11 цаг 29 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд чуулж байна 11 цаг 30 мин Жолоодох эрхгүй жолооч осол гаргаж, хоёр хүн гэмтээжээ 11 цаг 31 мин 2026 оноос дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ 11 цаг 33 мин Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно 11 цаг 35 мин “Алтан бөмбөрцөг” гардуулах үеэр ICE-ийг эсэргүүцэв 11 цаг 35 мин Холимог тулааны Азийн АШТ-ээс Монголын баг зургаан медаль хүртэв 11 цаг 41 мин Японы Ерөнхий сайд парламентын доод танхимыг тарааж магадгүй 11 цаг 42 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Ираны ард түмэн тэмцэж байна “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго... Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... Сэлбэ голын тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
Top