x

Б.Пүрэвдорж: Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд эзэмшүүлснээр төрийн өмчит компаниудын хяналт чангарч, улам шилэн, ил тод болно

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд тараах асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батсуурь та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг иргэдэд тараах тухай УИХ-ын тогтоолыг санаачлан өргөн барьсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн өмчит компаниуд Монголын эдийн засагт маш том үүрэгтэй оролцож байгаа. Гэвч тус компаниуд дээр УИХ-ын гишүүдийн болон сайд дарга нарыг дагасан “цүнх баригчид” очиж тонон дээрэмддэг, хулгайлдаг. Улмаар тус компанийг ямар ч үр ашиггүй ажиллуулдаг болсон. Зарим нь өөрсдийнхөө хувийн өмчөөс долоон дор сэтгэлгүй ажилладаг. Үүний үр дүнд маш олон хулгай өнөөгийн нийгэмд гарч, гаарч байна. Улсынх нь ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс 40 их наядын нүүрсний хулгай гарсан гэдгийг ил тод ярьсан.

Тэгэхээр ТӨҮГ дээр гарч байгаа хулгайг хэдийгээр эрх баригчид гаргаж ирж байгаа ч яаж тэмцэх арга технологио огт танилцуулахгүй байна. Тиймээс төрийн өмчит компаниудад гарч буй хулгайгаас сэргийлэхийн тулд хувийг нь олон нийт болон аж ахуйн нэгжийн хяналтад оруулах юм.

-Тэр утгаараа хулгай гарахаас сэргийлэхийн тулд Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд өгье гэдэг тогтоолыг санаачилсан гэж үү?

-Хулгайтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол энэ. Санаачилсан тогтоолын төсөл ч үүн рүү бүхэлдээ чиглэсэн. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг Монголын нийт ард иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, дахиад 20 хувийг нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтантай үндэсний аж ахуйн нэгжид тодорхой үнэ төлбөртэйгөөр борлуулж эзэмшүүлэх тухай тогтоол байгаа.

-Хулгайгаас сэргийлэх арга гэж байна. Өөр ямар ач холбогдолтой юм бэ?

-Компанийн тухай хуулиар компанийн 40 хувийг эзэмшиж байгаа тал тус компанийн гүйцэтгэх удирдлагад оролцох эрхтэй гэж заасан байдаг. Тэр утгаараа үйлдвэрийн 40 хувь олон нийтэд очсоноороо иргэд, аж ахуйн нэгжүүд Эрдэнэтийн бодлогод оролцох боломжтой болно гэсэн үг. Ингэснээр цүнх барьдаг нөхөд хулгай хийх боломжийг хааж өгч байгаа юм. Улмаар иргэд, аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл хамтарсан удирдах зөвлөлийн нарийн шүүлтүүрээр тухайн компанийн үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт явна гэсэн үг. Ингэсний үр дүнд тухайн компанийн засаглал, үйл ажиллагаа ил тод шилэн болно. Эцсийн үр дүндээ ТӨК-иүд илүү үр ашигтай ажиллах боломж нээгдэнэ. Хэрэв миний өргөн барьсан энэхүү тогтоолын төсөл үр дүнтэй болж чадвал шүү дээ. Тэгвэл дараа дараагийн компаниудад ард иргэдийн хяналтыг оруулах боломж бас нээгдэнэ. Ингэснээрээ бид хулгайтай бодитой тэмцэж эхэлнэ.

-Эрдэнэт үйлдвэр бол Монголын эдийн засагт асар том үүрэг гүйцэтгэж байгаа компани. Тиймээс ямар нэгэн хулгайгаас хол байлгахыг хэн хүнгүй л хүсч байгаа байх л даа. Энэ тэгээд бодит тэмцэл гэж ойлгох уу?

-Энэ жилийн тухайд Эрдэнэт үйлдвэр 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа. Үүний 20 хувь гэхээр 260 тэрбум төгрөг болно. Мөнгийг 3.4 сая иргэндээ хувааж өгвөл нэг иргэнд 80 мянган төгрөг ногдоно. Тэгэхээр таван бүлтэй айл 400 мянган төгрөг ногдоно гэсэн үг. Ингэж иргэн болгон хувь эзэмшиж ногдол авсанаараа иргэдийн тухайн компанийн үйл ажиллагааг анхаарах, хяналт тавих тогтолцоо илүү чанаржина, сайжирна. Улмаар тухайн төрийн өмчит компани илүү шударга ажиллах боломж нээгдэнэ гэж үзсэн.

-Танаас Ардчилсан намын бүтцийн талаар асуумаар байна. Саяхан орон нутгийн намын дарга нарыг сонголоо. Зарим нь АН-ын лидерүүдийн цүнх баригчид сонгогдлоо гэж шүүмжилж байна л даа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Орон нутгийн намын дарга нарыг сонгосон. Гарч ирж байгаа дарга нарын ихэнх нь 1980-аад оны залуучууд байна лээ. Үүнийг би Ардчилсан намын шинэ үе доороос түрэн гарч ирж байгаа гэж баяртай хүлээн авч байна. Нөгөөтэйгүүр төрд олон жил хувалз шиг гүн шигдэж, ард түмнийхээ эсрэг бодлого гарган явж ирсэн нөхдийг төрөөс зайлуулах, холдуулах энэ шинэчлэлийг шинээр сонгогдсон намын дарга нараас олж харлаа. Тиймээс Ардчилсан нам цаашдаа залуучуудад чиглэсэн бодлогыг түлхүү явуулна. Залуучуудын бизнес эрхлэх боломжийг бид бүх талаар нь нээж өгнө. Бидний хувьд бол залуучуудыг бүх талаар аятай таатай орчинд амьдруулах боломжийг нээж өгөхөд чиглэсэн улс төрийг л хийх шаардлагатай байгаа.

-Ардчилсан намын шат шатны дарга нарын зөвлөгөөн болох уу. Хэзээ болох бол?

-Мэдээж дарга нараа сонгочихлоо. Бүтцээ бие болгочихлоо. Одоо нэгдэж аваад уулзах, намынхаа бодлогыг бүгдээрээ нийлж байгаад тодорхойлох ёстой. Тиймээс удахгүй шат шатны намын удирдлагуудын зөвлөгөөн зохион байгуулагдах байх. Хэзээ хаана болох вэ гэдгийг намын байгууллага удахгүй олон нийтэд зарлах байлгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 4 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 5 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 5 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 5 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 5 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 6 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 8 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top