x

Б.Лхагвасүрэн: Энэ оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газраас буцаагаад Монголбанк руу шилжүүлсэн. Ипотекийн зээлийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрөгч оны өдийд УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байх явцад ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлье гэсэн санал гарч тогтоолын төсөл хэлэлцэгдсэн. Учир нь Ковидын түр хуулийн дагуу ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан байсан. Тухайн үед Ковидын түр хуулийн үйлчлэл дуусгавар болсон. Ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаж Засгийн газарт шилжүүлнэ гэж тухайн үед яригдаж байсан ч УИХ-ын тогтоолын төсөлд “хагас жилд багтаж” гэсэн нэр томьёогоор орж ирж батлагдсан.

Тухайн үед манай банкны зүгээс хөтөлбөрөө шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Тогтоолд туссан “хагас жил” өнгөрөгч долдугаар сарын 1-нд дууссан. Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг авч явах тогтолцоо байхгүй учраас авч чадахгүй нь гэсэн. Ингээд долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл гарахгүй байсан. Засгийн газрын хурлаар Монголбанкинд ипотекийн хөтөлбөрийг түр хугацаанд хариуцуулахаар хэлэлцэж шийдсэн.

Энэ чиглэлээр агентлаг байгуулсны дараа Монголбанкнаас шилжүүлэн авахаар яригдаж байна. Өнөөдрийн хувьд ипотекийн хөтөлбөрт Монголбанкны эх үүсвэрээр нийт 4.6 их наяд төгрөгийн мөнгө эргэлдэж байна. Энэ оноос эхлэн ипотекийн зээл сар бүр хэвийн хэмжээнд төлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор ипотекийн зээл авсан иргэдийн сарын төлбөр сар бүр орж ирж байгаа гэсэн үг. Энэ эх үүсвэрээр ипотекийн зээл олгоно.

-Ер нь сард хичнээн хэмжээний ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаа вэ?

-Шаардлагатай эх үүсвэрийн дүн Монголбанкинд ирдэг. Тодруулбал, 800-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна гэсэн мэдээлэл ирсэн. Бидний хувьд энэ хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлэх үү, эсвэл өөрсдөө хариуцвал хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэл гаргах ёстой. УИХ-аас Монголбанк үргэлжлүүлэн хариуц, эсвэл Засгийн газарт хурдан хугацаанд шилжүүл гэсэн ямар нэгэн чиглэл шийдвэр гарах ёстой гэж харж байна.

Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар болон орон нутагт ялгамжгүй буюу 150 сая төгрөг гэж холбогдох журам, гэрээнд тусгасан.

-Ипотекийн найман хувийг зургаан хувь болгоход шаардлагатай эх үүсвэрийг Монголбанк гаргах бүрэн боломжтой гэсэн байр суурийг зарим улстөрчид илэрхийлсэн. Үүний эх үүсвэрт хичнээн хэмжээний мөнгө шаардагдах вэ?

-Энэ чиглэлээр өмнө нь ажлын хэсэг ажилласан. Найман хувийг зургаан хувь болгоход 400-500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүний зардал гарахаар байгаа юм. Энэ мөнгийг хэн гаргах вэ гэдэг нь асуудал. Монголбанк бол төрийн байгууллага. Мэдээж манайх төсөвтэй ч, энэ дарамт нь төрийн нуруун дээр ирнэ. Энэ мөнгийг гарга гэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарах ёстой. 400-500 тэрбум төгрөг бол бага мөнгө биш, их хэмжээний тоо.

-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Энэ чиглэлд Сангийн яамтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

-Төсөв их хэмжээний тэлэлттэй байгаа үед макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого яах аргагүй хатуу байхаас аргагүй. Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдал буюу үнийн тогтвортой байдлыг хангах. Нэгэнт инфляци 10 орчим хувьтай өндөр байгаа тохиолдолд 6-8 хувьд хүргэхийн тулд бид мөнгөний хатуу бодлого явуулна. Энэ бол зөвхөн Монголд барьж байгаа бодлого биш. Дэлхий дахины олон орны Төв банкууд мөнгөний хатуу бодлого явуулж байна. Зорилго нь инфляцийг богино хугацаанд нам дор түвшинд аваачих.

-Инфляцийг бууруулах үүднээс Мөнгөний хатуу бодлого бариад ч инфляци буурсангүй шүү дээ. Нөгөөтэйгүүр мөнгөний хатуу бодлогын улмаас аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна?

-Инфляци зөвхөн манай улсад буурахгүй байгаа юм биш. Дэлхий дахинд байгаа үзэгдэл. Энэ нь олон учир шалтгаантай байна. Саяхан ОУВС-гийн жилийн уулзалт болсон. Уг уулзалтын үеэр энэ асуудал яригдсан. Цар тахал гэхээр хоёр гурван жилийн өмнөх асуудал яригдах хэдий ч өнөөдөр ковидын ард гарсан улс орон хэд байна вэ. Өнөөдөр ч тэр байдлаасаа гарч чадаагүй төвөгтэй нөхцөлд байгаа улс ч байгаа шүү дээ. Цар тахлын дараах олон улсын хурцадмал нөхцөл байдал нэмээд дайны шинжтэй зүйл байн байн гарч байна. Энэ нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Гадаад худалдаа, тээвэр, барааны хомсдол үүсгэж байгаа учраас инфляци аль ч оронд өндөр байгаад байна л даа.

Төв банкны үндсэн зорилго нь инфляцийг нам доор түвшинд аваачих. Тиймээс сонголтгүйгээр мөнгөний хатуу бодлогыг барьж байна. Төсөв алдагдалгүй бол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж гарч ирнэ.

-Ирэх жил инфляцийг 8.5 хувьд хүргэнэ гэж Сангийн яам мэдээлсэн. Энэ боломжтой юу. Ирэх жилийн төсвийн алдагдал таван их наяд шүү дээ?

-Энэ оны эхэнд Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж байхдаа энэ онд инфляци нэг оронтой тоо руу орно. Нарийн тооцоолбол найм орчим хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Хагас жилийн дараа төсөв 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Долдугаар сард 9.2 хувьтай байсан инфляци есдүгээр сард 10.1 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихлоо. Анх төсвийн тодотголыг хийж байхад Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс инфляцид хоёр нэгж хувийн дарамт үзүүлэх юм байна гэж байсан. Бидний төсөөллөөр 8.5 хувьд байсан инфляцид хоёр нэгж хувийн дарамт очиж 10.1 хувьд болсон. Одоогийн байгаа энэ тоо бидний төсөөллөөс ялгаатай биш байгаа. Оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна. Энэ бол мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаагийн үр дүн юм.

-Ирэх оны төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд 4.6 их наяд төгрөг туссан. Энэ нь инфляцид нөлөөлнө. Тэгэхээр инфляцийг 8.5-д барих нь боломжгүй биш үү?

-1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд инфляцийн ямар дарамт гарч ирж байгааг би сая хэллээ шүү дээ. Үүнтэй адил ирэх оны төсөв ямар хэмжээгээр томорч байна, тэр хэмжээгээр инфляцийн дарамт ирэх нь ойлгомжтой. Энэ дарамт нь цалин тэтгэврийг нэмсэн хугацаанд гарч ирнэ. Ер нь төсөв, мөнгөний бодлогын үр дүн зургаан сарын дараагаас идэвхэждэг. Тиймээс цалин нэмэхтэй холбоотой зардлын дарамт ирэх оны төгсгөл рүү гарах байх гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 2 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 2 цаг 9 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 2 цаг 18 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 4 цаг 13 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Өчигдөр 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Өчигдөр 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Өчигдөр 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Өчигдөр 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Өчигдөр 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Өчигдөр 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Өчигдөр 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Өчигдөр 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Өчигдөр 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Өчигдөр 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Өчигдөр 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Өчигдөр 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Өчигдөр 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top