x

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгоход татвар, даатгал, торгууль төлсөн байхыг шаардахгүй

Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.

-RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Ач холбогдлын тухайд?

- Улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлнэ. Эхний ээлжид хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байгаа. Орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана. Тухайн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.

RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг.

RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ.

-Иргэдээс төлбөр авах уу. Ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

- Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээрээ ирэн наалгаарай. Нэг минут орчим цаг хугацааг л зарцуулах тул иргэд та бүхнээс идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.

-Энэ технологийг олон улсад ашигладаг уу?

-RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж байгаа. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь манай улсын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд тохирох, хямд өртөгтэй технологи юм гэдгийг зөвлөмжийг өгсөн.

Монгол Улсын хэмжээнд 1,180,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7,500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Орон нутагт нийт хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ?

-Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын бүртгэлийн санд 1,400,000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаас гарсан сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан.

Ингэснээр өнөөдрийн байдлаар 1,180,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    ТЦА ажлаа хийдэггүй
    2023 оны 10 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top