x

Р.Булгамаа: Талийгаач охины нэрээр хүүхэд хамгааллын шинэ бодлого гаргаж болно

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай хүүхдийн эрхийн талаар ярилцлаа.

-Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг таслан зогсоох талаар ярихын тулд энэ төрлийн хэргийн кейс баримтууд сөхөгдөж таардаг. Та бол хохирогчидтой тулж ажилладаг өмгөөлөгч хүн. Өнөөдөр ер нь нөхцөл байдал ямар байна вэ?

-ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гаргасан тоон судалгаанаас харахад сүүлийн 10 жилд хүүхэд хохирсон 16,544 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 10,601 буюу 64 хувь, орон нутагт 6,436 буюу 36 хувь нь бүртгэгдсэн байдаг.

Насанд хүрээгүй хүн өртөж. хохирсон, холбогдсон хэргийн дийлэнх хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд эзэлдэг. Ялангуяа хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр байна. Тодруулбал энэ төрлийн гэмт хэрэг 2014 онд 125, 2015 онд 139 бүртгэгдэж байсан бол 2018 оноос эрс өсөж 238, 2019 онд 253, 2021 онд 278, 2022 онд 362 болсон байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 2,000 гаруй хүн дээр судалгаа хийхэд 23 хувь нь үл таних, 78 орчим хувь нь зүс таних хүн байсан гэсэн дүгнэлт гарсан. Зүс таних гэдэгт гэр бүлийн хамаарал буюу хойд эцэг, өвөө. төрсөн эцэг, нагац авга ах нар хамаардаг.

-Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол шалтгаан нь юу байгаад байна вэ?

-Хүүхэд гэмт хэрэгт өртөөд байгаа гол шалтгаан нөхцөл бол эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдээ үл хайхрах явдал хавтгайрсантай шууд холбоотой.

Хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гэр бүлийн гишүүдийн хоорондын зөрчил, архидан согтуурч үүргээ ухамсарладаггүй байдал гол суурь шалтгаан болоод байгаа юм. Нөгөөтээгүүр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж халдаад байгаа этгээдүүдийн зан байдалд мэргэжлийн болон төрийн байгууллага тусгайлан судалгаа явуулж дүгнэлт хийх хэрэгтэй.

Яагаад хүчиндэх гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн этгээдүүдийн 30 хувь нь давтан үйлдээд байна вэ. Энэ тооны цаана нэг учиг байгаа даа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ төрлийн гэмт хэргийн материалтай танилцаж байхад гэмт этгээдийн зан үйл, хувийн байдлыг тогтоох ажиллагаа тун учир дутагдалтай байдаг. Гэмт хэрэгтнүүдийн дотор педопил хэв шинж бүхий сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй, бага насны хүүхэд шохоорхдог гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгсөн этгээдүүд ч байдаг.

-Криминологийн судалгааг орхигдуулаад байна гэж судлаачид онцолж байгаа. Яг л энэ байх нь ээ дээ?

-Өнөөдөр Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж дахин шинэчлэн боловсруулах ажлыг нэн даруй хийх түвшинд хүрсэн байгаа. Яагаад гэвэл хүүхдэд халдаад байгаа этгээдүүд ямар нэгэн эмгэг өөрчлөлтөд орсон байна. Ийм хүмүүс бидэнд мэдэгдэхгүйгээр гудамжаар дүүрэн явж байхыг үгүйсгэхгүй. Энэ төрлийн гэмт этгээдүүдийн арга нарийсаж цахим орчин ашиглаж, охидын сэтгэлийг хөдөлгөсөн гоё сайхан уран цэцэн үг, шүлэг, зураг илгээх зэрэг байдлаар хүүхдийн ертөнцөд хууран мэхлэх аргаар нэвтэрдэг.

Сүүлдээ танилын харилцаа үүсгэж байгаад гэмт үйлдлээ үйлдэж байна. Ийм учраас хүүхэд гэмт хэрэгт өртөөд байгаа болон холбогдоод байгаа нөхцөл байдалд тусгайлан судалгаа хийж бодитой хандах хэрэгцээ шаардлага байгааг онцгой анхаарах хэрэгтэй.

-Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай бяцхан охин энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, харамсалтайгаар амиа алдлаа. Охиныг эрэн хайсан гурав хоногийн хугацаанд, түүнээс хойш ч манай улсад хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлсэн нийгмийн тогтолцоо хангалтгүй байгааг нийтээрээ харлаа. Та эдгээрээс юуг онцолж харав?

-12 настай бяцхан охин гэмт хэргийн хохирогч болсонд үнэхээр их харамсаж байгаа. Олон мянган охидын хүүхдийн эрхийн хамгаалал, эрх зүйн зохицуулалт өөр шинэ түвшинд байх шаардлагатай болсныг нотлон илэрхийлсэн үйл явдал байлаа. Энэ утгаараа гэмт хэргийн хохирогч болсон тэр сахиусан тэнгэрт бид хүндэтгэлтэй хандах учиртай. Хамгийн гол зүйл бол Монгол Улсад хууль нь байдаг хэдий ч хэрэгждэггүй. Түүний араас төр, эрх бүхий албан тушаалтан. эцэг эх, олон нийт бид бүгдээрээ үүргээ ухамсарлаж хуулиа хэрэгжүүлдэггүй гэдгийг тод томруунаар харууллаа.

Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох хуулийн зохицуулалттай. Гэтэл бодит амьдрал дээр гэмт хэрэг үйлдээд хорихоос суллагдсан этгээдүүдэд эрх бүхий хуулийн байгууллагууд огтхон ч анхаарал тавьдаггүй. Анхаарал хяналт тавих систем тогтолцоог шинэ шатанд гаргаагүй, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд дахин гэмт хэрэг үйлдэх нээлттэй нөхцөл. нийгмийг бүрдүүлж байсныг л илтгэж байна.

Зарим улсад талийгаач охидын нэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, охидод зориулсан хүний эрх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төв байгуулсан зэрэг туршлагууд ч байдаг

Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан иргэн цагдаагийн хяналт болон олон нийтийн хяналтыг чангатгаж, тухайн иргэнийг нийгэмшүүлэхэд, хаана ямар үйлдэл эс үйлдэхүйг хийж байгааг хүртэл хянах төрийн хараа хяналтыг тодорхой болгож цахимжуулах шаардлагатай байгаагийн илрэл. Олон улсын зарим нэг тэргүүн туршлага байдаг. Тухайлбал, урьд өмнө нь хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ялаа эдэлсэн ч гэсэн ийм төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан хэмээн цахим санд нээлттэй бүртгэдэг.

Цагдаагийн тодорхойлолт авахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан гэдэг тодотголтойгоор гарч ирдэг юм билээ. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүлийн гишүүдийнх нь хамт зураг хөрөгтэй нь байрлуулах ёстой гэсэн туйлширсан мэдээллүүд цахим орчинд түгж байсан. Нэг этгээдийн гэм буруутай үйлдлийн цаана байгаа хүүхэд. эсвэл эцэг эх, гэр бүл нь давхар яллагдах учиргүй. Үүнийг ялгаа заагтай харах хэрэгтэй.

-Гадны улс оронд нийгмийг цочроосон гэмт хэргийн дараа хууль эрх зүйн өөрчлөлт болон нийгмийн өөрчлөлт хийгдсэн жишээ баримтууд олон байдаг. Хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, дараа дахин ийм гэмт хэргийг гаргахгүйн тулд хохирогчдын нэрээр нэрлэсэн өөрчлөлтүүд байдаг. Манайд гэхэд дээрх хохирогчийг эрэн хайх явцад камерын хяналтын системээс эхлээд хуулийн орчноо эргэж дүгнэх шаардлагатай олон өнцөг яригдсан шүү дээ?

-Ер нь олон улсад олон туршлага жишээ баримтууд байдаг. Хэрэв талийгаач охины гэр бүл зөвшөөрвөл олон зуун охидын эрхийн хамгааллын үүднээс тодорхой санал санаачилга. бүтээн байгуулалт. бодлогын эрх зүйн баримт бичгийг гаргаж болно.

Миний харж байгаагаар гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, охидод хууль зүйн болон сэтгэл заслын эрүүл мэндийн иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулбал маш үр дүнтэй дээ гэж хардаг. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж сэтгэл зүйн том гэмтэл авсан олон зуун охидод амьдрах итгэлийг өгч, тэдэнд шаардлагатай үйлчилгээг нэг цэг дээрээс өгөх эерэг ач холбогдолтой.

Магадгүй ар гэр нь зөвшөөрвөл талийгаач охины гэгээн дурсгалд зориулж түүний дуртай зүйл. тоглодог бамбаруушны нэр. эсвэл өөрийнх нь нэрээр ч байж болно. Нэрээр нь нэрлэгдсэн хүүхэд хамгааллын шинэ бодлогыг ч бий болгож болох юм. Зарим улсад талийгаач охидын нэрээр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, охидод зориулсан хүний эрх хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх төв байгуулсан зэрэг туршлагууд ч байдаг.

Энд нэг зүйлийг онцлох ёстой. Талийгаач охиныг хичээлдээ ирээгүй тухай хоёр цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдсэн багш бий шүү дээ. Энэ бол маш сайн тэргүүн туршлага. Багшийн энэ үйлдлийг бид онцлон тэмдэглэх учиртай. Дунд сургуульд хүүхэд хоёр цаг битгий хэл хоёр хоног хичээлдээ ирээгүй байхад анхаараагүй тохиолдол байж л байдаг. Дээрх тохиолдолд багшийн ар гэрийнхэнд хандсан нь хүүхэд хамгаалалд хүн бүрийн оролцоо маш чухал гэдгийг харуулсан.

Ялангуяа боловсролын орчинд хүүхэд хамгааллын харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг маш сайн мөрдөн хэрэгжүүлж. шуурхай мэдэгдсэн. Энэ явдал олон багш, сурган хүмүүжүүлэгчдэд үлгэр жишээ болж. ажилдаа хэрэгжүүлээсэй гэж харж байна.

-Хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт бий болгож болох вэ?

-Хүүхэд эрх хамгааллын хуулийг яаралтай горимоор УИХ-д хэлэлцэх боллоо шүү дээ. Мэдээж сайшаалтай явдал. Энэ бол энэ харамсалтай явдлаас үүдэлтэй үйл явц гэж харж байна. Гэхдээ бид энэ асуудалд тун нухацтай хандаж, хүүхдийн эрх хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг. өдөр тутамдаа хэрэглэдэг. Хүүхдийн эрхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг алба хаагчид, хуулийн байгууллагын ажилтнууд, хороо болон хамтарсан багийн гишүүд, хүүхдийн эрхийн байцаагч. боловсролын байгууллагынхан. нийгмийн ажилтнуудын байр суурь, санал дүгнэлтийг илүү их анхаараасай гэж хүсэж байна.

Хүүхдийн эрх, эрхийн зөрчлийг дийлэнх хувь нь гэр бүлийн түвшинд үүсэж байгаа учраас гэр бүлд төвтэй хөгжлийн бодлогыг хүүхэд хамгааллын хуульд илүү тусгаж өгөх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо болон Хүүхдийн эрхийн дэд хорооноос “Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт ХНХЯ, прокурор, цагдаагийн байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хууль зүйн туслалцааны төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МЭХ, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилсан Хүүхдийн хуульчдын клуб гэсэн төлөөлөлтэйгөөр зохион байгууллаа. Оролцогчид ажил амьдрал дээрээ тулгамдаад байгаа асуудлууд, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд төр. олон нийтийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар санал дүгнэлтийг дэвшүүлсэн.

Ингээд эдгээр санал дүгнэлтүүдийг нэгтгэн хууль тогтоогчдод бид хүргүүлэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь хууль бодит амьдралд нийцсэн, хүүхдийн төлөө хүн бүрийн хариуцлагыг тодорхой зохицуулсан амьд хууль байх ёстой. Тиймдээ ч хүүхэд хамгааллын гардан тулаанд анхан шатан дээр ажилладаг алба хаагчдын санал дүгнэлтүүд, тодорхой шийдэл эрэлхийлсэн зөвлөмжүүд хуулийн төсөлд үнэтэй байр суурь эзлэх болов уу гэж харж байна. Мэдээж энэ үйл явц ч хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон ноцтой кейсээс үүдэлтэйгээр өрнөж байгаа өөрчлөлтүүд гэж хэлж болно.

-Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог асуудал ч өнөөдөр тулгамдаж байгаа. Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү харамсалтайгаар амиа алдлаа. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах тодорхой гарц шийдэл нь юу юм бэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн 75 орчим хувь нь 26-45 насны хооронд байна гэсэн статистик бий.

Хүчирхийлэл үйлдэгчдийн талаас дээш хувь нь ажилгүй иргэд. Тэдний 80 гаруй хувь нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар үр хүүхдээ зодох, харгис хэрцгий хандах зэрэг авир үйлдлийг удаа дараа гаргаж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байдаг. Улсын Ерөнхий прокуророос хийсэн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхдүүдийн 51.7 хувийн эрх зөрчигдсөн тоон мэдээлэл байгаа юм. Тэдний дийлэнх нь сэтгэл санааны мөн бие махбодын хүчирхийлэлд өртдөг.

Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн гол шалтгаан нь архидан согтуурал гэдэг нь энэ судалгаагаар тогтоогдсон. Тиймээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг тодорхой хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ авч хэвших нь зүйтэй юм.

Бодит амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хүүхэд дам байдлаар хохирсон байдалд хуулийн байгууллага төдийлөн дүгнэлт хийдэггүй, хүүхдээс мэдүүлэг ч авахгүй орхигдуулдаг нийтлэг дүр төрхтэй байна.

Эндээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох, энэ талаарх мэдээллийг авч хэвших нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эсэхийг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулах, хохирогч хүүхдүүдэд сэтгэлзүйч томилж сэтгэл заслын эмчилгээнд хамруулж хэвших тал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Хүүхдийн эрүүл мэндэд хохирол учраагүй байсан ч сэтгэл санааны хохирол учирсаар байдаг. Энэ байдал ужгирал эмгэг үүсгэх сөрөг үр дагавартай. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох нь нэн чухал юм.

Сэтгэл зүйн эмчийн онош. дүгнэлт нь гэмт хэргийн үйл баримтыг давхар нотлох. сэтгэл заслын эмчилгээний хэлбэр. хугацаа. төлбөр зардлыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтой.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл авсан этгээд гарч ирээд гэр бүлдээ улам бүр дарамталдаг, байнгын сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг тухай ярьдаг. Ингээд гэр бүлийн хүчирхийлэл улам хүнд нөхцөл рүү ордог гэдэг шүү дээ?

-Яг тийм. Энэ талаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон олон бүсгүй ханддаг. Хүчирхийлэл үйлдсэн нөхөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад баривчлах шийтгэлээ эдлээд ирэхдээ танигдахын аргагүй уур уцаартай, хэрцгий догшин болоод ирлээ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүр байхгүй болж, хамт байхаас эмээдэг боллоо гэсээр ханддаг. Энэ бол нуух зүйл биш. Олон хүчин зүйл харагддаг. Эхлээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хариуцлагын асуудлыг эргэж харъя.

Амьдралын чухал үе дээрээ алдаа гаргасан залуучууд гэмт хэрэгт дахин холбогдохгүй байх, алдаагаа ухамсарлах улмаар нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр анхаарах цаг болсон

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.4-д зааснаар албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалттай. Сануулах. торгох. алдаагаа ухамсарлан уучлал гуйж буруу зан үйлээ засах хугацаа өгөх зохицуулал т байхгүй. Шууд императив арга хэмжээ нь зөрчил гаргагчийн сэтгэл зүйд өөрийнхөө үйлдлийг ухамсарлахаас илүү өөрийгөө хаацайлах хандлагыг төрүүлж, улмаар шийтгэлээ хүлээж гарч ирээд улам бүр хүчирхийлэл үүсгээд байна уу гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Нөгөөтээгүүр баривчлах шийтгэлээ эдэлж байх үед буруу зан үйлдлээ ухамсарлах, засах талаарх сургалт нөлөөллийн ажил үр дүн муутай байна. Энэ сургалтынх нь хөтөлбөр төлөвлөгөөг анхаарч үзэх хэрэгтэй.

-Хүүхдийн эрх хамгааллын өнөөгийн хуульд зайлшгүй зохицуулах шаардлагатай ямар харилцааг та нэмж хэлэх вэ?

-Хууль бол нийгмийн амьдралыг зохицуулдаг луужин. Энэ утгаараа хүүхдийн эрх. хамгааллын асуудлын хүрээнд хамаарал бүхий бүх төрлийн харилцаанууд ямар нэгэн байдлаар хуулийн зохицуулалтад орсон, хамаарсан байх ёстой. Тухайлбал хүүхэд өнөөдөр гэр бүлийн харилцан адилгүй орчинд өсөж торниж байна. Асрамжийн газарт ч хүүхэд өсөж байна. Тэгвэл хуулиараа асрамжийн газар гэр бүл гэдэг ойлголтод хамаарч байна уу гэхээр нэлээд эргэлзээтэй, ойлгомжгүй.

Үүнийг хуулийн зохицуулалттай уялдуулан тайлбарлая л даа. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл буюу "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийн хүндрүүлэх шинжид "2.2-т асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн" гэж тусгасан боловч асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь "гэр бүл" гэсэн ойлголтод хамаарахгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн гуравдугаар зүйлд "3.1.2. "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг 3.1.4."гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн. дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг" ойлгоно гэж тодорхойлсон байна.

-Асрамжийн газарт байгаа хүүхдийн эрх нэлээд ноцтойгоор хөндөгдөх нь ээ?

-Тийм. Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг ямар ч хуульд тодорхой тодорхойлоогүй байдаг. Мөн өвөө, эмээ, ах дүү, хамаатныхаа асрамжид байгаа, албан ёсоор үрчлэгдээгүй хүүхдийн амьдарч байгаа орчин нь гэр бүл гэсэн ойлголтод бас хамаарахгүй. Тиймээс шинэ хуульд энэ харилцааг тодорхой оруулж өгөх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд асрамжийн Олон улсын байгууллага болон Гандан хийд зэрэг зарим тусгай байгууллага, хуулийн этгээдэд сурч хүмүүжиж байгаа хүүхдийн хараа хяналт. сурч боловсрох эрхийн хэрэгжилт зэргийг мөн л нарийвчлан зохицуулах хэрэгтэйг олон жишээ баримт илтгэж байна. Дараагийн нэг санал бол өнөөдөр Хүүхдийн эрхийн хуулийн шинэчлэл яригдаж байгаа энэ үед 18 насанд хүрээд гудамжинд шууд гарч байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгээ хуульд тусгамаар байна.

Гэр бүл гэсэн орчныг бүрдүүлсэн газар буюу хүүхэд асрах байгууллагын статусыг ямар ч хуульд тодорхой тодорхойлоогүй байдаг

Мөн өсвөр насны хүүхдийн асуудлыг хөндөхгүй орхиж болмооргүй. 18 насны төрсөн өдрөөрөө гэмт хэрэгт холбогдож гэмт хэрэгтэн болж байгаа хүүхдүүд ч байна. Төр насны хязгаарыг тодорхой зохицуулж өгөхгүй бол хууль болгон дээр харилцан адилгүй зохицуулалт бий. Тухайлбал Согтууруулах ундааны тухай хуульд 21 нас гэж заасан мөртлөө Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насаа 18 хүрснээр тооцож хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө заавал авч үзэх асуудлын нэг болоод байна.

18-21 насны хүүхэд залуучууд гэнэн томоогүй байдлаасаа гэмт хэргийн ертөнцөд хальтран орж цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсийн тодорхой хувийг эзлэх боллоо. Тэд эрүүгийн элементүүдтэй нэг өрөөнд байхаас өөр сонголт алга. Олон улсын стандартыг дагаад 19 магадгүй 20 нас болгох боломжтой. Амьдралын чухал үе дээрээ алдаа гаргасан залуучууд гэмт хэрэгт дахин холбогдохгүй байх, алдаагаа ухамсарлах улмаар нийгэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр анхаарах цаг болсон.

-Хүүхдийн эрхийн зөрчлүүд бүх түвшинд байгааг таны ярианаас харж байна. Хариуцлагын тогтолцоог өөрчлөх ёстой юм биш үү гэж харагдаж байна, зөв үү?

-Маш олон асуудал байна. Хүүхдийн 108 утасны дуудлагаас дүгнэлт хийхэд архидан согтуурсан. үр хүүхдээ хаяж гээсэн эцэг эхчүүд бүр тоогоо алдлаа. Хөөе. төр өө энэ хүүхдээ ирж ав гээд байж байгаа согтуучуудтай төр ямар хариуцлага тооцох юм бэ. Үүнийг л хуульд сайтар оруулж өгөх хэрэгтэй. Тэдгээр нөхдийг зан үйлийн сургалтад сургах, ажил хөдөлмөр хийлгэх. албадан ажил хийлгэх байдлаар нийгэмшүүлсний дараа үүрэг хариуцлагын асуудлыг хөндөх ёстой.

Мөн насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон бол түүнийг зохицуулах холбогдох тусгай журам байхгүй. Энэ харилцааг шинэ хуульд тусгах хэрэгтэй. Мөн хүүхэд хамгааллын тухай хуульд тухайн хүүхдийн хэрэг шалгагдаж дууссаны дараа хохирогч болон холбогдогч хүүхдийг хараа хяналтгүй хаяхгүйгээр цаашид 3-6 cap хяналт тавьж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 хуулийн 300,000 төгрөгөөр торгох санкцыг болиулж албадан сургалт. албадан ажил хийлгэх болгож өөрчлөх шаардлагатай. Өсвөр насны хохирогч, холбогдогч хүүхдүүдийг ял авснаас хойш, ял эдэлж дууссаны дараа нийгэмшүүлэх тодорхой ажиллагаа заавал хийх хэрэгтэй байна. Хариуцлагын тогтолцоонд торгох, хорих гэхээсээ илүү албадлагын арга хэмжээнүүдийг эцэг эхэд авдаг байх.

Албадан хөдөлмөрлүүлэх, албадан сургалтад хамруулах гэх мэт. Түүнээс гадна хүүхэд үрчлүүлж, асруулж байгаа хүүхдийг эргэж хамгаалах, эргэх холбоотой байх асуудал орхигдож байна. Энэ нь хүүхэд алга болох, худалдагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хүүхдийг дотоод болон гадаадад үрчлүүлсэн бол үрчлэгдсэн хүүхдийн өсөлт, бойжилт, эрүүл байгаа эсэхэд 16 нас хүртэл хяналт тавих зохицуулалтгүй байна. Хүүхдээ үл хайхрах. гэмтэл учруулаагүй бага зөрчилд албадан хөдөлмөр эрхлүүлэх, тохирсон шийтгэл оногдуулах нь зүйтэй. Эсрэгээрээ гэр бүлээ анхаарч, хөгжиж байгаа гэр бүлийг дэмждэг, урамшуулдаг, шагнадаг тогтолцоог бий болгомоор байна. Өөрөөр хэлбэл гэр бүлээс хүүхдийг салгах. хариуцлага хүлээлгэх асуудлаас илүү “гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого" дутагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 7 цаг 57 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 8 цаг 20 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 8 цаг 36 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 8 цаг 50 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 9 цаг 7 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 11 цаг 4 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 11 цаг 53 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 12 цаг 35 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 12 цаг 44 мин Цастай өдрийн Даланзадгад 13 цаг 21 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 13 цаг 45 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 14 цаг 3 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 14 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 14 цаг 33 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top