x

Ч.Сосормаа: Татварын дарамтаа багасгая гэж байгаа бол НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих

Судлаач Ч.Сосормаатай ярилцлаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх санаачилга гаргаж, D.Parliament хуудсанд цахим санал асуулга эхлүүлээд байна. Нэлээд эрчимтэй ч дэмжигдэж байх шиг байна. Харин та өөр саналтай байгаа гэв үү?

-УИХ-ын даргын санаачилгыг олон хүн дэмжиж байх шиг байна. Харин миний хувьд эсэргүүцэж байна. Зарчмын асуудлаас эхэлье.

Улсын Их хурлын тухай хуулийн 39.1 зүйлд зааснаар хуулийн төслийн саналыг иргэн гаргах эрхтэй. Энэ бол Үндсэн хуульд заасан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, мөн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасны дагуу УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд иргэдэд зориулсан платформ шүү дээ.

Харин УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрхтэй. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрсдөд нь зориулсан бүхэл бүтэн хууль байсаар байтал яагаад иргэнд зориулсан орон зайг булааж аваад байна вэ. Тэгэхээр УИХ-ын даргын энэ үйлдэл бол хууль зөрчсөн үйлдэл.

-Харин эсрэгээрээ юм биш үү. УИХ-ын чуулганы саяхны хуралдаанаар Сангийн сайд Жавхлангийн зүгээс төсөв өргөн барьсны дараа гэнэт тооцоо судалгаагүй санаачилга гаргаж ирлээ. НӨАТ-ын таван хувийг буцаан олгох боломжгүй гэсэн үг хэлсэн. Харин УИХ-ын даргын зүгээс УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдах ёсгүй гэх агуулгатай тайлбар хийнэ лээ?

-Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар “Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана” гээд заасан байгаа.

УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхийг хэн ч булааж аваагүй байна. Харин УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хуулийн санаачилга гаргах иргэний эрхийг УИХ-ын дарга өөрөө булааж аваад буруу тийш нь залуурдаж байна. Энэ нь нэгд, УИХ-ын гишүүд D.Parliament цахим хуудсыг ашиглаж попорч болдог юм шүү гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байна. Гишүүддээ, ялангуяа сонгуулийн өмнө иргэдийн саналыг татах поп саналуудыг ар араас нь гаргах боломжтой шүү гэдгийг харуулчихлаа. Бусад улс оронд төсөв, татвар, цалин, халамжийн асуудлаар хуулийн төслийн санаачилга гаргах иргэдийн эрхийг хязгаарладаг жишиг бий. Манайх шиг судалгаа шинжилгээгээр биш сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулдаг улс оронд үүнийг бодолцох учиртай.

Хоёрт, иргэний оролцооны нэр хүндийг унагаж байна. Аливаа санаачилга гаргахдаа тооцоо судалгаатай байх, улс төрөөс ангид, нийтийн эрх ашгийг хамгаалсан байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн зарчмуудыг зөрчиж байна. D.Parliament цахим хуудас бол иргэдийн оролцооны үндсэн талбар байх атал улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчлийн талбар болгож хувиргалаа.

-НӨАТ-ын татварын хувьд?

-НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудал ч гэсэн эргэлзээтэй. Үнэхээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, татварын дарамтаа буулгая гэж байгаа бол НӨАТ-ын таван хувийг буцаан өгөх бус харин НӨАТ-ыг шууд таван хувь болгоод бууруулчих л даа. Ийм хувилбар байж болно биз дээ. Гэтэл ямар ч бодлогын хувилбар гаргахгүй, мэргэжлийн хүмүүсийг ч сонсохгүй, тэр тусмаа Засгийн газрынхаа саналыг ч авахгүй, нэг шөнө бодож хоноод шууд иргэдийн санаа сэтгэлийг үймүүлээд сууж байж болохгүй.

-Нэг ёсондоо иргэдийн цахим санал асуулга нэрээр иргэдийн оролцоог гуйвуулаад байна гэж хэлээд байна уу?

-Г.Занданшатар дарга иргэдийн оролцооны утга учир, мөн чанарыг огт ойлгодоггүй хүн. Үүний тод жишээ нь Зөвлөлдөх ардчилал гэсэн дэлхийд танигдаагүй туршилтын загварыг авчраад хууль болгон баталсан. Үүнийхээ шагналд ч УИХ-ын даргын албан тушаалд очсон байх. Зөвлөлдөх санал асуулга нэрээр түрий барьж иргэдийн саналыг хутган үймүүлээд Үндсэн хуульд гурван удаагийн өөрчлөлт дараалан оруулсан. Үр дүнд нь дарга нарын эрх мэдэл хэтийдсэн харин иргэдийн эрх мэдэл хуруун чинээ ч нэмэгдээгүй.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болсон. Бүгд давхар дээл нөмрөх эрхтэй болсон. Үр дагаварт нь хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэртэй байдал алдагдаж, Засгийн газраа ч хянаж чадахаа больсон. Харин одоо иргэдийн хууль санаачлах эрхийг хүртэл булааж аваад сууж байна. Эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө иргэдийн нэрийг барьж, эрхийг нь зөрчихдөө мэргэшиж байна гэж л харагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Үнэн шүү !!!
    2023 оны 10 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top