x

Т.Батцогт: Хотын асуудлуудын шийдэл бол "хориг" биш

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өрнөж байгаа асуудлуудаар таны байр суурь ямар байгаа вэ? Тэр дундаа хотын даргын томилгоо, маш богино хугацаанд гаргаж байгаа шийдвэрүүд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Маш ноцтой асуудлууд Улаанбаатар хотод өрнөж байна. Үнэндээ бол Улаанбаатар хот засаглалын хямралд орлоо гэж хувьдаа үзэж байна. Асуудлыг ул суурьтайгаар авч үзвэл МАНам Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар баталгаажсан Үндсэн хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, иргэд энэхүү эрхээ төрийн анхан, дунд шатанд хэрэгжүүлэх эрхийг олгосон Үндсэн хуулийн 59-р зүйл тэр дундаа 59-ийн 2 дахь заалтаар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө  удирдах байгууллагын чадамжийг баллуурдсан ажиллагаанууд явагдаж байна. Энэ бол маш харамсалтай явдал юм.

-Тэгэхээр та хотын даргын томилгоо үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэх процесстой. Гэтэл одоо бол МАН –ийн улс төрийн зөвлөл гэх субъект дээр хэлэлцэгдэж, шийдвэр гарсны дараагаар НИТХ дахь МАН-аар дамжин НИТХ-д танилцуулагдан орж ирж байгаа нь та бидэнд ил тод явагдсан процесс. Энэ бол өнөөгийн эрх баригч нам Монгол Улсын хууль, тогтоомжийг хэлбэр төдий хэрэгжүүлж, цаашлаад Улаанбаатар хотын нэг сая сонгогчдын төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан болон шууд оролцох эрхийг боомилж, үгүйсгэж гэж байгаа бодит үйлдэл юм.

-Иргэдийн эрх гэхээр өчигдөрхөн шинэхэн хотын дарга Улаанбаатар хотын нягтаршил, түгжрэлийг бууруулах үүднээс газар олголтын асуудлыг хязгаарлах, зогсоох, анхан шатны төрийн байгууллагууд дээр газар олгохгүй байх хуулийн  төсөл өргөн барих талаараа олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хотын шийдэл бол хориг, хязгаарлалт бол биш. Аливаа хориглолт, хязгаарлалт хийх шийдвэрүүд цаад утгаараа иргэдийн эрхийг зөрчиж байдаг. Яг үүний нэг илрэл бол өчигдөрхөн хотын дарга Улаанбаатар хотын төдийгүй, Монгол Улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд халдаж хязгаарлалт хийлээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод олон асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүх асуудалд ул суурьтай судалгаатай, ОУ-ын туршлага, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан оновчтой шийдэл дэвшүүлэн шийдэл гаргаж ажиллах ёстой. Гэтэл хотын шинэ дарга нэг өглөө л сэрэнгүүтээ хориг, хязгаарлалт тавина, хууль батлуулна зэрэг асуудалд хандаж байгаа нь тухайн хүний чадваргүйг илэрхийлж байна гэж харж байна.

-Газар олголттой холбоотой асуудлаар хууль өргөн барих асуудлаараа НИТХ-д танилцуулсан уу? Хуулийн дагуу бол эхний байдлаар Засаг даргыг дэмжсэн НИТХ-д танилцуулагдах ёстой байгаа.

-НИТХ-д танилцуулсан, НИТХ-ыг хуралдуулсан процесс бол болоогүй. Мөн л адил одоогоор хэрэгжиж байгаа Монгол Улсын хууль, тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг нь тухайн шатны ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хотын даргын сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа шийдвэр, мэдэгдлүүд шууд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдтай яриад шийдсэн байдалтай харагдаж, явж байна. Энэ мэтчилэн иргэдийн анхан, дунд шатанд төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх барих эрх рүү халдсан эрх баригч МАН-ын бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэн хатуу байр сууриа илэрхийлэн ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 4 цаг 33 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 5 цаг 9 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 5 цаг 18 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 5 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 5 цаг 50 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 6 цаг 57 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 8 цаг 12 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top