x

Н.Тэгшбаяр: Монголын нийгэм өрөнд баригдаж, авлигын өтөнд идэгдээд байна. Авлигагүй, өрийн дарамтгүй болгох ёстой

АН-ын даргын зөвлөх, доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Таныг физикийн ухааны докторын хувьд хоёулаа ярилцаж байсан. Энэ удаад эрхзүйч, Олон улсын арбитрчийн хувьд ярилцъя. Сүүлийн үед хотод үүсээд байгаа асуудлуудыг бүгд харж байгаа байх. Автобус, нүүрс гээд л баахан асуудал гарлаа. Та эдгээр асуудлуудыг эрхзүйч хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ?

-Ардын намын авлигачид арай дэндэж байна. Гудамжны цас цэвэрлэх гээд агуулахын тоос сорогчийг автобусны мөнгөөр авчихаж байна. Шинэ автобусны мөнгөөр хуучин ногоон сэг чирч ирлээ. Улаанбаатар ямар хуучин автобусны оршуулгын газар юм уу. Ер нь ардын нам сүүлийн 100 жилээс бараг 96 жилд нь эрх барьж, олонхи байлаа. Өнөөдрийн авлига хээл хахуулийн автор нь ардын намын үе үеийн цүнх баригчид бөгөөд тэд дарга нарынхаа ялыг үүрсээр өнөөг хүрсэн. Ийм авлигын гинжин хэлхээг тасалж, ардын намыг чөдөрлөх нийгмийн шаардлага үүсээд байна. Сүүлдээ авлига хээл хахуулиа далдлахын тулд гэмт хэргээр олон нийтийн санаа бодол тархийг угааж, шударга ёсны жагсаалын өмнөөс жагсаалаар цурам хийж байна. Цаг хугацааг эргэн сануулахад, авлигачдыг ажлаа хий гэж жагсдаг галзуу өвчин шиг эргүү жагсаал Монголоос өөр хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, огцор гэж жагсдаг болохоос ажлаа хий гэж жагсдаггүй юмаа. Ардын нам авлигын мөнгөөр жагсаалыг хүртэл худалдаж авч монголыг мөхөөх зам руу явуулж байна. Эрдэнэт мэт томоохон газруудад Бүрэн эрхэт төлөөлөгч гээд Монголд өнгөтэй өөдтэй бүх газар үндсэн хууль зөрчсөн томилгоо хийж далд, нууцын тамгаар их наяд, их наядын худалдан авалт хийж байгаа нь олон нийтийн дургүйцлийг өдөөж байна. Эмч нар цалингаа нэмүүлэх гэж жагссаны төлөө байцаагддаг, дайныг эсэргүүцсний төлөө залуус цахим гав зүүдэг цадиггүй эрхзүйн болон үндсэн хуулийн зөрчил ил цагаандаа гарлаа. Аймаг нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд халдаж Ардын нам аймаг нийслэлийн засаг даргыг шууд томилж нийслэл, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эрхэд бүдүүлгээр халдаж байна. Ардын намын алдаа дутагдлыг хэлсэн иргэд, сөрөг хүчинг нийгмийн сүлжээгээр дамжуулж эр зориг, шударга тэмцлийг нь мохоодог үзэгдэл газар авлаа.

-Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ байдал эхэлсэн гэх хүмүүс бий. Зах зээлийн үндсэн зарчим яг юу вэ?

-Сая би дээр дурдсан. Энэ бол Ардын намын бий болгосон 100 жилийн зовлон. Социалист, коммунист маягийн сэтгэлгээтэй хүмүүс баян байх дуртай боловч баян хүнд дургүй байх нь элбэг. Шударгаар баяжсан хүмүүсийг хүндлэх. Худал хулгайгаар баяжсан хүмүүстэй тэмцэх ёстой. Зах зээл бол үг хэлэх эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөө. Баялаг бүтээх эрх чөлөө юм. Сүүлийн жилүүдэд зах зээлийн бус төрийн ноёрхол улам ихээр тогтож буйд харамсаж явдаг. Угтаа бол зах зээл гэдэг ёс суртахуун юм. Гэвч бид тийм ёс суртахуунлаг нийгмийг бүтээж чадахгүй байна.

-Хөдөө хотгүй аль болох илүү л авахыг боддог болж. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Илүү авах биш бүтээсний хэрээр, үйлчилгээ үзүүлснийхээ хэмжээнд цалин хөлсөө авах ёстой. Гэтэл дээр дооргүй шударга бус байна гэж шүүмжлэх боловч жишээлбэл, таксины жолооч шударга байх ёстой гэж төр засгаа харааж явсаар яг өөрөө төлбөр авах болохоор илүүг нэхдэг. Ийм сэтгэлгээнээс салах цаг болжээ. Өөрөөр хэлбэл нийтээрээ гэгээрч, сэхээрч байж бузар булай худал хулгайч улстөрийг сонгуулийн замаар ордноос түлхэн гаргаж чадна. Нийгмийн халамж хэрэгтэй хүмүүст очих ёстой. Гэтэл ардын намаас сонгогдсон хорооны дарга, хэсгийн ахлагч нарт таалагдсан айлуудад очдог явдал хавтгайрсан талаар гэр хорооллын иргэд гомдол мэдүүлцгээж шивэр авир хийж байна. Иргэн бүр өрийн дарамтанд амьдарч байна. Нэг иргэнд 30 гаруй сая төгрөгийн өр ногдож байна. Мөн иргэдийн халаас хоосон байна. Тиймээс улсаа, иргэдээ өрийн дарамтгүй болгох нь нийгмийн шаардлага болжээ.

-Та АН-ын даргын зөвлөхийн хувьд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн чуулганыг харсан байх. Ирэх жилийн төсвийг хэрхэн хэлэлцэхийг харж байна уу?

-Үлгэрийн төсөв 2024 гэж хэлмээр байна. Нүүрсний экспорт 60 сая тн төлөвлөсөн нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл түүхэн экспорт 50 сая тн хэмжээг 20 хувь нэмэгдүүлсэн байна. Би хувьдаа 2024 оны төсвийг үрэлгэн, үлгэрийн, сонгуулийн төсөв болсон гэж дүгнэнэ. Энэ бол их бүдүүлэг ирээдүйн орлогоо бодит бусаар нэмэгдүүлж тооцсон төсөв юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 4 цаг 32 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 5 цаг 9 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 5 цаг 18 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 5 цаг 39 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 5 цаг 50 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 6 цаг 57 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 8 цаг 12 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top