x

Монгол улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарал хэдэн чухал асуудалд төвлөрч байгааг дурдаад, дэлхийн дулаарал, экологийн асуудал, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудал Монгол Улсад ч гэсэн анхаарал татсан сэдэв болж, тэнд арай өөр хүрээнд л ярилцаж байна хэмээн тодотголоо. Монгол Улс 2019 оны төсвөө хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарал хандуулж, мөн Монгол Улсад эдийн засаг, бизнесийн ямар боломж байгааг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулахаар ирсэн талаараа ярилаа.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи тээвэр, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуид хандан Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу анх 1964 онд Женев хотноо байгуулагдсан бөгөөд Засгийн газар хоорондын статус бүхий НҮБ-ын байгууллага юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр 1964 онд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гишүүн болсон байна. Гишүүн болсноор энэхүү бага хурлаас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр тусламж, дэмжлэг авах, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна.

Тухайлбал, тус байгууллагаас хэрэгжүүлж буй өрийн удирдлага, санхүүгийн шинжилгээний болон Гаалийн мэдээллийн системийг Сангийн яам, Монголбанк болон Гаалийн ерөнхий газарт суурилуулсан байна.

Мөн энэ онд байгуулсан Монгол Улс, БНХАУ, ОХУ хоорондын дамжин өнгөрөх тээврийн гурван талт хэлэлцээр байгуулах судалгаа болон хэлэлцээнд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 58 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 6 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 12 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 18 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 50 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 53 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 56 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 3 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 11 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 16 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 21 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 48 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 16 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 46 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top