x

Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки бараалхлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улс бол манай гуравдагч хөрш бөгөөд тус улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг бид чухалчилдаг. 2017 онд миний Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт аймаг, муж, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих талаар тусгасан билээ. Үүний дагуу Японы баруун өмнөд бүсийн томоохон хот Фүкүокагийнхан манай аймаг, сумуудтай, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумтай хамтран ажиллахаар шийдвэрлэж, зорилго чиглэлээ тодорхойлсонд баяртай байна гэж уулзалтын эхэнд онцлов.

Ноён Ёшимацү Мотоаки хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, монгол анд нөхөдтэйгээ хөдөө аж ахуй, байгаль хамгааллын зэрэг салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцах болсондоо баяртай байна гэв.

Тэрбээр манай муж, хотын эдийн засаг 40-өөд жилийн өмнө маш хурдацтай хөгжсөн. Хөгжлийн нөгөө талд хүрээлэн буй орчны бохирдлын асуудал маш хурцаар тавигдсаныг бид амжилттай шийдвэрлэж чадсан юм. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улсад энэ сорилт тохиож байгааг бид сайн мэдэх учраас хог хаягдлыг боловсруулах, байгаль орчин, агаарын бохирдоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.

Түүнчлэн газар тариалангийн шилдэг технологи, арга зүйг монголчуудад эзэмшүүлэхийг эрмэлзэж байна. Япон Улс газар нутаг багатай. Бага газраас их ургац авахын тулд маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд манай ард түмэн ихээхэн судалгаа шинжилгээ хийж, тэр хэрээр нэн чухал мэдлэг мэдээлэл хуримтлуулсан юм. Тиймээс монгол залуусыг, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумын тариаланчдыг дадлагажигч ажилтнаар Японд ажиллуулж сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэж ярилаа.

Уулзалтын үеэр Фүкүока-Төв аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлж, монгол, япон иргэдийг харилцан зочлуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр өргөн боломж буйг тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Фүкүока хотын захиргааны Батсүмбэр сум, Монгол Улстай хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа  илэрхийллээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 58 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 6 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 12 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 18 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 50 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 53 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 56 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 4 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 11 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 16 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 21 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 48 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 16 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 46 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 15 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 33 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 39 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top