x

Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх талаар санал солилцов

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Тяньжин хоттой хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа. 

Энэ удаагийн айлчлал хоёр талын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, өмнө нь харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Цаашид далайд гарах нэр бүхий төсөл хэрэгжүүлэх, өмнө нь амжилттай туршсан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тээврийг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтрах, хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан хөхиүлэн дэмжих, Бизнес форум зохион байгуулах зэргийг санал болгов.  Мөн “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, ложистикийн төв” төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд талархал илэрхийллээ.

Өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтаар хэлэлцэн тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа  БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэмдэглэв.

Мөн БНХАУ-тай хамтран Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тяньжин хотын зүгээс Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх, Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээх, тээвэр, ложистик, гааль, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтран ажиллах санал гаргалаа.  

Талууд харилцан ярилцсан зүйлээ бодит ажил хэрэг болгохын тулд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах, “Хөгжлийн зам”, “Бүс ба зам” хөтөлбөрийг уялдуулах, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, ирэх онд  тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 55 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 3 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 9 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 15 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 47 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 50 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 53 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 1 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 8 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 13 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 18 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 45 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 13 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 43 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top