x

Д.Түвшинсайхан: Монголын уран бүтээлчдээс анх удаа Сиднейн дуурийн театрт тоглолтоо толилуулна

Монгол, Австрали улсын соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга дэлхийн алдарт Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү тоглолтын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхантай ярилцлаа.

-Морин хуурын чуулгын хувьд Австралид анх удаагаа уран бүтээлээ хүргэх гэж байна уу. Үүнээс өмнө айлчилж тоглож байсан уу?

-Манай чуулгын хувьд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Австрали тивд хөл тавьж байна. Ингэснээр Африк тив, Өмнөд Америк, Антарктид тив л үлдлээ. Сиднейн опера хаус нь яалт ч үгүй дэлхийн алдартай театруудын нэг. Энэ театрт тоглолт үзэх нь үзэгчдэд нэг талаараа таашаал байдаг юм байна. Соёлын элчийн үүргээ гүйцэтгэж Монголынхоо урлагийг сурталчлах гэж буй нь стратегийн том ач холбогдолтой гэж харж байгаа. Соёлын яам болон Гадаад харилцааны яам хамтран хоёр улсын соёлын харилцааны хэлбэр дээр хийгдэж байгаа тоглолт гэж хэлж болно.

-Монголын уран бүтээлчдээс Сиднейн дуурийн театрын тайзнаа өмнө нь гарч байсан тохиолдол байдаг уу?

-Байхгүй юм билээ. Морин хуурын чуулгын хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа энэ тайзнаа гарч байна гэсэн үг юм.

-АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд та бүхэн эгшгээ хүргэсэн байдаг. Тэгвэл Сиднейн дуурийн театрт толилуулах гэж буй энэхүү тоглолт нь дээрх алдартай театр, танхимуудад тоглосон тоглолтын хаана нь эрэмбэлэгдэх юм бэ?

-Эрэмбэлэгдэх гэхээсээ илүү эдийн засгийн асуудал яригдана. Хамгийн багадаа 50-60 мянган долларын тухай ярих болно. Энэ зөвхөн тоглолтын зардал шүү дээ. Уран бүтээлчдийн ирэх, очих, байрлах зэрэг зардал тусдаа асуудал юм. Монголд зочлох жил болгон зарласан бодлогын хүрээнд Монгол Улс үүнд ач холбогдол өгч, хүч чармайлт гаргаж байна. Энэ нь  монгол хөгжим сонсож, Монголыг зорих жуулчдыг татах зэрэг олон талт агуулгыг багтааж буй юм.

-Тоглолтын багийг Морин хуурын чуулга дангаараа л бүрдүүлж байгаа юу. Өөр бусад мэргэжлийн байгууллагын уран бүтээлчид болоод дуучид тоглолтын бүрэлдэхүүнд багтсан уу?

-Нийт 42 бүрэлдэхүүнтэй явна. Манай чуулгын уран бүтээлчид дээр гурван дуучид нэмэгдэж байгаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ө.Уянга, Б.Гомбо-Очир нар бүрэлдэхүүнд багтсан.  

-Австралид анх удаа Монголоос уран бүтээлээ хүргэж байгаа учраас тухайн ард түмэнд зориулсан тусгай бүтээл бэлтгэсэн байгаа байх. Энэ талаар сонирхуулбал?

-Бидний хувьд нэг сонгож авсан бүтээл бий. Дипломат айлчлалын хүрээнд биш учраас Төрийн дууллыг нь сонгоогүй. Австралийн суугуул уран бүтээлчийн ард иргэдийнх нь бүгдийнх нь мэддэг нэгэн бүтээлийг сонгон авсан байгаа.

-Тоглолтын тасалбар нэлээд эрэлттэй байгаа гэсэн?

-Тоглолтын билет зарагдаж эхэлсэн өдрөө зургаан цагийн турш зарагдаад дууссан. 2200 тасалбар бүгд зарагдсан.

-Алдарт театр танхим болгон өөр өөрсдийн онцлогтой. Сиднейн дуурийн театрын онцлог нь юу вэ. Морин хуурын чуулга тоглолтоо толилуулахад уг театрт ямар давуу тал байна вэ?

-Сиднейн дуурийн театр 2021 оны нэгдүгээр сараас эхлэн 2023 оны эхэн хүртэл хоёр жилийн хугацаанд засвар хийсэн. Энэ нь акустик буюу дуугаралтын орчноо сайжруулсан гэсэн үг. Хамгийн хойно болон эхэнд сууж буй үзэгчдэд бидний гаргаж буй аялгуу яг ижил түвшинд хүрэх тухай ойлголт юм. Зөвхөн үүний засварыг хоёр жилийн турш хийсэн. Манайд улсад бол энэ талаар ойлголт байхгүй шүү дээ.

-Морин хуурын чуулгын хувьд Монголынхоо үзэгчдэд толилуулах энэ намрын анхны тоглолт ямар тоглолт байх вэ?

-Манай чуулгын хувьд ес, арав, арваннэгдүгээр сард айлчлан тоглолт хийнэ. Австралиас гадна өөр хоёр улсад тоглолт хийхээр яригдаж байна. Ингэхээр суурин байх хугацаа маш богино байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 11-нд бодсон зүйл бий. “Гранд опера морин хуур” гэсэн тоглолт толилуулах төлөвлөгөөтэй байгаа. Сонгодог урлагийн өнгө төрх болж буй залуучуудтайгаа хамтраад Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын ари, романс дуунуудаас гадна дуурийн аринуудыг хүргэхээр зорьж байгаа.

-Морин хуурын чуулгын 30 жилийн ойгоор нийтлэл бичиж байхад дэлхийн 23 оронд тоглосон байсан. Австралиас гадна шинээр тоглох хоёр орон нь шинэ орнууд уу эсвэл өмнө нь тоглож байсан улс уу?

-Бүрэлдэхүүнээрээ 20 гаруй ч цөөн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн тоглолтыг тоолохоор 40-өөд улс байдаг юм. Өмнө нь тоглож байсан хоёр орон байгаа. Гэхдээ ач холбогдлын хувьд нэлээд өндөр.

EAGLE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top