x

Шадар сайдыг Куба улсад урьжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, анагаах ухаан, боловсрол, соёл, спортын уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргах болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Газар зүйн байршлаас шалтгаалан жил бүрийн 5-10 дугаар сард далайн шуурга болдог Куба Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, сэргээн босгох чиглэлээр туршлага ихтэй. Тухайлбал өнгөрсөн онд 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан “Ирма” хар салхинаас урьдчилан сэргийлж нэг сая орчим хүн, зарим томоохон үйлдвэрээ нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дүнд нэг ч хүний амь эрсдээгүй бөгөөд эвдэрч сүйдсэн эрчим хүчний сүлжээгээ 10 хоногийн дотор засч хэвийн болгож байжээ. Иймээс Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Куба Улсад айлчилж туршлага судлан, цаашид энэ салбарт хамтран ажиллахыг хүсэв. Мөн уул уурхайн салбарт Монгол Улсын хуримтлуулсан туршлагыг судлах сонирхлоо илэрхийллээ.

Талууд өндөр, дээд түвшний харилцан айлчлал зохион байгуулах, оюутан солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Токиогийн олимпийн өмнө жүдо, чөлөөт бөх, боксын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээ зохиох талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн болон Сайд нарын Зөвлөлийн дарга Мигель Диаз-Канэл Монгол Улсад айлчлах урилгатайг Шадар сайд Ө.Энхтүвшин нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 46 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ
Top