x

Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын БХС С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарыг  бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан баяр хүргэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Манай хоёр орны найрсаг харилцаа олон арван жилийн түүхтэй. Монгол Улсын төр засаг, ард түмэн ОХУ-тай харилцах харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгсөөр ирсэн бөгөөд Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө байдаг.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Зөвхөн энэ 2018 онд гэхэд манай хоёр Ерөнхийлөгч гурван удаа уулзлаа. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаа төдийгүй Монгол, Оросын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжиж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Миний бие 2016, 2018 онд ОХУ-д айлчлах үеэрээ Төрийн Думын дарга В.Володин, Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко нартай уулзаж, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн. Ноён В.Володин манай улсад айлчлах урилгатай. Энэхүү урилгаа дахин нотолж байгааг Та уламжилж өгнө үү гэлээ.

Мөн 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-д албан ёсоор айлчлаагүй байгааг дурдаад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийхээр бэлтгэж буй айлчлалыг дэмжихийг хүссэн юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу УИХ-ын даргын дэвшүүлсэн санал, хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж, дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа. Ийнхүү ОХУ-ын Батлан хамгаалахын сайд  Монгол  Улсад айлчилсан 6 цагийн айлчлал өндөрлөлөө.

+

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ
Top