x

Европын удирдагчид Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа нэгтгэхээр Молдовт чууллаа

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдмэл байр сууриа харуулах зорилготой Европын орнуудын төр засгийн удирдагчдын чуулган өчигдөр Украины хөрш Молдов улсад зохион байгуулагдлаа.

“European Political Community” нэрийн дор зохион байгуулагдсан уг чуулган дайнд нэрвэгдсэн Украины хилээс 20 км зайтай оршдог дарсны эдлэнд зохион байгуулагдсан юм.

Чуулганд Европын 45 удирдагчаас гадна Украины ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон байна.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Молдов нь Украины дараа Оросын эзлэн түрэмгийлэлд өртөх хамгийн өндөр магадлалтай улс болоод байгаа.

Тиймээс тус улсын удирдагчид Европын гэр бүлд нэгдэх бодлого баримталдаг.

Молдовын ерөнхийлөгч Майя Санду уг чуулганыг “Нэг гэр бүл болж, эв нэгдэл, хүч чадал, хамтын ажиллагаагаа нэгтгэх шийдэмгий байдлын тод илрэл” гэж тодорхойлсон юм.

Украин улсыг НАТО болон Европын Холбоонд элсүүлэх асуудал удаашрах нь Оросын эрх баригчдыг улам зоригжуулах нэг шалтгаан болохыг Володимир Зеленский энэ үеэр анхааруулжээ.

“Европын харуулж буй эргэлзээ бүр нь Оросын эзлэн түрэмгийлэлд боломж болж байгааг бид санах ёстой” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Киев болон Кишинёвын эрх баригчдын аль аль нь энэ онд багтаан Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаа.

Молдов улсын зүүн хязгаарын Транснистрийн бүс нутаг салан тусгаарлагчдын хяналтад байдаг ба тэнд Оросын цэрэг “энхийг сахиулах” нэрийн дор байрладаг юм.

Европын удирдагчдын чуулган тус бүс нутгийн хилээс 10 хүрэхгүй километрийн зайд болсон байна.

Европын Улс төрийн Нийгэмлэг хэмээх энэ бүлэгт Орос, Беларусь улсуудаас бусад Европын Холбооны гишүүн болон гишүүн бус бүх 47 улс багтдаг юм.

Энэ удаагийн чуулганд бяцхан хот улс Сан Марино болон саяхан ерөнхийлөгчийн сонгууль нь болсон Турк улсын удирдагчид оролцоогүй байна.

Чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар Армени улсын ерөнхий сайд Николь Пашинян, Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев нартай Уулын Карабахын зөрчлийн асуудлаар уулзах юм.

Европын өөр нэг халуун цэг болоод байгаа Серби, Косовогийн зөрчлийг энэ үеэр хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.

Европын удирдагчдыг чуулж байх зуур өчигдөр Украинд ширүүн тулаан үргэлжилж байсан юм.

Оросын батлан хамгаалах яам Украинтай хил залгаа бүс нутагт халдан довтолсон хүчийг буцаан гаргасан тухай мэдээлжээ.

Уг ажиллагаанд Украины армийн явган цэргийн хоёр нэгж, танкийн хүчээр дэмжүүлэн оролцсон гэж Москвагаас мэдээлсэн байна.

Өчигдөр бас Киев хот ээлжит агаарын цохилтод өртөх үеэр гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байжээ.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 39 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 18 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 21 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 24 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 27 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 28 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 39 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 8 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top