x

Ц.Гарамжав гишүүн Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 61 хувийг төлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дорноговь аймагт ажиллах үеэрээ өчигдөр /2018.10.16/  Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцсан юм.

"Монцемент" үйлдвэр хоногт 1750 тонн буюу жилд  1 сая тонн цемент үйлдвэрлэдэг аж. Цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадал бүхий дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэд, эко технологиудыг нэвтрүүлэн хуурай аргаа цементийн үйлдвэрлэдэг.

Тус үйлдвэрээс нь  технологийн шинэ ололт бүхий 5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцыг барьсан нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт бий болгох тал дээр Монголдоо анхдагч болж чаджээ.

"Монцемент"  үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин бага, эрчим хүчний зарцуулалт 30 хувиар бага юм байна. Энэ хэрээр түлш зарцуулалт хоёр дахин бага гэдгийг инженерүүд нь хэлж байлаа.  Мөн үйлдвэрийнхээ болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт болон зам талбайн усалгаа, ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг аж.

Нийт ажилчдын 60 хувь нь 28 хүртэлх насны залуус эзэлдэг.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шууд 500 гаруй ажлын байр шинээр бий болгож Дорноговь аймгийн Өргөн сумын залуучуудыг ажлын байраар хангаж шууд бусаар 3000 орчим ажлын байр бий болгосон байна. Мөн нийгмийн хариуцлагын  хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.

"Монцемент" үйлдвэр  2015 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 650 мянган тонн европ стандартын цемент үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 40 орчим хувийг ханган нийлүүлжээ.

Тухайлбал, өндөр даацын зам, гүүр, төмөр замын дэр бетон, эрчим хүчний тулгуур баганад хэрэглэгдэх PC 52,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;

  • Замын суурь бетон, өрлөг шавардлагад хэрэглэгдэх CPC 32,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;

  • Барилга байгууламжийн цутгалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэгдэх ОРС 42,5 маркийн цементийн хэрэглээний 35-45 хувийг тус тус дангаараа хангаж байна.

"Монцемент" төслийг хэрэгжүүлэгч "Монполимет" групп нь 2014-2015онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 65 сая доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 24,5 хувийн санхүүжилт авснаас өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 48,5 сая доллар буюу 61 хувийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн аж.

news.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 47 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ
Top