x

"Засгийн газрын яриа хэлэлцээ найрын ширээний ард, хундагны үгтэй хамт"

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг өчигдөр орой хятад иргэдийн хамт архидан согтуурч, мөрийтэй тоглож байна гэх мэдээллийн ASU.MN сайт олон нийтэд мэдээлсэн. 

Энэ асуудлаар сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа тайлбар хийж, шууд дамжуулалт хийсэн нэр бүхий мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн юм. 

Тэгвэл тухайн байдлыг газар дээр нь сурвалжилсан Сэтгүүлч н.Урнаа өөрийн цахим хуудаснаа мөн мэдээлэл бичжээ. 

Тэрээр "Сайд тайлбар хийж, шүүхэд өгнө гэжээ.

Өнөөдөр 7 цагт Монгол улсын сайд Ч.Хүрэлбаатар мөрийтэй тоглоомын ширээний ард Хятадуудтай сууж байна гэсэн мэдээлэл ирэв. Тал талаас мэдээлэл цуглуулаад очтол үнэхээр байж байдаг шүү.

11 давхарт буутал том найрын ширээн ард дуулалдаад орилолдоод сууж байсан. 10 давхарт сууцгааж дээшээ 11 давхар руу шатаар гарч вип өрөөнд мөрийтэй тоглохоор бэлдсэн байв.

Сайд өөрийн амаар макет үзүүлж Хятад хүмүүстэй хөрөнгө оруулах талаар ярьж, дуулж, долигнож байхыг хардаг би мөн АЗГҮЙ хүн юм даа. ХАРАМСАЛТАЙ ШҮҮ.

7 цагаас хойш 10.40 хүртэл тэд олуулаа найргиж цэнгэсэн дээ. Хаалгаа дотроосоо түгжсэн байсан тул хүлээж байгаад яриа авсан. Бүхэл бүтэн сайд хүн оройн цагаар найрын ширээнд найрлаад ямар тохироо, ямар наймаа хийсэн байх уу???

Манай улсад зарах юм нүүрснээс өөр байгаа юу? Хятадын хөрөнгө оруулсан мөнгө яг МОНГОЛЫН ард иргэд рүү очих уу? Монголын эдийн засгийг өөд татах уу? МАН ынхан дээгүүрээ хувааж идээд өнгөрнө шдээ. Хаана байна тэр өмнөх зээл, хөрөнгө оруулалт, том төслүүд чинь САЙД аа????

Засгийн газрын яриа найрын ширээний ард хундагны үгтэй хамт ЯРИГДСААР… ард иргэдийн амьдрал өдөр өдрөөр муудсаар л байна. Энэ хоёр асар том ялгаа заагтай шүү. За ШҮҮХДЭЛЦЭНЭ дээ" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • MGL (172.68.118.208)
    Энэ хэдийг л устгах ёстой юм байгаам даа !
    2023 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.154)
    тэнэг монголчууд л найрын ширээний ард хэлэлцээ хийнэ дээ хэлэх ч үг алга
    2023 оны 05 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов 9 цаг 3 мин Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр 9 цаг 31 мин АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ 10 цаг 36 мин ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа 10 цаг 40 мин Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо 10 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 10 цаг 48 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна 10 цаг 57 мин ӨМӨЗО-той хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт хийв 11 цаг 1 мин Нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана 11 цаг 7 мин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо 11 цаг 13 мин З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эргэн харж өөрчилж байхаар боллоо 11 цаг 31 мин МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... 12 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа 12 цаг 2 мин Сэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад авна 12 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно 12 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй Өчигдөр 20 цаг 14 мин "Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэв Өчигдөр 18 цаг 46 мин Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр 17 цаг 58 мин Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их засаг сургуульд суралцах эрхээ авлаа Өчигдөр 16 цаг 54 мин Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар эмч нар Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр 16 цаг 45 мин
iИх уншсан
П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэд... Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусла...
Top