x

Францын ерөнхийлөгчид цэцэг өргөсөн монгол охины бяцхан түүх

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол улсад төрийн айлчлал хийгээд нутаг буцсан билээ. Ням гаригт түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Сүхбаатарын талбайд ирэхэд ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авсан бөгөөд бага насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд угтаж цэцэг өргөсөн юм.

Тэгвэл тэрхүү хоёр хүүхдийн нэг болох Б.Эгшиг охин франц хэлтэй төдийгүй франц хэлтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн хүүхэд ажээ. Б.Эгшигийн аав Д.Батцогт нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул боловч Төв аймагт 10 жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн ОУХДС-ийн Франц хэлний ангид элсэн 1997 онд онц дүнтэй дүүргэсэн юм. Их сургуулиа дүүргээд жуулчны компани байгуулж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Франц улсаас олон зуун жуулчин хүлээн авч Монголтой танилцуулсан, энэ салбарын нэр хүндтэй мэргэжилтэн ажээ. Түүгээр барахгүй МУИС төгссөнөөсөө нэлээд хэдэн жилийн дараа АШУҮИС-д суралцан хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Франц улсад гэр бүлийн хамтаар энэ мэргэжлээрээ ажиллаж байх үед Эгшиг охины мэндэлсэн түүхтэй.

Франц улс, франц хэлтэй холбоотой тэдний түүх үүгээр дуусахгүй нь сонирхолтой бөгөөд Б.Эгшиг охины авга ах буюу аавынх нь төрсөн дүү мөн франц хэлний дээд мэргэжилтэй, эдүгээ Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” компанид арван хэд дэх жилдээ ажиллаж байна.

Тэгвэл охины ээж С.Золзаяа англи хэлний мэргэжилтэй, Шведийн “Epiroc” компанийн Монгол дахь салбарт ажилладаг, англи хэлнээс гадна мөн франц хэлтэй. Эдүгээ 7 настай Б.Эгшиг охин Хан-Уул дүүрэг дэх Франц сургуульд дүүгийн хамтаар суралцдаг байна. Францын Боловсролын яамны харьяа энэ сургуульд Б.Эгшиг дөрөв дэх жилдээ суралцаж байгаа аж.

Эммануэл Макронд цэцэг барих хоёр хүүхдийг Улаанбаатар хот дахь Францын ЭСЯ-ны ажилтнууд айлчлал болохоос арваад хоногийн өмнө энэ сургуулиас сонгосон байна. Сонирхолтой нь, Б.Эгшиг охины аав шалгаруулалтын үр дүнгийн талаар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд явж байхдаа сонсчээ. Ам бүл дөрвүүл тэднийх энэ зунаас эхлэн хөдөө орон нутагт буюу тус суманд суурьшин амьдрахаар төвхнөж байгаа ажээ.

Сонгогдсон хоёр хүүхдийн нөгөө хүүхдийн талаар бидэнд тодорхой мэдээлэл үгүй бөгөөд “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы ач хүү байж магадгүй талаар эх сурвалж хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Elbegdorj (172.71.214.89)
    Govi altaihan hun chanar mash muutai humuus baidiin bilee
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Эсрэгээрээ. Харин хүн чанартай хүмүүс гэж боддог
      2023 оны 05 сарын 23
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 11 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 36 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 50 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 53 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 55 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 14 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 59 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 0 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 11 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 40 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top